Азийн зах зээл: БНХАУ –н 3 –р сарын аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс сүүлийн 5 сард анх удаа 50 –с дээш гарлаа.

2024 он 4 сар 1 өдөр
233
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • БНХАУ –н 3 –р сарын аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс сүүлийн 5 сард анх удаа 50 –с дээш гарлаа. 
  • “Caixin” судалгааны агентлагын “PMI” индекс мөн 50 –с дээш гарч, сүүлийн 5 сар дарааллан аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа сэргэж буйг илтгэв.
  • БНХАУ –н гадаад худалдааны яамны сайд Wang Wentao Нидерландын төлөөлөгчидтэй хагас дамжуулагчийн төхөөрөмжийн экспортын талаар уулзалт хийв.
  •  “Hang Seng” индекс 1.13% өсөлттэй байна.

Даваа гарагийн 12:34 цагт Хонг Конгын хөрөнгийн бирж амарч байгаа бол, ”CSI 300” индекс 1.53% -р өсөв. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.2% -р унав, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.99% -р өсөв, БНСУ -н “KOSPI” индекс 0.16% -р өсжээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Хонг Конгын хөрөнгийн бирж амарч байгаа бол эх газрын Хятадын хөрөнгийн биржүүд өсөлттэй арилжаалагдаж байна. Тодруулбал “CSI 300” индекс 1.53% өсөлттэй, Шанхайн нэгдсэн индекс 1.02% өсөлттэй, Шэньжэнийн нэгдсэн индекс 2.35% өсөлттэй арилжаалагдаж байна. 

Түүнчлэн өнгөрсөн 3 –р сард гадны хөрөнгө оруулагчид нийт 22 тэрбум юань /3 тэрбум ам.доллар/ үнэлгээ бүхий хувьцааг худалдан авсан байна.

БНХАУ & ХАГАС ДАМЖУУЛАГЧ

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ –н гадаад худалдааны яамны сайд Wang Wengtao Нидерландын гадаад худалдаа хариуцсан төлөөлөгч Geoffrey Van Leeuwen –тай уулзаж, хагас дамжуулагч үйлдвэрлэгч төхөөрөмжийн экспортын талаар ярилцсан байна. Уг уулзалтаар Нидерландын зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэдэг литографийн машиныг үргэлжлүүлэн БНХАУ руу экспорт хийх, хоёр улсын хагас дамжуулагчийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх мөн АНУ –н зүгээс бусад улсуудыг БНХАУ руу хагас дамжуулагчийн экспорт хийхгүй байх уриалгыг хэрэгсэхгүй байх зэрэг асуудлуудыг хөндсөн байна. Wang Wengtao –н зүгээс Нидерландыг эдийн засаг, худалдааны найдвартай түнш гэж хэлсэн ба Нидерландын зүгээс гэрээний дагуу литографийн машины худалдааг хэдийн явуулна гэдэгч найдаж байна гэж мэдэгдсэн байна.

Нидерландын литографийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “ASML” компани сүүлийн 5 жилийн турш БНХАУ руу хэт ягаан туяаны хамгийн дэвшилтэт хагас дамжуулагчийн төхөөрөмжүүдээ худалдахгүй байгаа. Тэдний зүгээс энэ хязгаарлалт нь АНУ –тай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн билээ. Хагас дамжуулагч үйлдвэрлэх дэвшилтэт төхөөрөмжийн экспортын хяналтыг Нидерланд чангатгаснаар “ASML” –н Хятад дахь борлуулалт өнгөрсөн жил 15% -р буурсан байна. Гэсэн хэдий ч ”ASML” –н зүгээс бага зэрэг хүчин чадал муу литографийн төхөөрөмжийг БНХАУ руу экспорт хийсээр байгаа бөгөөд нийт хагас дамжуулагчын төхөөрөмжийн борлуулалтын 29% -г борлуулалт зөвхөн БНХАУ –д хийгдэж байна.

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

NBS PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50 –с доош бол уналт, 50 –с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. Уг үзүүлэлтийг БНХАУ –н Үндэсний Статистикийн хорооноос тухайн сарын эцсээр зарладаг.

Caixin PMI гэдэг нь Хятадын бизнесийн мэдээ судалгааны агентлаг Caixin –с гаргадаг Caixin PMI индекс байна. Уг индексийн нэг онцлог нь судалгаанд оролцож буй байгууллагуудын нэлээдгүй хэсэг нь Хятадын зүүн өмнөд эргийн бүсэд байдагт оршдог ба тэр утгаараа тухайн бүсэд байршилтай бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа сайжрах нь индексийг өсгөх нөлөө үзүүлдэг.

БНХАУ –н 3 –р сарын “PMI” индекс өнгөрсөн Ням гарагт зарлагдав. Тодруулбал аж үйлдвэрийн салбарын “PMI” индекс 50.8 гарч хүлээлт 49.9 болон өнгөрсөн сарын дүн болох 49.1 –с өндөр гарав. Энэ нь БНХАУ –н үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 3 –р сард эргэн сэргэж, сүүлийн 1 жилийн дээд түвшинд хүрснийг харууллаа.

БНХАУ –н Үндэсний Статисикийн Хорооны ахлах статистикч Zhao Qinghe –н зүгээс “Энэ 3 –р сард компаниуд Цагаан Сарын баярын үеийнх шигээ үйлдвэрлэлийн гарцаа тогтмол нэмэгдүүлсэн нь зах зээл сэргэхэд хамгийн их нөлөөллөө гэж хэлэв”. Түүнчлэн 3 –р сарын судалгаан хамрагдсан 21 дэд салбарын 15 нь тэлэлттэй байсан нь өнгөрсөн сард дөнгөж 5 нь тэлэлттэй байсантай харьцуулахад маш өндөр хэмжээгээр сайжирсн үзүүлэлт боллоо гэж тодотгов. 

Мөн “Caixin” судалгааны агентлагаас тусдаа тооцон гаргадаг 
“PMI” индекс мөн 50 –с дээш гарч, сүүлийн 5 сар дараалан аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа сэргэж буйг илэрхийлээд байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

Өнөөдөр “Easter Monday” баярын өдрийг тохиолдуулан Хонг Конгын хөрөнгийн бирж амарч байна. Харин эх газрын Хятадын хөрөнгийн биржүүд өсөлттэй арилжаалагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)