Банканд хөрөнгө оруулах нь хэр ашигтай вэ?

2024 он 2 сар 27 өдөр
721
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • IPO хийсэн банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 23% байна.
  • Тус банкнуудын ногдол ашгийн дундаж өгөөж 8.6% байгаа нь нийт ногдол ашиг тараахаар зарласан компаниудын дунджаас 3.2 нэгж хувиар өндөр байгаа юм.

IPO хийсэн банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 23% байна.

 Тухайн бизнест хөрөнгө оруулалт хийхэд хэр ашигтай вэ гэдгийг хэмжих үзүүлэлт бол өөрийн хөрөнгийн өгөөж юм. Тэгвэл IPO хийсэн банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж 17%-31%-ийн хооронд байгаа ба дунджаар өөрийн хөрөнгийн өгөөж 23% байгаа харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ нь эзний оруулсан 1 төгрөг 1.23 төгрөг болж байгааг илэрхийлж байгаа юм. 

Банкнуудын ногдол ашгийн дундаж өгөөж 8.6% байна. Энэ нь нийт ногдол ашиг тараахаар зарласан компаниудын дунджаас 3.2 нэгж хувиар өндөр байгаа юм.

   Банкнуудын хувьцааны хувьд илүү BLUE-CHIP төрлийн хувьцаанууд байдаг. Энэ нь ханшийн зөрүү гэхээс илүүтэй тогтмол ногдол ашгийн өгөөж хүртээд явах хувьцаа гэсэн үг юм. Системийн нөлөө бүхий банкнуудын хувьд цэвэр ашгийн 30%-57%-ийг буюу үнийн дүнгээр 40-272 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тарааж байна. Энэ нь нийт ногдол ашгийн 82%-ийг бүрдүүлээд байгаа юм. 2023 оны дундаж ханшаар тооцоод үзвэл банкнуудын ногдол ашгийн өгөөж 5-13%-ийн хооронд байна.

   ХААН банк болон Төрийн банкны хувьд 12-13% буюу хугацаатай хадгаламжийн хүүтэй дүйцэхүйц хэмжээний ногдол ашгийг өгөөжийг хөрөнгө оруулагчдад өгөхөөр харагдаж байна. Харин Голомт банкны ногдол ашгийн өгөөж 9.2% байгаа нь бас харьцангуй сайн үзүүлэлт билээ. ХАС болон Богд банкны хувьд жилд 2 удаа ногдол ашиг тараасан онцлогтой бөгөөд өгөөж нь тус тус 6.8%, 6.5% байгаа юм. ХХБ-ны хувьд нэгж хувьцаанд тараах ногдол ашгийн дүн хараахан тодорхой болоогүй ч 2023 онд 208 тэрбумын ашигтай ажилласан үүний 30-40%-ийг ногдол ашиг болгон тараана гээд үзвэл ногдол ашгийн өгөөж нь 4-5% байгаа юм. Ингээд тооцохоор банкнуудын ногдол ашгийн өгөөж дунджаар 8.6% байгаа нь бусад салбарын  ногдол ашгийн дунджаас 3.2 нэгж хувиар өндөр үзүүлэлт болж байна.

   Богд банкнаас бусад банкнуудын ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр хараахан тодорхой болоогүй байна. Тухайн хувьцаануудын хөрөнгө оруулагчдад хандаж хэлэхэд, ХЭХ-ийн мэдэгдэлд зааснаар Бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байхаар тогтоосон тул та ногдол ашгаа хүртэхийг хүсвэл Бүртгэлийн өдрөөс өмнө яаран зарахгүй байхыг зөвлөе.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД

Хувьцаат компаниудын ТУЗ хуралдаж, ХЭХ-ийн товыг зарлаж байгаа ба ингэснээр хувьцааны Бүртгэлийн өдөр тодорхой болдог. Харин энэхүү бүртгэлийн өдөр ногдол ашиг тараах компанийн хувьцааг эзэмшиж буй хөрөнгө оруулагч бүхэн ногдол ашиг авах эрхтэй байдаг гэдгийг мэдэх нь зүйтэй. 

Та бүтэн жилийн турш хувьцаа эзэмшсэн хэдий ч Бүртгэлийн өдрөөс өмнө зарсан тохиолдолд тус хувьцааныхаа ногдол ашгийг хүртэхгүй байх эрсдэлтэй байдаг.

Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл, судалгаа, зөвлөгөө хэрэгтэй бол дараах линкээр бүртгүүлээрэй. Бүртгүүлэх: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/3928784

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Банк

Ногдол ашиг

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)