MMC бондын хүүгийн төлөлт амжилттай хийгдлээ
ГОЛ ӨНЦӨГ
- Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс-н Олон Улсын зах зээл дээр арилжаалагддаг ам.долларын бондын ээлжит хүү буюу купоны төлөлт амжилттай хийгдлээ.
- “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-аар дамжуулан ММС бондод хөрөнгө оруулалт хийсэн харилцагчдын хүү дансанд нь байршсаныг дуулгахад таатай байна.
- ММС бондод хөрөнгө оруулалт хийсэн харилцагчид нар маань дөрвөн сар хагаст дунджаар ам.долларын 5.5 хувийн өгөөж хүртээд байна. Энэ нь жилийн дүнгээр тооцвол 14.8 хувь өгөөжтэй байгааг харуулж байна.
ММС БОНДЫН ТУХАЙ:
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/24-10-2022/4.jpg)
Энержи Ресурсын бонд нь жилийн 9.25 хувийн хүүтэй, жилд хоёр удаа хүүгээ төлдгөөрөө онцлогтой ам.долларын бонд юм. Анх 2019 онд нийт 440 сая ам.долларыг гаднын зах зээл дээр босгосон ба нэгж бондын нэрлэсэн үнэ нь 1,000$-оор гаргаж байжээ. Тус компани маань 2022 оны 10 сарын 15-ны купоны төлөлтөө амжилттай хийсэн байна. Дараагийн купоны төлөлт маань ирэх оны 4 сарын 15-нд олгогдох юм.
ЭНЕРЖИ РЕСУРСЫН ТУХАЙ:
Энержи Ресурс нь анх 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монгол Улсын гол салбар болох уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуй нэгжүүдийн нэг юм. Энержи Ресурс компани нь 2010 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгүүлэн, олон улсын зах зээл дээр хувьцаагаа амжилттай гаргасан анхны Монголын Үндэсний компани болно. Тус компани маань Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын нутаг дэвсгэрт Ухаа Худаг коксжих нүүрсний ордод 2,962 га талбайд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо баяжуулан, цэвэршүүлж урд хөрш рүү экспортолдог голлох аж ахуй нэгж юм.
КОМПАНИЙ САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЭЛ:
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/24-10-2022/5.jpg)
Тухайн компанийн орлого болон цэвэр ашгийг авч үзвэл Ковидийн өмнөх үед борлуулалтын орлого нь 4 гаруй тэрбум Хонконг доллар. Харин цэвэр ашгийн хувьд 760 сая хонконг доллар байсан бол цар тахлын улмаас хил хаагдаж, нүүрсний экспорт уналтад орсноор тухайн компанийн борлуулалтын орлого огцом буурсан байна. 2021 оны эцсийн байдлаар 430 сая хонконг долларын алдагдалтай байсан бол 2021 оны эцсийн байдлаар тухайн компани маань нийт 454.9 сая ам.долларын өртэй байгаа. Үүний 440 сая ам.доллар нь 2024 оны 4 сарын 15-нд дуусах бондын өр байна. Өнөөгийн нөхцөл байдлаар бол хугацааны эцэст уг бондын эргэн төлөлтийг хийх бэлэн мөнгө байхгүй бөгөөд бондыг дахин санхүүжүүлэх магадлал өндөр байна. Гэсэн хэдий ч Энержи Ресурс ХХК маань бонд болон банкны зээлийн хүүгээ цаг тухай бүрд нь төлсөөр ирсэн байдаг.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН СЭРГЭЛТ:
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/24-10-2022/8.jpg)
Монгол улс 2019 оны эцсийн байдлаар 3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий нүүрс экспортолж байсан бол цар тахлын улмаас энэхүү үзүүлэлт маань унаж 2021 онд 2 тэрбум ам.доллар хүртэл буурсан байна. Харин 2022 оны 9 сарын байдлаар нүүрсний салбар маань сэргэж 4.5 тэрбум ам.доллар бүхий нүүрс экспортолсон. Үүний шалтгаан нь 1 тн нүүрсний үнэ 2020 онтой харьцуулахад 2 дахин өссөнтэй холбоотой юм. Харин экспортын тоо хэмжээ нь харьцангуй бага буюу 2022 оны 2-р улирлын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолж байгаа нь 2019 онд 35 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад маш бага байгаа ч нүүрсний экспорт сэргэж байгааг харж болохоор байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/24-10-2022/3.jpg)
Нүүрсний экспортыг нарийвчлан авч үзвэл 2022 оны 1, 2, 3 сард 2021 оны мөн үетэй харьцуулахад уналттай байсан бол 4-р сараас эхлэн эрчимтэй өсөж 2022 оны 9 сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 313.18 хувиар өссөн байгааг харж байна. Үүнээс харвал цаашид Монгол улсын экспорт сэргэлт нэмэгдэх төлөвтэй байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:
Нүүрсний экспорт нь цар тахлын үеийн уналтаас сэргэж байгаагийн зэрэгцээ хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохирсон байгаа. Урд хөрштэй урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцоод байна. Ингэснээр хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарцыг бий болгох бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл бүрдэх учиртай юм. Үүний үр дүнд нүүрсний экспорт сэргэснээр Энержи Ресурс ХХК-ийн борлуулалтын орлого нэмэгдэж, мөнгө хөрөнгөтэй болсноор 2024 онд өөрсдийн бондын өрийг төлөх магадлал нэмэгдэнэ гэж үзэж байна.
Түлхүүр үгс:
Гадаад бонд
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
1 Сэтгэгдэл
TT****эр шүү
MMC болон ETT хоёр баланс дээрээ маш их дүн бүхий урьдчилж орсон орлого буюу гэрээ хийгээд мөнгөө авчихсан байгаа анхаараарай. ETT - 2ихнаяд төгрөгийн УОО. MMC - $210 сая. MMC дээрээс нь өр шир ихтэй тул санхүүгийн зардалд байнга гарч ашиггүй ажиллаж байна. TTL эсэргээрээ ашигтай ажиллаж байгаа. Чингэлэг тээврийн хувьд ETT - 60, MMC - 25, TTL - 15 тус бүрийн хөрөнгө оруулсан хувиар гарч байгаа. MMC үнэлгээ 2.33тэрбум HKD буюу $300сая долларын үнэлэгээтэй байна. Харин TTL 420тэрбум буюу $120сая доллар үнэлгээтэй ба дээрээс нь ашиг нь сүпер байгаа шүү.
2
0
Сэтгэгдэл үлдээх