Азийн зах зээл: БНХАУ –н эдийн засаг 2024 оны эхний улиралд 5.3% өсөж хүлээлтийг эвдэв
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ –н эдийн засаг 2024 оны эхний улиралд 5.3% өсөж хүлээлтийг эвдэв.
- “Alibaba” үүсгэн байгуулагч Jack Ma зүгээс Joe Tsai болон Eddie Wu нарын хийж буй бүтцийн шинэчлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
- “Hang Seng” индекс 1.86% уналттай байна.
Мягмар гарагийн 12:55 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс 1.86% унаж 16,289 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 2.7% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.0% уналттай байна. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 2.1% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 2.1% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 2.4% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: CNOOC /0857.HK/ 2.2% өсөж 7.65 HKD, ANTA SPORTS /2020.HK/ 3.9% унаж 80.05 HKD, AIA /1299.HK/ 3.1% унаж 45.75 HKD хүрсэн.
Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 1.86% -н уналттай байна.
ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК
House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.
GDP Growth Rate YoY (Q1) нь тухайн улиралд БНХАУ –н ДНБ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ямар хувь хэмжээгээр өссөнийг илтгэдэг үзүүлэлт юм.
Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм.
Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.
Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.
Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.
Өнөөдөр БНХАУ –н 3 –р сартай холбогдсон хэд хэдэн томоохон статистикүүд зарлагдлаа.
Энэ 3 –р сард шинээр борлуулагдаж буй орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 2.2% -р буурчээ. Түүнчлэн өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.34% -р буурсан нь 10 дарь сардаа дараалан буурсан үзүүлэлт болов.
БНХАУ –н 2024 оны I улирлын ДНБ – ний өсөлт YoY +5.3% гарч хүлээлт 5% -с өндөр гарав. Түүнчлэн 2023 оны сүүлийн улиралд ДНБ YoY +5.2% өсөж байсантай харьцуулахад энэ нь мөн өндөр үзүүлэлт юм. Уг өсөлтийг хадгалбал БНХАУ бүтэн жилийн ЭЗ –н өсөлтийн зорилтот түвшин болох 5% -д хүрэх боломжтой ажээ. “Standart Chartered Bank” –ны Хятад дахь ахлах эдийн засагч Ding Shuang зүгээс “Үйлчилгээний салбарын хурдацтай өсөлт болон гадаад эрэлт сайжирч, аж үйлдвэрийн салбарын экспортын хэмжээ нэмэгдсэн нь ДНБ –ий өсөлтөд голчлон нөлөөллөө. Гэхдээ барууны улсуудтай хийж буй худалдааны маргаан болон тэр дундаа бүтэгдэхүүний нэмэлт тарифууд, мөн АНУ –н зүгээс БНХАУ –г хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтэгдэхүүний үнийг унагаж, АНУ –н дотоодын компаниудыг зах зээлээс шахан гаргаж байна гэсэн зэмлэл зэрэг нь гадаад худалдааны томоохон бэрхшээлүүд болж байна.” гэж хэлэв.
Харин 2024 оны I улирлыг өмнөх улиралтай харьцуулбал /QoQ/ 1.6% өссөн байна. Энэ үзүүлэлт 2023 оны IV улирал дээр 1% байсан нь мөн л эерэг мэдээ болов.
Үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ энэ 3 –р сард 4.5% өсөж өнгөрсөн сарын үзүүлэлт 4.2% болон хүлээлт 4.3% -с өндөр гарав. Үүн дотроос үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын хэмжээ үргэлжлүүлэн буурч YoY -9.5% гарсан байна.
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хэмжээ энэ 3 –р сард YoY +4.5% өсөв. Энэ нь хүлээлт болох 5.4% болон өнгөрсөн 2 –р сарын үзүүлэлт болох 7.0% -с бага гарлаа.
Жижиглэн худалдааны хэмжээ 1 болон 2 –р сарын нийлбэр дүнгээр YoY +5.5% өсөж байсан бол энэ 3 –р сард дөнгөж 3.1% -р өссөн байна. БНХАУ –н зүгээс иргэдийн хэрэглээг нэмэгдүүлж эдийн засгийн сэргээхийг оролдсон ч жижиглэн худалдааны дүн 3 –р сард ердөө MoM +0.26% өсжээ.
Ажилгүйдлийн түвшин өмнөх саруудаас 0.1% -р бууж 3 –р сард 5.2% гарчээ.
“ALIBABA”
“Softbank” –ний зүгээс “Alibaba” –н хувьцааг зарж гарсны дараа, “Alibaba” –н хамгийн том хувьцаа эзэмшигч болсон Jack Ma зүгээс ТУЗ –н дарга Joe Tsai болон гүйцэтгэн захирал Eddie Wu нарын хийж буй бүтцийн өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, ажилчдаа инновацыг хүлээн авахыг уриалсан санамж бичгийг “Alibaba” –н ажилчдад илгээсэн байна. Уг санамж бичигт “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид олон алдаа гаргасан, дараагийн 77 жилд ч алдаа гаргах болно. Гэхдээ асуудалтай тулгарах нь өнгөрснийг үгүйсгэх биш, харин ирээдүйн амжилтанд хүрэх хариуцлагатай алхам болно” гэж дурдсан байна.
2020 онд “Alibaba” “Sun Art” супермаркетын сүлжээ дэлгүүрийн хувьцааг 3.6 тэрбум ам.доллароор худалдан авч байсан бол өдгөө уг сүлжээ компанийн үнэлгээ 80% унаад байна. Түүнчлэн “Sun Art” компанийн орлого буурч, 100 мянган ажилчдын цалинг тавих нь “Alibaba” –д эсрэгээрээ дарамт болж байгаа аж. Энэ нь “Alibaba” –н зүгээс биет дэлгүүрийн салбар луу тэлэх гэж оролдсон бүтэлгүй оролдлогын нэг жишээ юм. Нөгөө талаас үндсэн онлайн худалдааны бизнесээ хайхрахгүй орхисноор “PDD” гэх мэт өрсөлдөгчдөд зах зээлд тэлэх байр суурийг олгосон нь “Alibaba” –н нэг том алдаа болжээ.
Тэгвэл ТУЗ –н дарга Joe Tsa –н зүгээс “Бид өөрсдийн жинхэнэ үйлчлүүлэгчид хэн болохыг мартсан учираас зах зээлд байр сууриа алдлаа. Манай үйлчлүүлэгчид бол манай програмыг ашиглаж онлайн худалдан авалт хийдэг хэрэглэгчид бөгөөд бид тэдний ая тухтай байдал, сэтгэл ханамжыг өсгөх зүйлийг хийлгүй орхигдуулсан байна.” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Joe Tsai болон Eddie Wu –н зүгээс “Alibaba“ -н үндсэн бизнес болох онлайн худалдааг буцаан сэргээх болон тогтворжуулах тал дээр гол анхаарлаа тавин ажиллаж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Өнөөдөр БНХАУ –н эхний улирлын ДНБ –н өсөлтийн мэдээ гарлаа. 2024 оны I улиралд YoY +5.3% өсөж шинжээчдийн таамаглалыг эвдсэн нь зах зээлд сайн мэдээ боллоо. Гэвч өнгөрсөн шөнө АНУ –н хөрөнгийн зах зээл өндөр хувь хэмжээгээр унасан тул өнөөдөр Азийн хөрөнгийн зах зээл бүгд уналттай арилжаалагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Азийн зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.


