Өнөөдөр биржид: Говь ХК-ийн дотоодын борлуулалт 73%-аар өслөө
2022 оны 10 сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 139 сая төгрөгийн үнийн дүн бүхий 397 мянган ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 хувьцаат компанийн ханш өсөж 16 хувьцаат компанийн ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байсан.
Арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр өссөн хувьцаат компани нь Гутал ХК, Монноос ХК, Тэнгэрлиг медиа групп ХК, Монгол Базальт ХК, Крипто Үндэстэн ХК компаниуд байсан ба өсөлт нь 6.3%-аас 15.0%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
Харин арилжааны үр дүнд ханш нь хамгийн өндөр буурсан хувьцаат компаниуд нь Төрийн Банк ХК, Хөх ган ХК, Бодь Даатгал ХК, Таван толгой ХК болон Тандэм инвэст ББСБ ХК компаниуд байсан ба бууралт нь -3.1%-аас -4.7%-ийн хооронд хэлбэлзсэн байна.
ӨНӨӨДӨР ОНЦЛОХ ХУВЬЦАА
“Говь” хувьцаат компанийн III-р улирлын тайлан гарсантай холбогдуулан өнөөдөр тус компанийн хувьцааг онцлох хувьцаагаар сонголоо. “Говь” хувьцаат компани нь 1981 оны 9 сарын 5-ны өдөр үүсгэн байгуулагдсан ба хэрэглэгчдийнхээ таашаалд нийцсэн загвар, чанартай ноолууран бүтээгдэхүүнийг дэвшилтэт технологиор үйлдвэрлэн Монгол төдийгүй дэлхийд таниулж буй үндэсний ууган үйлдвэрлэгч билээ.
САЛБАРЫН ТУХАЙ
Нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарын сүүлийн таван жилийн дундаж өсөлт нь 11.8% байгаа бөгөөд тухайн хугацаанд Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 13.0%тэй харьцуулахад салбарын өсөлт нь -1.2%-аар бага байна. 2022 оны эхний гурван улирлын байдлаар нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарын орлого нь 428.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.7% өссөн байна.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
22022 оны III-р улирлын байдлаар Говь ХК-ийн нийт хөрөнгийн дүн нь 320.5 тэрбум төгрөг байгаа бөгөөд хөрөнгийн 54.4%-ийг эргэлтийн хөрөнгө, 45.6%-ийг эргэлтийн бус хөрөнгө эзлэж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9%-аар буурсан байгаа бөгөөд үүнд эргэлтийн бус хөрөнгийн 6.2%-ийн болон эргэлтийн хөрөнгийн 9.3%-ийн бууралт нөлөөлсөн байна. Харин өнгөрсөн жилүүдийн алдагдал нь өөрийн хөрөнгийн бууралт бий болгосноор нийт эх үүсвэрийн 95.8%-ийг өр төлбөр, 4.2%-ийг өөрийн хөрөнгө эзлэж байна.
Энэ онд цар тахлын нөлөө буурч, хил гаалийн хязгаарлалт буурснаар Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдсэн болон дотоодын бараа бүтээгдэхүний үнийн өсөлт нь дотоодын борлуулалтын орлогыг 73%-аар өсөхөд нөлөөлсөн байна. Улмаар 2022 оны III-р улирлын байдлаар Говь ХК-ийн нийт борлуулалтын орлого 104.8 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 34.8%-аар өссөн байна. Харин цэвэр алдагдал нь 13.5 тэрбум төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 49.8%-аар буурсан байна. Компанийн эргэлтийн хөрөнгө буурсан боловч борлуулалтын орлого өссөн нь байгууллагын хөрөнгө ашиглалт сайжирсныг илтгэж байна. Мөн нийт ашгийн маржин нь дараалан дөрвөн жил өссөн байгаа нь байгууллага үндсэн үйл ажиллагааны сайжирсан болохыг илэрхийлж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ӨГӨӨЖ
TOP20 хувьцаат компаниудын ханшийн дундаж алдагдал нь 2022 оны байдлаар -22.5% байгаа бөгөөд Говь ХК-ийн хувьд ханшийн алдагдал -15.6% буюу дунджаас 6.9%-аар их байна
TOP20 хувьцаат компаниудын ногдол ашгийн дундаж өгөөж нь 2022 оны байдлаар 2.7% байна. Харин Говь ХК-ийн сүүлийн жилүүдэд алдагдалтай ажилласан тул ногдол ашиг тараагаагүй.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Өнгөрсөн жилүүдэд алдагдалтай ажилласан ч энэ жил цар тахлын нөлөө буурч, хил гаалийн хязгаарлалт багассан тул дотоодын зах зээлийн борлуулалт 73%-аар гадаад зах зээлийн борлуулалт 12%-аар тус тус өссөн байна. Мөн үйлдвэрийн хүчин чадлыг 4 дахин, ажилтны тоог 8,500-аар нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Иймд урт хугацаандаа Говь ХК-ийн хувьцааны үнэ цэнэ, өгөөж нэмэгдэх бүрэн боломжтой байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Арилжаа
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
Ху****а эзэмшигч
Өр төлбөр нь яагаад буурахгүй байгаа вэ? компанийн борлуулалт нэмэгдсэн бол мөнгөн хөрөнгөө юунд зарцуулж байгаа вэ?
0
0
Сэтгэгдэл үлдээх