АНУ-ын зах зээл: Intel компанийн зүгээс Nvidia Inc-тэй өрсөлдөх шинэ хиймэл оюун ухаанд зориулсан бүтээгдэхүүнээ танилцууллаа
ГОЛ ӨНЦӨГ
- Инфляцын өмнөх өдрүүдэд хөрөнгийн зах зээл хөдөлгөөгүй тогтуун байна
- Intel Corp. өөрсдийн шинэ хиймэл оюун ухаанд зориулсан чипийг танилцууллаа
- Өнөөдөр 20 цаг 30 минутаас АНУ-ын гуравдугаар сарын инфляц зарлагдана
Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.02%-аар буюу 9 нэгжээр унав. Технологийн салбарын NASDAQ индекс 0.3%-аар, S&P500 индекс 0.1%-аар тус тус өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
FOMC Minutes – Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн хурлын тэмдэглэл.
Өнөөдөр 4-р сарын хамгийн чухал статистик болох гуравдугаар сарын инфляц болон өмнөх ХНС-ийн хурлын тэмдэглэл зарлагдах хуваарьтай байна. Инфляц 3.2%-аас нэмэгдэж 3.4%-тай гарах эдийн засагчдын хүлээлт байгаа бол суурь инфляц 3.8%-аас буурч 3.7% гарах таамаглалтай байна. Харин шөнө дунд 2 цагаас өмнөх ХНС-ийн хурлын тэмдэглэл зарлагдах болно. Инфляц гарахтай холбоотойгоор Даваа болон Мягмар гарагт хөрөнгийн зах зээл харьцангуй тайван байлаа харин өнөөдөр үр дүнгээс үүдэлтэйгээр өндөр хувь хэмжээгээр савлах магадлалтай
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТОЙРОНД:
- Nvidia Inc [NASDAQ:NVDA] компанийн хувьцааны ханш өнгөрсөн шөнө 2 орчим хувиар уналт үзүүллээ. Учир нь Чип үйлдвэрлэгч Intel Corp.[NASDAQ:INTC] компанийн зүгээс шинэ “Gaudi 3” нэртэй хиймэл оюун ухаанд зориулсан чипийг танилцуулсан юм. Тус Чип нь шууд Nvidia Inc компанийн шинэ H100-ийн өрсөлдөгч болж байгаагаараа онцлогтой байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
2023, 2024 оны туршид хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр өсөлтийг үзүүлж буй салбар бол хиймэл оюун ухаан тэр дундаа чип үйлдвэрлэгч, GPU үйлдвэрлэгчдийн өсөлт онцгойрч байгаа билээ. Nvidia Inc компанийн хувьцааны ханш маш өндөр хувь хэмжээгээр өсөлт үзүүлж зах зээлийн үнэлгээгээрээ АНУ-д 3-т бичигдэж байна. Саяхан тус компанийн зүгээс гуравдугаар сард шинээр хиймэл оюун ухаанд зориулсан илүү том, илүү хүчтэй “Blackwell” загварын чипээ танилцуулсан бол Мягмар гарагт “Intel Corp”-ийн зүгээс шинээр “Gaudi 3” нэртэй хиймэл оюун ухаанд зориулсан чипийг танилцуулж Nvidia Inc-ийн хамгийн их борлуулагдаж буй H100 чипээс хоёр дахин бага эрчим хүчээр, 1.5 дахин хурдан ажиллана гэж мэдэгдлээ. Гэвч тус Nvidia Inc-ийн “Blackwell” чип мөн Intel Corp.-ийн “Gaudi 3” чип нь зах зээлд хараахан нийлүүлэгдэж эхлээгүй байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх