Банк Реформер: III улиралд Хас Банк өөрийн хөрөнгийн өгөөжөөр тэргүүлж байна

2022 он 10 сар 28 өдөр
768
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр зээл 27.64%, цэвэр ашиг 91.51% өссөн байна
  • Өөрийн хөрөнгийн өгөөж 29.53% хүртэл өсөж, системийн нөлөө бүхий банкнуудыг үргэлжлүүлэн тэргүүлж байна
  • Чанаргүй зээлийн хувь 3.9% буюу системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн бага

БАНКНЫ ТУХАЙ

ХасБанк 2001 онд байгууллагдсан бөгөөд өдгөө Монгол орон даяар 78 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1,300 мэргэшсэн ажилтан, 5,000 гаруй мерчант, 360 гаруй АТМ-аар дамжуулан 1 сая харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж байна. 

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

   Банкны активын голлох хэсгийг үнэт цаас ба зээлийн багц бүрдүүлдэг билээ. Хас Банкны хувьд 2022 оны III улирлын байдлаар нийт активын хэмжээ 3,537 сая төгрөг хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3%-аар өссөн байна. Энэхүү дүн нь системийн нөлөө бүхий бусад банктай харьцуулахад хамгийн бага бөгөөд Төрийн Банктай бараг тэнцүү дүн юм. 

   Банкнуудын өөрийн хөрөнгө сүүлийн таван жилийн хугацаанд 1.4-2.2 дахин өссөн бөгөөд энэхүү үзүүлэлт нь эздийн өгөөжийн өсөлтийг мөн илэрхийлдэг билээ. Энэ улирал 447.3 буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41.3%-аар өссөн байна. 

   Арван их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3% хүүтэй зээл олгосон болон 9%-ийн репо санхүүжилт авч ашиглаж байгаа зэрэг хөшүүргийн нөлөөгөөр банкнуудын зээлийн үлдэгдэл 2021 онд 22% өссөн бөгөөд 2022 онд үргэлжлэн өсөлттэй билээ. Хас Банкны цэвэр зээлийн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.6%-ийн өсөлттэй буюу дундаж өсөлттэй ойролцоо түвшинд байна. Харин чанаргүй зээлийн түвшин 3.9% буюу системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн бага түвшинд байна. Харин харилцах болон хадгаламжийн өсөлт байхгүй байгаа нь инфляц, төгрөгийн ханшийн сулралаас үүдэлтэй иргэдийн төгрөгийн хадгаламжийн үйлчилгээний эрэлт буурсантай холбоотой байна. 

   Системийн нөлөө бүхий таван банк бүгд Монгол Банкны зохистой харьцааны шалгууруудыг бүрэн хангаж байгаа билээ. Цар тахалтай холбоотойгоор иргэд, ААН-ийн зээлийн эрэлт нэмэгдсэн бөгөөд нөгөөтэйгөөр эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зээл олголт нэмэгдсэн тул банкнуудын хөрвөх чадвар ерөнхийдөө бүгд буурсан бөгөөд Хас Банкны хувьд хөрвөх чадвар 49.7%-аас 33.6% хүртэл буурсан боловч зохистой харьцааны шалгуур түвшин 25%-ийг ханган ажиллаж байна. 

Харин өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 18.7%-буюу зохистой харьцааны шалгуур түвшин 10%-ийг бүрэн хангаж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь хөрөнгө ашиглалтыг илэрхийлдэг бөгөөд хэт өндөр байх нь нэг талаас хөрөнгөө ашиглахгүй байгааг ,нөгөөтэйгөөр үйл ажиллагаагаа улам тэлэх боломжтой байгааг илэрхийлдэг. 

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

   Өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр зээл 27.64%, цэвэр ашиг 91.51% өсөж улмаар өөрийн хөрөнгийн өгөөж 29.53% хүртэл өсөж, системийн нөлөө бүхий банкнуудыг үргэлжлүүлэн тэргүүлж байна. Харин чанаргүй зээлийн хувь 3.9% буюу системийн нөлөө бүхий банкнуудаас хамгийн бага байгаа нь банкны зээлийн бодлого сайн бөгөөд ашигт ажиллагаа нь тогтвортой өндөр байх төлөвтэй байна. 

 Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Банк

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)