OTC Бонд #4: Хаалттай бонд гаргахад зайлшгүй мэдэх зүйлс

2022 он 4 сар 7 өдөр
4489
1

ГОЛ ӨНЦӨГ

  • Компаниуд бонд гаргахад жилийн 13-17% хүү төлөх бол Зээл авахад 14.4-18% хүү төлж байна.
  • Бонд гаргаснаар зээл авснаас илүү уян хатан хугацаанд буюу улирал, хагас жил, жилээр хүүгээ төлөх боломжтой.
  • Хаалттай бонд нь банкны зээлээс илүү уян хатан нөхцөлтэй, нээлттэй бондоос харьцангуй бага хугацаанд, чирэгдэл багатай гаргах боломжтой байдгаараа давуу талтай.

   Өнгөрсөн жилийн хугацаанд хадгаламжийн хүү огцом буурснаар бондод хөрөнгө оруулах сонирхол нэмэгдээд байгаа ба үүнтэй зэрэгцэн биржийн бус зах зээлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин албан ёсоор бүрдсэнээр компаниуд зохицуулалттай зах зээлд хаалттай бонд гаргах жишгийг бий болгоод байна. 

Уян хатан нөхцөл: Ийнхүү хаалттай зах зээлд эрэлт нийлүүлэлт бий болсны үндсэн дээр компаниуд таатай нөхцөлөөр санхүүжилт татах боломж бүрдлээ. Таатай нөхцөл гэдэгт санхүүжилтийн өртгөөс гадна, хугацаа, хүүгийн эргэн төлөлт, барьцаа баталгааны уян хатан нөхцөлийг хамруулан ойлгож болно. Өөрөөр хэлбэл, банкнаас зээл авахад сар бүр хүүгээ төлөх хатуу хуваарьтай байдаг бол бондын хувьд улирлаар, хагас жилээр, бүр бүтэн жилээр ч хүүгээ төлөх боломж нээлттэй байдаг. Түүнчлэн компани нь тухайн бондын эргэн төлөлтөө үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас барьцаалах болон баталгаа, батлан гаргуулах байдлаар шийдэх боломжтой юм.

Бага шалгуур: Үнэт цаас гаргагчид тавих шалгуур нь нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн тайлангаа аудитлуулсан байх, мэдээж бондын эргэн төлөлтийг баталгааг хангах шийдэл зэрэг харьцангуй бага шалгуур тавигдаж байгаа юм. Гэхдээ энэ дээр андеррайтерууд илүү хариуцлагатай ажилладаг буюу тухайн компанийн бизнес, мөнгөн урсгал, барьцаа баталгааны дээр магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр санхүүжилт татах эсэхээ шийдвэрлэдэг байна.

Гол оролцогчид: Хаалттай бондын зах зээлийн гол зохицуулагч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) юм. Харин СЗХ-ны зохицуулалтад Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) нь хаалттай үнэт цаасны бүртгэл, арилжааг хариуцдаг бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) нь эдгээр үнэт цаасны хадгалалт, гүйлгээг хариуцдаг дэд бүтцийн үүрэг гүйцэтгэж байна. Дээр дурдсанчлан үнэт цаас гаргагч нь заавал хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Мэдээж энэхүү биржийн бус зах зээлийн бас нэгэн гол оролцогч нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид байдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг дараах линкээр орж дэлгэрүүлэн харах боломжтой. https://tavanbogdcapital.com

 

Хэрвээ танай компани уян хатан нөхцлөөр хаалттай зах зээлд бонд гарган санхүүжилт татахыг хүсвэл бидэнд хандаарай. Мөн эрсдэл багатай, өндөр өгөөж бүхий бондын хөрөнгө оруулалт сонирхсон мэргэжлийн хөрөнгө оруулагчид доорх хаягуудаар бидэнтэй холбогдоорой. 

Түлхүүр үгс:

Хаалттай бонд

Биржийн бус зах зээл

OTC

Таван Богд Капитал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Xa****

4 жилийн өмнө

Ган-Эдэнээ гэнэ үү

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)