Азийн зах зээл: “Xpeng”, “Nio”, “Li Auto”, “BYD” нарын борлуулалт 3 –р сард өсжээ.

2024 он 4 сар 2 өдөр
210
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “Xpeng”, “Nio”, “Li Auto” нарын борлуулалт 3 –р сард өсжээ.
  •  “Xiaomi” –н “SU7“ загвар дээр 24 цагийн дотор 80,000 гаруй урьдчилсан захиалга авав.
  • АНУ –с дэвшилтэт чипийн экспортын хяналтаа дахин чангаруулсан нь БНХАУ –д сөргөөр нөлөөлөв.
  •  “Hang Seng” индекс 2.66% өсөлттэй байна.

Мягмар гарагийн 10:51 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индексийн фьючерс  2.66% өсөж 17,015 нэгжид хүрсэн, “Hang Seng Tech” индекс 2.25% -р өсөв, ”CSI 300” индекс 0.35% -р унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.13% -р өсөв, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.06% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.38% -р өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: MEITUAN /3690.HK/ 3.4% өсөж 100.1 HKD, XIAOMI /1810.HK/ 12.5% өсөж 16.82 HKD, BRILLIANCE CHI /1114.HK/ 31.2% унаж 7.09 HKD хүрсэн.

Хонг Конгын хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” өнөөдөр 2.66 өсөлттэй байна.

“XPENG”, “NIO”, “LI AUTO”, “BYD”, “XIAOMI”

Бээжинд төвтэй “Li Auto” компани өнгөрсөн сард 28,984 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх сараас 43.1% өссөн үзүүлэлт болов. Гэвч уг компанийн 2024 оны I улирлын нийт борлуулалт 80,400 гарч зорилт болох 100,000 хүрээгүй байна.

Шанхайд төвтэй “Nio” компани өнгөрсөн сард 11,866 ширхэг автомашин борлуулсан нь өмнөх сараас 45.9% өссөн үзүүлэлт болов. Уг компанийн 2024 оны I улирлын борлуулалтын зорилт 31,000-33,000 байсан бол бодит дүн 30,053 гарч мөн л зорилтот хүрээгүй байна.

Гуанжоуд төвтэй “Xpeng” –н борлуулалт өмнөх сараас 99% өсөж 9,026 ширхэгт хүрсэн байна. Уг компанийн 2024 оны I улирлын борлуулалт 21,821 ширхэгт хүрж зорилт 21,000-22,500 хүржээ. Гэвч бусад 2 цахилгаан автомашины компаниудтай харьцуулахад 2024 оны I улиралд хамгийн бага борлуулалт хийсэн байна.

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины компани, 100,000 –с 200,000 юанийн үнэтэй хямд автомашин борлуулагч “BYD” хувьд өнгөрсөн сард 302,459 ширхэг автомашин зарж өнгөрсөн сараас 147.3% өссөн байна. Шэньжэньд төвтэй уг автомашины компанийн өнгөрсөн 12 –р сард 341,043 ширхэг автомашин борлуулж түүхэн дээд түвшиндээ хүрч байсан билээ.

Дэлхийн гар утасны зах зээлийн гурав дахь том тоглогч “Xiaomi” –н өнгөрсөн долоо хоногт “SU7” загварын цахилгаан автомашины урьдчилсан захиалга эхний 24 цагийн дотор 80,000 гаруй захиалгыг авчээ.

Шанхай дахь “Suolei” зөвлөх фирмийн ахлах менежер Eric Han зүгээс “Өмнөх 2 –р сартай харьцуулбал өнгөрсөн 3 –р сард цахилгаан автомашины компаниудын борлуулалт өссөн нь хөрөнгө оруулагчдын санааг түр ч гэсэн тайвшрууллаа. Гэвч ‘Xiaomi’ зэрэг шинэ өрсөлдөгчид зах зээлд хүч түрэн орж ирж, хэрэглэгчдийг өөртөө татаж байгаа нь ирээдүйд цахилгаан автомашины салбарт өрсөлдөөнийг улам ихэсгэх сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй” гэж хэлэв. 

АНУ & БНХАУ & ЧИП

Өнгөрсөн Баасан гарагт ерөнхийлөгч Biden –ний засгаас өмнөх жилийн 10 –р сард тавьсан чипийн экспортын хяналтаа шинэчилсэн нь эх газрын Хятадад AI процессор, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мөн эдгээр чипээр тоноглогдсон зөөврийн компьютер зэрэг технологиудыг олж авахад улам хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байна. АНУ –н уг шинэчилсэн экспортын хяналт энэ сарын 4 –с эхлэн хэрэгжих төлөвтэй байна. Үүний хариуд БНХАУ –н Гадаад Худалдааны Яамны төлөөлөгч Ням гарагт “Уг хязгаарлалт нь АНУ болон БНХАУ –н компаниудад эдийн засаг, худалдааны хэвийн үйл ажиллагаа явуулахад илүү хүндрэл учруулаад зогсохгүй, дагаж мөрдөхөд илүү хэцүү дарамт үүсгэж, дэлхийн чипийн үйлдвэрлэлд хохирол учруулаад байна” гэж хэлэв.

Гуандуэ мужийн өмнөд хэсэгт орших Шэньжэнь технологийн төвийн Футиан дүүргийн “Huaqiangbei” төвийн худалдаачин Cai Zhaojie –н зүгээс “АНУ –н экспортын хязгаарлалтын мэдээний гарсны дараа бүх худалдаачид хиймэл оюун ухаантай холбоотой төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнүүдийг нөөцөлж эхэлсэн бөгөөд ирээдүйд өндөр үнээр зарах сэдэлтэй байгаа” гэж хэлэв.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ –с холбоотон улсуудыг БНХАУ –д дэвшилтэт чип болон түүнтэй холбоотой тоног, төхөөрөмжийг экспортлохгүй байх уриалгыг гаргасан гэж мэдээлсэн.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

Өчигдөр эх газрын Хятадын Шанхай, Шэньжэнийн хөрөнгийн биржүүд өсөлттэй арилжаалагдсан билээ. Тэгвэл Хонг Конгын хөрөнгийн бирж өнөөдөр хэвийн ажиллаж, өчигдрийн өсөлтийн дагуу 2.6% гаруй өсөж “gap” –тай нээгдлээ. Энэ сарын хамгийн эхний статистик болох “PMI” индекс маш сайн гарсан нь уг өсөлтийн давлагааны гол суурь шалтгаан болов. Энэ сарын 11–нд дараачийн хамгийн чухал мэдээ болох инфляц зарлагдана.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)