Азийн зах зээл: Өнгөрсөн 3 –р сард БНХАУ –н инфляц болон гадаад худалдааны статистик хүлээлтээс их хувь хэмжээгээр буурч гарлаа.

2024 он 4 сар 15 өдөр
289
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Өнгөрсөн 3 –р сард БНХАУ –н инфляц болон гадаад худалдааны статистик хүлээлтээс их хувь хэмжээгээр буурч гарлаа.
  • Маргааш 2024 оны I улирлын ДНБ зарлагдах хуваарьтай байна.
  • “Hang Seng” индекс 0.16% өсөлттэй байна.

Даваа гарагийн 11:38 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс  1.0% унаж 16,600 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 1.07% -р унав, эх газрын Хятадын “CSI 300” индекс 1.83% өсөлттэй байна. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.92% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.56% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 0.87% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: CNOOC /0883.HK/ 1.6% өсөж 19.42 HKD, CHINA MOBILE /0941.HK/ 0.8% өсөж 68.50 HKD, AIA /1299.HK/ 2.7% унаж 47.25 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 1.0% -н уналттай байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.

GDP Growth Rate YoY (Q1) нь тухайн улиралд БНХАУ –н ДНБ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад ямар хувь хэмжээгээр өссөнийг илтгэдэг үзүүлэлт юм.

Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм. 

Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.

Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.

Маргааш БНХАУ –н 3 –р сарын статистик мэдээнүүд зарлагдах хуваарьтай байна. Үүнээс 2024 оны эхний 3 сард БНХАУ –н эдийн засаг хэр хувь хэмжээгээр өсөх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татаж байна. Энэ нь БНХАУ 2024 оны эдийн засгийн өсөлтийн зорилт болох 5% хүрч чадах эсэхийг таамаглахад хамгийн их нөлөөлөх юм.

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой

New Yuan Loans гэдэг нь тухайн сард иргэд болон бизнесүүдэд шинээр олгосон зээлийн хэмжээ юм. Уг статистик өндөр гарах нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлнө. Учир нь иргэд болон бизнесүүдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдэх үед, хэрэглээ, орон сууц, бизнесийн зээл авалтын хэмжээ дагаад нэмэгддэг.

Өнгөрсөн Пүрэв гарагийн  9:30 цагт БНХАУ –н 3 –р сарын инфляцын мэдээ гарлаа. Өнгөрсөн 3 –р сард инфляц өмнөх жилтэй харьцуулахад 0.1% өсөж хүлээлт 0.4% хүрсэнгүй. Уг үзүүлэлт Цагаан сарын баяр тохиосон 2 –р сард 0.7% гарж байсан билээ. Энэ нь БНХАУ –н инфляц зорилтот 3% түвшинд очих болоогүй буйг илтгэж, зах зээлд сөрөг мэдээ боллоо. Түүнчлэн 3 –р сард инфляц өмнөх сартай харьцуулбал 1% -р буурч гарсан нь мөн л хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй байна.

“PPI” нь үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн зүгээс бүтээгдэхүүний үнээ хэрхэн өөрчилж буйг хэмждэг үзүүлэлт билээ. Уг үзүүлэлт нь -2.8% буюу сүүлийн 18 сар дараалан уналтай гарлаа.

БНХАУ –н Үндэсний Статистикийн Хорооны статистикч Dong Lijuan –ны зүгээс “Жил бүрийн 3 –р сард буюу Цагаан сарын баярын дараах сард хэрэглэгчдийн эрэлт харьцангуй буурч, зах зээл дээр байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтийг шингээдэг тул инфляц бага гардаг” хэмээн тайлбар хийв.

2011-2018 онуудад Төв Санхүү болон Эдийн засгийн хэрэг эрхлэх газрын бодлого боловсруулах албанд ажиллаж байсан бодлого төлөвлөлтийн ажилтан Yang Weimin зүгээс “БНХАУнь инфляцын хэмжээгээ аажуу өсгөхийн тулд бодлогын арга хэмжээгээ өөрчилж, дотоодын эрэлтийг дэмжих хэрэгтэй” гэж хэлэв.

Харин “Capital Economics” –н шинжээчдийн зүгээс “Нийлүүлэлтийн хэт их хэмжээ нь ойрын хэдэн жил БНХАУ –н инфляцын түвшинг 0.5% буюу багатүвшинд байлгах төлөвтэй байна” гэж хэлэв. “БНХАУ –н дотоод эрэлт буурсан өнөө цаг үед эрх баригчид үйлдвэрлэгчдийг чиглэсэн дэмжлэг өгч байгаа нь БНХАУ –д хөрөнгө оруулалт болон хэрэглээний тэнцвэргүй байдлыг үүсгэж, урт хугацаанд инфляцыг бага түвшинд байлгах боломжтой” гэж тайлбарлав.

Өнгөрсөн Баасан гарагт БНХАУ –н 3 –р сарын гадаад худалдааны мэдээ гарлаа. Өмнөх 3 –р сард экспорт болон импортын хэмжээ хүлээлтээс их хувь хэмжээгээр буурсан буюу харгалзан 7.5%, 1.9% буурчээ. Энэ нь гадаад худалдааны тэнцлийг 58.55 тэрбум ам.долларт хүргэж, өмнөх сарын дүн болох 125.16 тэрбум ам.доллароос 54% -р буурч гарав.

Харин оны эхний 3 сарын нийлбэр хэмжээний хувьд экспортын хэмжээ 1.5% өссөн байна. Үүнийг 2023 оны IV улиралд экспортын хэмжээ 1.2% буураад байсан үетэй харьцуулж харвал гадаад эрэлт сайжирч буйг илтгэж байна. БНХАУ –н гаалийн ерөнхий газрын мэргэжилтэн Wang Lingjun зүгээс өмнөх 3 –р сард компаниудын бараа бүтээгдэхүүний захиалга өмнөх сартай харьцуулбал эрс өссөн ба бидний зүгээс II улиралд гадаад худалдаа сайжирч, өсөлтийн хүчээ хадгална” гэсэн байр суурийг илэрхийлжээ. “Macquarie Capital” –н БНХАУ –г хариуцсан ахлах эдийн засагч Larry Hu –н зүгээс “БНХАУ –н экспортын сэргэлт үргэлжилж байна. Энэ сарын бууралт нь өмнөх 2023 оны 3 –р сард ихээхэн хэмжээний экспорт хийсэнтэй холбогдож буурж гарлаа. Өөрөөр хэлбэл харьцуулсан суурь нь өндөр байсан учраас экспорт буцаад буурч байгаа мэт гарлаа.” хэмээн тайлбар хийв. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

БНХАУ –н хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс сүүлийн хэдэн сар тогтворжилтод арилжаалагдаж байна. Тэгвэл маргааш БНХАУ –н I улирлын ДНБ –ний өсөлтийн хэмжээ гарах хуваарьтай. Уг үзүүлэлт бүтэн жилийн өсөлтийн зорилтот түвшин болох 5% -д БНХАУ хүрч чадах эсэхийг тодорхойлох хамгийн чухал статистик мэдээ тул хөрөнгө оруулалагчид анхааралтай ажиглаж байна. Уг мэдээнээс шалтгаалан “Hang Seng” индекс өсөлтийн давлагааг үргэлжлүүлэх аль эсвэл буцаад унах эсэх нь шийдэгдэх төлөвтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)