Хамгийн өндөр өгөөжтэй ба хямд үнэтэй хувьцаанууд

2022 он 3 сар 31 өдөр
4668
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • IPO шинээр хийсэн компанийн 2022 оны үнэ ашгийн харьцаа 6.65х-19.19х хооронд байгаа ба дундаж нь өмнөх оноосоо өсөж 18.27 хүржээ.
  • I ангиллын компаниудын үнэ ашгийн харьцаа нь 2021 онд 5.48x-13.94x хооронд байгаа ба дундаж үзүүлэлт нь 11.33x билээ. 2022 онд үнэ ашгийн харьцааны дундаж өмнө оны түвшинд хадгалагдсан юм. 
  • СU болон ERDN компаниудын хувьд ашигт ажиллагаанд хүрээгүй байгаа тул үнэ ашгийн харьцааг тооцоолох боломжгүй. Иймд үлдсэн 10 ХК-ийн 2021 оны үнэ ашгийн харьцаа нь 3.7x-23.03x хооронд байгаа ба дундаж үзүүлэлт нь 12.15x билээ. Харин 2021 оны хувьд IPO хийсэн компаниудын дундаж эздийн өмчийн өгөөж 20 хувь байна.

    Үнэ ашгийн харьцаа болон эздийн өмчийн өгөөж хоёрын тусламжтай бид хувьцааны бодит үнэ цэнийг таамаглах нэгэн үзүүлэлтүүд билээ. Аливаа хувьцааны хувьд үнэ ашгийн харьцаа нийт дундаж үзүүлэлтээсээ доогуур байснаар хямд гэж үздэг бол эздийн өмчийн өгөөж өндөр байх нь сайн үзүүлэлт болдог билээ. Иймд тус судалгааны хувьд дундаж үнэ ашгийн харьцаанаас доогуур, дундаж эздийн өмчийн өгөөжөөс дээгүүр компаниудыг харах зорилготой байгаа юм. Гэхдээ та бүхэнд анхааруулахад, дан ганц энэхүү харьцаануудад тулгуурлан хямд, үнэтэй гэж хувьцааг дүгнэх нь учир дутагдалтай ба цаана нь компанийн ашигт ажиллагааны түүх, цаашдын өсөх боломж зэргийг судалж байж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтдаа ашиглах нь зүйтэй юм.

    Нийт олон улсын жишгийг харвал дундаж үнэ ашгийн харьцаа болон эздийн өмчийн өгөөж харгалзан 15х, 15 хувь байдаг бол Монголын дундаж нь тус үзүүлэлттэй тун ойр байгааг харж болох юм. Тэгвэл 2021 оны байдлаар Монголын TOP20 хувьцааг харахад Бодь Даатгал, Ард Кредит ББСБ, Мандал Даатгал, Сүү, Мах Импекс, АПУ болон Ард Даатгал олон улсын жишгийн дагуу хямдаар үнэлэгдэж, өндөр өгөөжтэй харагдаж байна. 

I хэсэг: Хамгийн хямд, өндөр өгөөжтэй - Ард Даатгал ХК, Мандал Даатгал, Мах Импекс, АПУ.

II хэсэг: Хамгийн хямд, бага өгөөжтэй – Би Ди Сек, ЛэндМН, Талх чихэр ХК, Монгол Базальт ХК, Дархан Нэхий, Богд Банк болон Ард Даатгал.

III хэсэг: Үнэтэй, бага өгөөжтэй – Монос хүнс ХК, Богд Банк болон Бодь Даатгал.

IV хэсэг: Үнэтэй, өндөр өгөөжтэй –Инвескор ББСБ, Сүү болон Түмэн Шувуут.

ТАЙЛБАР

P/E (x) үнэ ашгийн харьцаа гэж юу вэ?

Үнэ ашгийн харьцаа нь тухайн компанийн ашгийн 1 төгрөг тутамд хөрөнгө оруулагчдын төлөх мөнгөн дүн юм. Өөрөөр хэлбэл энэхүү үзүүлэлт нь тухайн компанийн цэвэр ашиг зах зээл дээр хэд дахин үржүүлэгдэж буйг илтгэх үзүүлэлт юм. Хэрэв энэхүү үзүүлэлт зах зээлийн дунджаас өндөр байвал одоогийн зах зээлийн үнэлгээ нь өндөр, хөөсөрсөн үнэлгээтэй, харин бага байвал, хувьцаа нь хямдхан үнэлэгдсэн байгааг илэрхийлдэг.

Эздийн өмчийн өгөөж (ROE) гэж юу вэ?

Энэ харьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн 1 төгрөг тутамд ноогдож буй ашгийн хэмжээг илэрхийлнэ. 

ROE = татварын дараах цэвэр ашиг / хувьцаат капитал

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

    Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргээд явдаг ба хэрвээ та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Холбогдох утас: 9510-2229; 9400-4442

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Монголын Хөрөнгийн Бирж

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

89****88

3 жилийн өмнө

баярллааа

0

0

er****

3 жилийн өмнө

Судалгаа бэлтгэж хүргэсэнд баярлалаа. Энд AIC болон ADB 2-г сольчихсон юм уу даа?

2

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)