АНУ-ын зах зээл: 2024 оны нэгдүгээр улирал дуусаж, санхүүгийн тайлангууд гарч эхэлнэ
ГОЛ ӨНЦӨГ
- Баасан гарагт АНУ-ын PCE индекс хүлээлтийн дагуу гарлаа
- Өнөөдөр үйлдвэрлэлийн салбарын PMI, Лхагва гарагт Үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт тус тус гарна
- 2024 оны нэгдүгээр улирал дуусаж, санхүүгийн тайлангууд гарч эхлэх юм
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн бирж “Good Friday” болж байгаатай холбоотойгоор амарсан байна.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
PCE Price Index – Энэ үзүүлэлт нь хэрэглэгчийн талаас үнийн өөрчлөлтийг хэмждэгээрээ онцлогтой байна. Core PCE индекс нь Хоол, хүнс, эрчим хүчнээс бусад хэрэглээний зориулалтаар иргэдийн худалдан авсан бараа үйлчилгээний үнийн өөрчлөлтийг хэмждэг.
Fed Chair Powell Speech – АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Jerome Powell эрхэм яриа хийх юм.
Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл амарч байх үед хэрэглэгчдийн талаас инфляцыг хэмждэг эдийн засгийн үзүүлэлт болох PCE гарав. Эдийн засагчид үндсэн PCE үзүүлэлтийг 2.4%-аас нэмэгдэж 2.5% гарах таамаглалтай байсан бөгөөд бодит байдалд хүлээлтийн дагуу гарчээ. Харин суурь PCE-ийн хувьд хүлээлт 2.9%-аас буурч 2.8%-тай гарах байсан бөгөөд мөн л хүлээлтийн дагуу гарав.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50-с доош бол агшилт, 50-с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг.
Fed Chair Powell Speech – АНУ-ын төв банкны ерөнхийлөгч Jerome Powell эрхэм яриа хийх юм.
Non Farm Payrolls –Өнгөрсөн сард шинээр бий болсон ажлын байрны тоо.
Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин.
4-р сар эхэлж байгаа энэ долоо хоногт хэд хэдэн статистик үзүүлэлтүүд гарах хуваарьтай байна. өнөөдөр 22 цагаас үйлдвэрлэлийн салбарын PMI үзүүлэлт гарах бөгөөд хүлээлт 48.4 нэгж байгаа. Энэ нь тус салбар агшиж байгааг харуулж байна. Харин Лхагва гарагт үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт гарах бол Баасан гарагт АНУ-ын гуравдугаар сарын хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлтүүд гарах хуваарьтай байгаа.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
АНУ-ын 2024 оны гуравдугаар сар дуусаж энэ долоо хоногоос гуравдугаар сарын эдийн засгийн статистик үзүүлэлтүүд гарч эхэлнэ. Энэ долоо хоногт хөдөлмөрийн зах зээлийн статистик үзүүлэлтүүдэд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Эдийн засагчид гуравдугаар сард шинээр 205’000 ажлын байр бий болж, ажилгүйдлийн түвшин 3.9% дээр хэвээр үлдэх таамаглалыг дэвшүүлэв.
Мөн түүнчлэн энэ сард компаниудын 1-р улирлын санхүүгийн тайлан гарч эхлэх болно. Томоохон компаниудын тайлан сайн муу гарах, эсэхээс зах зээлийн тренд тодорхойлогдох боломжтой юм. Энэ долоо хоногт онцлох тайлан байхгүй бөгөөд ирэх долоо хоногоос зарлагдах юм.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.