Өнөөдөр Биржид: Мандал Даатгал ХК-ийн III улирлын тайлан гарлаа

2022 он 11 сар 2 өдөр
920
0

   2022 оны 11 сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 24 хувьцаат компанийн 91 сая төгрөгийн үнийн дүн бүхий 440 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 хувьцаат компанийн ханш өсөж 13 хувьцаат компанийн ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан. Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Оллоо ХК, Улсын их дэлгүүр ХК, Эрдэнэс сольюшинс ХК, Таван толгой ХК, Сүү ХК компаниуд байсан ба өсөлт нь 0.9%-аас 14.7%-ийн хооронд хэлбэлзсэн байна. Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Гермес центр ХК, ЛэндМН ББСБ ХК, Говь ХК, Монос хүнс ХК болон Дархан нэхий ХК компаниуд байсан ба бууралт нь -3.1%-аас -7.8%-ийн хооронд хэлбэлзсэн байна.

ӨНӨӨДӨР ОНЦЛОХ ХУВЬЦАА: МАНДАЛ ДААТГАЛ ХК

   Мандал Даатгал ХК -ийн 2022 оны III улирлын тайлан гарсан тул онцлох хувьцаагаар сонголоо. Тус компани нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд IPO хийж нээлттэй хувьцаат компани болон "Монголын Хөрөнгийн Бирж"-д бүртгэгдсэн билээ. Өдгөө нийт хураамжийн орлогын дүнгээр салбарын 15%-ийг эзэлж байгаа, салбарынхаа томоохон оролцогч нарын нэг билээ.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

   2022 оны III улирлын байдлаар Мандал Даатгал ХК-ийн нийт хөрөнгө 76.5 тэрбум төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.06% өссөн байна. Энэхүү өсөлтөд даатгалын авлага болон даатгалын хөрөнгийн 10.2 тэрбум төгрөгийн өсөлт нөлөөлсөн байна. Харин эх үүсвэрийн бүтцийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өр төлбөр 31.6%-аар өссөн бөгөөд улмаар өрийн харьцаа 0.64 болж өссөн байна.

   Нийт хураамжийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад бараг нэг нугарсан буюу 97.86%-аар өссөн боловч давхар даатгалын хураамжийн зардал болон даатгалын хураамжийн буцаалт илүү өндөр өссөн тул давхар даатгалын цэвэр орлого өнгөрсөн оноос 10%-аар өндөр байна. Мөн бусад үйл ажиллагааны зардлууд ч өнгөрсөн оны мөн үеэс өссөн тул цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс 38.6%-аар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр цэвэр ашиг буурсан боловч өөрийн хөрөнгийн өгөөж 15%, үнэ ашгийн харьцаа  7.72 байгаа нь бусад TOP20 багцын хувьцаануудын дундажтай ойролцоо өгөөж, үнэлгээтэй байна.

   2019 оноос 2021 он хүртэл Мандал Даатгал ХК  нь цэвэр ашгаасаа хөрөнгө оруулагч нарт тасралтгүй ногдол ашиг тарааж байсан бөгөөд дунджаар 4.4%-ийн ногдол ашгийн өгөөжтэй байна. Харин ханшийн хувьд оны эхэнд түүхэн хамгийн дээд ханш буюу 124.6 төгрөг хүрээд байсан бол буурсаар ханш 19.6%-ийн уналт үзүүлсэн байна. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Өнгөрсөн онтой харьцуулахад нийт хураамжийн орлого нэг нугарсан боловч нөхөн төлбөрийн зардал болон холбогдох зардлууд инфляцын өсөлт, бусад хүчин зүйлсээс хамааран өссөн нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.6%-аар буурсан үзүүлэлттэй байна. Мөн энэхүү үнийн өсөлтийн нөлөөлөл цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна. Бусад үзүүлэлтийн хувьд компанийн үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж TOP20 багцын хувьцааны дундажтай ойролцоо түвшинд харин хувьцааны үнэлгээ харьцангуй хямд байна. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Арилжаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)