“Богд Банк” ХК-ийн I-р улирлын тайлан гарлаа, Авах уу? Зарах уу?

2024 он 4 сар 10 өдөр
493
1

ГОЛ ӨНЦӨГ 

  • "Богд банк" ХК 2024 оны I-р улирлын байдлаар цэвэр ашиг 6.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7%-аар өссөн байна.
  • Балансын хувьд өмнөх оны мөн үеэс нийт хөрөнгийн хэмжээ 49%, цэвэр зээлийн багц 66%, өөрийн хөрөнгө 15%-аар тус тус өссөн байна.
  • Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш 33.9%-ийн бууралттай байна.
  • 2024.04.09-ны хаалтын ханшаар үнэ ашгийн харьцаа P/E=3.6x, үнэ дансны үнийн харьцаа P/B=0.73x байна.

“Богд банк” ХК-ийн өөрийн хөрөнгийн өгөөж 21.9% хүрлээ. 

2024 оны нэгдүгээр улирлын зээлийн багцыг өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 66%-аар өсөж 401.3 тэрбумд хүрсэн бөгөөд  чанаргүй зээлийн эзлэх хувь 0.7 нэгж хувиар буурч 4.0% болсон байна. Харин цэвэр ашиг 6.2 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оны мөн үеэс   3%-аар өссөн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 21.9% болж өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

Өөрийн хөрөнгө 15%-аар, нийт хөрөнгө 49%-аар өсжээ. 

Богд банкны 2024 оны I улирал гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 75% өсөлттэй байлаа. Үүнд зээл болон бусад хүүгийн орлого 67% болон 315%-аар тус тус өссөн нь голчлон нөлөөлжээ. Харин хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 148% өссөн бөгөөд үүнд хадгаламж болон зээлийн хүүд төлсөн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Нийт хөрөнгийн хувьд 2018 оноос хойш өсөлттэй байгаа бөгөөд 2024 оны I-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 49%-аар өссөн байна. Үүнд  зээлийн өсөлт болон борлуулах зориулалттай хөрөнгө голчлон нөлөөлсөн байна. Ашигт ажиллагааны нөлөөгөөр өөрийн хөрөнгө жилийн өмнөхөөс 15%-аар өссөн үзүүлэлттэй байна.  

Ашигт ажиллагаа өсөж байгаа ч хувьцааны ханш тогтвортой хэвээр байна. 

Компани нь 2023 онд хувьцаагаа 20 хуваасан билээ. 2024.04.09-ний байдлаар компанийн хувьцааны ханш нь IPO хийсэн (₮127) ханшаас 33.9%-аар буурч ₮83.99 орчимд ирсэн байна. 2024 оны эхэн үеэс ханш хамгийн багадаа ₮80.1 хүрсэн бөгөөд үүнээс хойш харьцангуй тогтвортой арилжаалагдаж байгаа юм. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд, орлого ашиг нэмэгдэж байхад үнэ хямдарч байгаагаас харахад хөрөнгө оруулагчдын хувьд илүү сонирхох нөхцөл бүрдэж байна.  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

   Богд банкны 2024 оны I-р улирлын гүйцэтгэлээр орлого 75%, ашиг 3% өссөн хэдий ч хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 33.9%-аар буурсан үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=3.6x байгаа нь  хувьцааны үнэ хямдарч байгааг харуулж байгаа юм. Мөн үнэ дансны үнийн харьцаа буюу P/B=0.73x байгаа нь хувьцааны ханш бодит үнэ цэнээсээ хямдаар үнэлэгдэж байгааг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн өөрийн хөрөнгийн нэг төгрөг тутам зах зээл дээр 0.73 төгрөгөөр үнэлэгдэн арилжаалагдаж байна гэсэн үг юм. 

ТАЙЛБАР 

Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцааны үзүүлэлт юм.  

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Богд банк ХК

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Бя****орж

4 сарын өмнө

Баярлалаа. Үзүүлэлтүүд давгүй тул цуглуулж эхлэх цаг болжээ гэж дүгнэв..

1

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)