"Голомт Банк" ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж 24.6%-д хүрлээ

2024 он 4 сар 11 өдөр
448
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • "Голомт Банк" ХК-ийн 2024 оны I улирлын цэвэр ашиг ₮86.2 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 156%-аар өслөө.
  • Харин ашигт ажиллагааны нөлөөллөөр өөрийн хөрөнгө 17%-аар өссөн байна.
  • Үнэ ашгийн харьцаа P/E=2.9x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.67x буюу доогуур үнэлэгдсэн байна.

Голомт банкны ашигт ажиллагаа өмнөх оноосоо 48%-аар өссөн бол өөрийн хөрөнгийн өгөөж 7.7 нэгж хувиар өсжээ.

  Голомт банкны хувьд 2024 оны I улирлын байдлаар цэвэр зээлийн багц өмнөх оны мөн үеэс 41% өсөлт үзүүлжээ. Харин чанаргүй зээлийн хувь 4.18 нэгжээр буурсан байна. Чанаргүй зээлийн хэмжээ буурах тусам тухайн зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэл буурдаг тул энэ үзүүлэлт бага байх нь банкнуудын хувьд таатай үзүүлэлт билээ. 2024 оны эхний улирлын байдлаар цэвэр ашиг нь 86.2 тэрбум төгрөг гарсан бөгөөд энэ өмнөх оны мөн үеэс 156% өссөн үзүүлэлт юм. Харин өөрийн хөрөнгийн өгөөж 24.6% хүрсэн өмнөх оны мөн үеэс 7.7 нэгжээр өссөн үзүүлэлт болж байна.

Өөрийн хөрөнгө 17%-аар, нийт хөрөнгө 14%-аар өсжээ

Голомт банкны 2024 оны I улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 31% өсөлттэй байлаа. Үүнд үнэт цаасны болон зээлийн хүүгийн орлого 27% болон 47%-аар тус тус өссөн нь голчлон нөлөөлжээ. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 39% өссөн бөгөөд харилцах болон хадгаламжид төлсөн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт хөрөнгийн хувьд жилээс жилд өсөлттэй байгаа бөгөөд 2024 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 14%-аар өссөн байна. Үүнд  зээлийн багцын өсөлт болон үндсэн хөрөнгийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 17%-аар өссөн үзүүлэлттэй байна. 

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 15.3% гарлаа. 

   Арилжааны банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой байдаг бөгөөд эдгээр үзүүлэлтүүдээс өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон хөрвөх чадварын үзүүлэлтүүдийг графикт харуулав.  

   Өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэдэг нь тухайн банк санхүүгийн болон үйл ажиллагааны  эрсдэлээс гарах алдагдлыг хаахад хүрэхүйц өөрийн хөрөнгөтэй эсэхийг тодорхойлдог үнэлгээ бөгөөд Монгол банкнаас уг үзүүлэлтийг 12%-с өндөр байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 15.3% байна.  

   Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь тухайн банк харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадварыг харуулдаг бөгөөд Монголбанкнаас уг үзүүлэлтийн хамгийн багадаа 25%-с их байхыг шаарддаг. Голомт банкны хувьд уг үзүүлэлт 36.8% буюу шаардлага хангаж ажиллаж байгааг илэрхийлж байна. 

Хувьцааны ханш хямдаар үнэлэгдэж байна. 

   Голомт банкны хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа нь 2022.12.09 өдөр эхэлсэн. 2024 он гарснаас хойш ханш 7%-ийн уналттай байна. 

2024.4.10-ны хаалтын ханш нь IPO хийсэн (₮1,285) ханшаас 34%-ийн бууралттай буюу ₮846.9 хүрсэн байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=2.9x байгаа нь  хувьцааны үнэ хямд байна. Нөгөө талаар үнэ дансны үнийн харьцаа P/B=0.67x байгаа нь бодит үнэ цэнээс доогуур үнэлэгдэж байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.67 төгрөгөөр үнэлэгдэн арилжаалагдаж байна гэсэн үг юм. 

 

ТАЙЛБАР

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм. 

Хэрвээ та Банкнуудын IPO-той холбоотой “Банк Реформер” хөрөнгө оруулалтын цогц зөвлөх үйлчилгээ авах бол доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Хувьцаа

Голомт Банк ХК

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)