Азийн зах зээл: “XiaomI” –с шинээр гаргаж буй “SU7 Pro”, “SU7 Max” цахилгаан автомашины загваруудын үнэ 245,900 – 299,900 юанийн үнэтэй байна.

2024 он 3 сар 29 өдөр
88
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • “XiaomI” –с шинээр гаргаж буй “SU7 Pro”, “SU7 Max” цахилгаан автомашины загваруудын үнэ 245,900 – 299,900 юанийн үнэтэй байна.
  • “Alibaba” –с “Taobao” платформ дээрх худалдаачдын шимтгэлийг бууруулж, богино бичлэг, лайв стриймингийн контентүүд дээр татаас олгоно.
  • Хонг Конгын хөрөнгийн бирж энэ Баасан гарагт болон ирэх Даваа гарагт амрах хуваарьтай.

Өнөөдөр Хонг Конг болон АНУ –н хөрөнгийн биржүүд амарч байна .

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Хонг Конгын хөрөнгийн бирж энэ Баасан гараг болон ирэх Даваа гарагт амрах хуваарьтай.

 “XIAOMI” & ЦАХИЛГААН АВТОМАШИН

Өнгөрсөн 12 –р сард “Xiaomi” хамгийн анх шинээр гаргаж буй цахилгаан автомашинаа танилцуулж, дэлхийн шилдэг 5 цахилгаан автомашины нэг болох зорилтоо зарласнаас хойш уг автомашины хүлээлт нэмэгдсээр байна. “Xiaomi” –с “SU7 Pro” /”Speed Ultra 7 Pro”/, “SU7 Max” гэсэн 2 төрлийн цахилгаан автомашин гаргах төлөвлөгөөтэй. “SU7 Pro” нь нэг цэнэглэлтээр 668 км замыг туулах хүчин чадалтай бол “SU7 Max” нь 800 км хүртэлх замыг туулах чадвартай ажээ. Нөгөө талаас “Tesla” –н “Model S” загвар нэг цэнэглэлтээр 650 км хүртэл явах хүчин чадалтай юм.

Үнийн хувьд “SU7 Pro” нь 245,900 юанийн үнэтэй бол, хамгийн сайн загвар “SU7 Max” нь 299,900 юанийн үнэтэй ажээ. Шанхайд төвтэй цахилгаан автомашины дата мэдээллийн “CnEVPost” компанийн үүсгэн байгуулагч Phate Zhang –н зүгээс “Шинжээчид SU7 –н үнийг хамгийн багадаа 250,000 юань байна гэж таамаглаж байсан тул уг автомашины үнэ зах зээлийн хүлээлтээс хямд байна. Энэ нь Xiaomi –д олон тооны худалдан авагчдыг татах мөн өрсөлдөгч компаниуд үнээ буулгахад нөлөөлөх төлөвтэй.” гэж хэлэв.

Нөгөө талаас “Bloomberg” –н тооцоолсноор эх газрын Хятад дахь цахилгаан автомашины борлуулалтын өсөлт 2023 онд 36% байсан бол 2024 онд 25% болж удаашрана гэж таамаглаж байна. Мөн түүнчлэн “BYD”, “Tesla”, “Xpeng” зэрэг томоохон тоглогчид автомашиныхаа үнийн буулгаж өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа нь ‘Xiaomi” –н ашигт ажиллагаа, борлуулалтанд сөргөөр нөлөөлнө. 

“ALIBABA”

“Alibaba” группээс эх газрын Хятадын хамгийн том онлайн худалдааны зах зээлд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд “Taobao” платформ дээрх худалдаачдын шимтгэлийг бууруулж, контент бүтээгчдэд татаас олгохоор болоо хэмээн орон нутгийн хэвлэлүүдээс мэдээллэв. Энэ 2024 онд “Alibaba” –с “Taobao” платформ дээр лайв стрийминг, богино хэмжээний бичлэг хийж контент бүтээсэн харилцагчдад нийтдээ 10 тэрбум юань /1.38 тэрбум ам.доллар/ хүртэлх дүнтэй татаас олгох ажээ.Уг үйлдэл нь “Alibaba” –н зүгээс өрсөлдөгч компани “PDD” болон Хятад дахь “TikTok” –н хувилбар “Douyin” зэрэгтэй өрсөлдөх, мөн үндсэн бизнесийн үйл ажиллагаандаа илүү их анхаарал хандуулж эхэлж буй илрэл боллоо. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: 

Өнөөдөр “Good Friday” өдөр тохиож Хонг Конг болон АНУ –н хөрөнгийн биржүүд амарч байна. АНУ –н хөрөнгийн бирж дараа долоо хоногт хуваарийн дагуу хэвийн ажиллана. Харин Хонг Конгын хөрөнгийн биржийн хувьд дараа долоо хоногийн Даваа болон Пүрэв гарагт мөн амрах хуваарьтай байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)