Азийн зах зээл: “Хямд үнэлгээтэй БНХАУ –н хувьцааг одоо худалдаж авах нь зөв” гэж алдарт хөрөнгө оруулагч Ray Dalio хэлэв.

2024 он 4 сар 3 өдөр
255
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Хямд үнэлгээтэй БНХАУ –н хувьцааг одоо худалдаж авах нь зөв” гэж алдарт хөрөнгө оруулагч Ray Dalio хэлэв.
  • БНХАУ –н хоёр дахь том банк “China Construcation Bank” –н зүгээс эрх баригчдаас илүү их дэмжлэг хүлээж байна гэж хэлэв.
  • “Hang Seng” индекс 1.04% уналттай байна.

Лхагва гарагийн 11:16 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс  1.04% унаж 16,790 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 1.7% -р унав, ”CSI 300” индекс 0.51% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.0% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 1.35% -р унав, БНСУ -н “KOSPI” индекс 1.45% -р унав.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: CHINAHONGQIAO /1378.HK/ 2.9% өсөж 9.21 HKD, ZIJING MINING /2899.HK/ 1.48% өсөж 16.46 HKD, XIAOMI /1810.HK/ 3.8% унаж 15.66 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 1.04% -н уналттай байна.

RAY DALIO & БНХАУ

Дэлхийн хамгийн том хедж сан “Bridgewater Associates” –н үүсгэн байгуулагч, тэрбумтан Ray Dalio зүгээс БНХАУ –н эрх баригчид эдийн засгаа сэргээхээр ажиллаж буй энэ цаг үед, хямд үнэлгээтэй хувьцаануудыг худалдаж авах нь зөв шийдвэр болно гэж өөрийн “Linkedln” блогтоо бичжээ. “Дийлэнх хөрөнгө оруулагчид зах зээлийг орхиж, хямд үнэлгээтэй хувьцааг сонирхохгүй орхих үед ихэвчлэн хувьцааны ханш ёроолдоо хүрсэн байдаг. Түүнчлэн БНХАУ –н зүгээс мөнгөний зөөлөн бодлого болон өрийн бүтцийг өөрчлөх гэх мэт эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч буй өнөө үе нь худалдан авахад тохиромжтой цаг юм. БНХАУ –н асуудлыг БНХАУ –н удирдагчид ухаалаг, зоригтой байж чадвал хангалттай сайн зохицуулж чадна гэж би бодож байна. Тиймээс хамгийн гол асуудал бол яг одоо БНХАУ –н хувьцаа руу хөрөнгө оруулах эсэх биш харин эсрэгээрээ хэр их хэмжээгээр хөрөнгө оруулах вэ гэдэг байна ” гэж тэрээр бичсэн байна.

Сонирхолтой нь 124 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг “Birdgewater Associates” сангаас өнгөрсөн оны эцсийн улиралд жижиглэн худалдааны “Miniso”, хөрөнгийн менежментийн “Noah Holdings” –н бүх хувьцаагаа зарж, “PDD Holdings”, “Trip.com”, “Yum China” зэрэг БНХАУ –н хөрөнгийн бирж дээрх хувьцаануудын хэмжээгээ 10-20 хувиар бууруулсан байна.

Тэгвэл өнгөрсөн 3 болон 2 –р саруудад оффшор сангууд БНХАУ –н зах зээлээс цэвэр дүнгээр эерэг хөрөнгө оруулалт хийсэн буюу хувьцаа худалдан авч эхэлсэн байна. Энэ нь нэг талаараа сүүлийн 6 сар гаруй цэвэр зарах захиалга өгөөд байсан оффшор сангууд буцаад хувьцаа худалдан авч буйг илэрхийлж байгаа билээ. Тодруулбал эх газрын Хятадын хөрөнгийн биржээс оффшор сангууд өнгөрсөн 3 –р сард 22 тэрбум юанийн хувьцаа худалдан авсан, 2 болон 3 –р сард нийтдээ 60.7 тэрбум хувьцааг худалдан авсан байна. 

“CCB” & ДЭМЖЛЭГ

БНХАУ –н Төв Банкнаас мөнгөний зөөлөн бодлого баримталж зээлийн жишиг хүүг бага түвшинд барьж байгаа билээ. Тэгвэл энэ нь арилжааны банкны хүүгийн орлогыг бууруулж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Тэгвэл БНХАУ –н хоёрдогч том банк, төрийн өмчит “CCB” –н санхүү хариуцсан захирал Sheng Liurong -н зүгээс эрх баригчид үргэлжлүүлэн мөнгөний зөөлөн бодлого баримталж ирэх саруудад зээлийн жишиг хүүгийн хэмжээ болон заавал байлгах нөөцийн хэмжээг дахин бууруулж, эдийн засгийг дэмжих байх хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. “БНХАУ –н эдийн засаг сэргэх шинж тэмдэг илэрч буй хэдий ч бодлогоор илүү их дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байгаа бөгөөд томоохон төрийн өмчит арилжааны банкнуудын зүгээс бодит эдийн засгийг дэмжих шаардлага байна” хэмээн тэрээр хэлэв.

Энэ жилийн 2 –р сард Хятадын Ардын Банкны зүгээс орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 5 жилийн хугацаатай зээлийн жишиг хүүгийн хэмжээг 2019 оноос хойших хамгийн өндөр хувь хэмжээгээр буюу 0.25% -р бууруулсан. Мөн 1 –р сард арилжааны банкнуудын бэлэн хадгалж байх мөнгөний хэмжээ буюу заавал байлгах нөөцийн хэмжээг мөн 0.50% бууруулсан билээ. Энэ нь ойролцоогоор эдийн засагт  1 их наяд юанийн зээлийг нэмэгдүүлэх нөлөөтэй.

Нөгөө талаас хүүгийн бууралт нь банкнуудын цэвэр ашгийн маржинг буулгах нөлөө үзүүлсээр байна. Тодруулбал “CCB” –н цэвэр хүүгийн маржин /Net Interest Margin/ 2.01% -с 1.7% болж буурсан, “BOC” –н цэвэр хүүгийн маржин 1.75% -с 1.59% болж буурсан байна. Уг асуудал дээр “CCB” –н зүгээс эрсдэл багатай, өндөр өгөөжтэй иргэдийн зээлийн сегментэд илүү их зээл олгох, хүүгийн бус орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах гэх мэт арга хэмжээнүүдийг авна гэж улирлын тайлангийн үеэр мэдэгдсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

БНХАУ –н хөрөнгийн зах зээлээс гадаадын хөрөнгө оруулагчид гарах урсгал сүүлийн хэдэн сар эрчимтэй үргэлжилсэн билээ. Тэгвэл өнгөрсөн 2 болон 3 сард анх удаа цэвэр дүнгээр гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авсан нь зах зээлд эерэг мэдээ боллоо. Түүнчлэн Хятадын Ардын Банкнаас ирэх саруудад зээлийн жишиг хүү болон заавал байлгах нөөцийн хэмжээг бодитоор бууруулбал эдийн засаг тэлэх, хөрөнгийн зах зээл одоо байгаа өсөлтийн давлагааг хадгалах болно.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)