Банк Реформер: III улиралд "ХААН Банк"-ны хүүгийн орлого нэг их наяд хүрлээ

2022 он 10 сар 31 өдөр
1098
5

ГОЛ ӨНЦӨГ

  • Хүүгийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.77% аар өсөж, 1 их наяд давлаа
  • Тайлант хугацааны цэвэр ашиг 351 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 53.29% өслөө
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 29.3% хүрч, түүхэн хамгийн өндөр түвшинд байна
  • Чанаргүй зээлийн хувь 5.4% буюу өмнөх оны мөн үетэй ойролцоо түвшинд байна

БАНКНЫ ТУХАЙ

   ХААН Банк үүсгэн байгуулагдаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд орон даяар нийт 547 салбар нэгжтэй, Монгол Улсын нийт айл өрхийн 70 гаруй хувьд буюу 2.7 сая харилцагчид банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж байна. 

ХҮҮГИЙН ОРЛОГО

   Нийт хүүгийн орлого 1.0 их наяд буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.77%-ийн өсөлттэй, хүүгийн зардал 382.4 төгрөг буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.08% буурсан байна. Хүүгийн зардлын бууралтад харилцах данс хүүгүй болсон болон хадгаламжийн бууралт өндөр нөлөөлсөн байна. Зөвхөн энэ  III улиралд ХААН банкны хадгаламжийн дүн 495 тэрбумаар буурсан бол харилцах 245 тэрбумаар өссөн байна. Улмаар зардал буурч, орлого өссөнөөр цэвэр ашиг 351 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 53.29% өслөө. Системийн таван банкнаас өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хас Банк  29.5%-аар тэргүүлж байгаа бол ХААН Банк 29.3%-аар буюу бараг тэнцүү дүнгээр удаалж байна. 

   Банкнуудын чанаргүй зээлийн хувь бууралттай байгаа нь Монголбанкнаас чанаргүй зээлийн ангилалд тооцох хоногийг нэмсэн, ипотекийн зээлийн төлөлт хойшилсон зэрэг арга хэмжээнүүдтэй холбоотой байна. "ХААН Банк"-ны хувьд чанаргүй зээлийн хувь 5.4% буюу бусад системийн банкнуудтай харьцуулахад өрсөлдөхүйц сайн үзүүлэлттэй байна.    Арван их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3% хүүтэй зээл олгосон болон 9%-ийн репо санхүүжилт авч ашиглаж байгаа зэрэг хөшүүргийн нөлөөгөөр банкнуудын зээлийн үлдэгдэл 2021 онд 22% өссөн бөгөөд 2022 онд үргэлжлэн өсөлттэй билээ. "ХААН Банк"-ны хувьд цэвэр зээл 7.5 их наяд хүрч өмнөх оны мөн үеэс 19.1%-аар байна. 

   Цар тахалтай холбоотойгоор иргэд, ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдсэн бөгөөд нөгөөтэйгөөр эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээл олголт нэмэгдсэн тул банкнуудын хөрвөх чадвар ерөнхийдөө бүгд буурсан бөгөөд "ХААН Банк"-ны хувьд хөрвөх чадвар 49.1%-аас 38.0% хүртэл буурсан боловч зохистой харьцааны шалгуур түвшин 25%-ийг ханган ажиллаж байна. 

   Харин өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 15.9%-буюу зохистой харьцааны шалгуур түвшин 10%-ийг бүрэн хангаж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь хөрөнгө ашиглалтыг илэрхийлдэг бөгөөд хэт өндөр байх нь нэг талаас хөрөнгөө ашиглахгүй байгааг, нөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа улам тэлэх боломжтой байгааг илэрхийлдэг. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Харилцах данс хүүгүй болсон болон хадгаламжийн дүн буурсантай холбоотойгоор хүүгийн зардал буурсан байна. Харин хүүгийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.77%-аар өсөж нэг их наяд хүрлээ. Улмаар зардал буурч, орлого өссөнөөр цэвэр ашиг 351.8 тэрбум хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 53.28%-аар өссөн үзүүлэлттэй байна. Орлого ашиг тогтвортой өсөлттэй, чанаргүй зээлийн хувь бага бөгөөд Монголбанкны зохистой үзүүлэлтүүдийг хангалттай түвшинд хангаж байгаа тул "ХААН Банк" IPO хийснээр эрсдэл багатай, өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын шинэ боломж хөрөнгийн зах зээлд бий болох нь. 

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Банк

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

Га****

2 жилийн өмнө

Ийм замбараагүй өндөр ашигтай, ийм өндөр хүүгийн орлоготой байна гэхээр хаан банк ( ер нь бүх монгол банкнууд) хүү хэт өндөр, иргэдийгээ өндийх аргагүй болтол шулдаг гэсэн үг үү? Бизнес хэцүү, амьдрал ковидоос хойш сайжирч амжаагүй байхад банкууд ийм ашигтай байгаа нь монголын банкны хүү өндөр байгаа гэсэн үг биз дээ? 1921 оноос өмнөх хятадын пүүсүүд ч арай ч одоогийн банкууд шиг шулдаггүй байсан гэсэн шүү. Гадны банк оруулж ирэх хэрэгтэй. Монгол иргэдээ шулдаг монгол банктай байснаас харилцан ашигтай гадаад банк оруулж ирье

4

0

Us****

2 жилийн өмнө

Ipo hezee we

0

0

Ур****

2 жилийн өмнө

Ок

0

0

Ур****

2 жилийн өмнө

Ок

0

0

Us****

2 жилийн өмнө

Ipo xezee we

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)