Банк Реформер: Төрийн банкны 3-р улирлын цэвэр ашиг 2 дахин нугарлаа, Харин ханш яах бол?
ГОЛ ӨНЦӨГ
- Төрийн банкны 2022 оны 3-р улирлын цэвэр ашиг ₮86.8 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 2 дахин, өмнөх жилээс 1.9 дахин өссөн гүйцэтгэлтэй гарлаа.
- Үүнд цэвэр хүүгийн орлого 28%-аар, бусад орлого 91%-аар өссөн нь голчлон нөлөөлжээ.
- Балансын хувьд өөрийн хөрөнгө 19%-аар өссөн бол цэвэр зээл 7%-аар, эх үүсвэр 6%-иар буурч, нийт хөрөнгө төдийлөн өөрчлөлт гараагүй байна.
- Харин хувьцааны ханшийн хувьд IPO хийснээс хойш эхний 5 өдөр өсөлттэй байсан бол сүүлийн 3 өдөр дараалан 11-15%-аар буурч одоогийн байдлаар үнэ ашгийн харьцаа P/E=5.3x, үнэ дансны үнийн харьцаа P/B=1.1x болж IPO хийсэн үе рүүгээ ойртсон байна.
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Системийн нөлөө бүхий 5 банк IPO хийж, үе шаттайгаар хувьцааны эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах үүрэг хүлээсэн байгаа. Тэгвэл санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиогоогүй нэг томоохон шинэчлэл, банкны реформыг “Төрийн банк” ХХК эхлүүлж системийн ТОП 5 банкнуудаас анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн билээ.
IPO хийснээс хойш банкнуудын 3-р улирлын тайлангууд гарч хамгийн түрүүнд Богд банк тайлангаа олон нийтэд танилцуулсан бол энэ удаа Төрийн банк 3-р улирлын тайлангаа танилцуулж байна.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/21-10-2022/1021-2.png)
2022 оны 3-р улирлын байдлаар тус банкны цэвэр зээлийн багц 7%-аар буурсан хэдий ч чанаргүй зээлийн хувь бага зэрэг өсөж 9.7%-аас 10.1%-д хүрсэн байна. Гэсэн хэдий ч банкны салбарын 8 сарын дундаж чанаргүй зээлийн хэмжээнээс (11.1%) бага түвшинд байна. Харин өөрийн хөрөнгө 19%-аар өссөн ч цэвэр ашиг түүнээс өндөр буюу 119% өссөнөөр өөрийн хөрөнгийн өгөөж 22.1% болсон нь өмнөх оноос 8 нэгж хувиар өссөн үзүүлэлт байлаа.
Төрийн банк нь энэ оны 9 сарын 30-аас олон нийтэд нээлттэй компани болсон бөгөөд анхдагч зах зээлд ханшаа 590 төгрөгөөр санал болгож байсан. Харин өнөөдөр хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээд 8 өдөр болж байна. Арилжааны эхний 4 өдөр дараалан хувьцааны ханш 15%-аар өсөж 1038 төгрөгт хүрсэн бол сүүлийн 3 өдөр 11-15%-ийн бууралт үзүүлж ханш 664 төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч хөрөнгийн биржид арилжааны дүнгээр тэргүүлсэн хэвээрээ байгаа бөгөөд 8 өдрийн байдлаар нийт 1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
3-р улирлын гүйцэтгэлээс харахад хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 10% өсөлттэй гарсан бол хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 7% буурсан нь цэвэр хүүгийн орлого 28%-аар өсөхөд нөлөөлсөн байна. Түүнчлэн бусад орлого 91%-аар өссөн нь ашигт ажиллагаанд голчлон нөлөөлсөн байна. Ашигт ажиллагаа өндөр байснаар өөрийн хөрөнгийн өгөөж өмнөх оноос 8 нэгж хувиар өсөж 22.1%-д хүрсэн байна. (ROaE: дундаж өөрийн хөрөнгөөр тооцов).
Балансын хувьд 3-р улирлын байдлаар нийт хөрөнгө өмнөх оны мөн үетэй ижил түвшинд, эх үүсвэр 6%-иар буурсан байгаа хэдий ч ашигт ажиллагааны өсөлтийг дагаад өөрийн хөрөнгө 19% өссөн үзүүлэлттэй байна.
Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа нь тус банкны хувьд 20.9% байгаа нь системийн нөлөө бүхий банкуудтай харьцуулахад харьцангуй өндөр түвшинд байна. Энэ үзүүлэлт нь тухайн банк одоогийн байгаа өөрийн хөрөнгийн түвшинд хэр их хэмжээний эх үүсвэр татаж, томрох боломжтойг харуулдаг бөгөөд Монголбанкны шалгуур 12% руу дөхөх тусам энэ боломж хязгаарлагдмал болдог. Хөрвөх чадварын хувьд банкнуудын харилцагчдын шаардлагаар мөнгийг гаргаж өгөх чадварыг илэрхийлдэг ба энэ шаардлагаа системийн банкнууд хангалттай хангаж ажиллаж байна.
ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.
Төрийн банк нь дунд хугацаандаа хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх 3 чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнд:
- Дундаж давхаргад зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн боловсрол олгох
- Цахим шилжилт хийж дундаж давхаргын харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
- Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хандуулах.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
“Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9%-ийг дангаар эзэлдэг (2022 оны 3-р улирлын байдлаар) системийн 4 дэх том банк юм.
2022 оны 3-р улирлын байдлаар өөрийн хөрөнгө 19% өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг 2 дахин нэмэгдэж 87 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROaE) 22.1% хүрээд байна. Энэ нь Системийн ТОП 5 банкнаас 3-т жагсаж байгаа үзүүлэлт юм.
Хувьцааны ханш нь анх IPO хийсэн үетэй харьцуулахад 12%-аар өсөж 664 төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Ийнхүү хувьцааны үнэлгээг тодорхойлдог үнэ ашгийн харьцаа P/E=5.3x байгаа нь Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниудын дундаж үнэлгээнээс харьцангуй хямдхан байна. Гэхдээ банкнуудын хувьд үнэ дансны үнийн харьцаа чухал байдаг бөгөөд энэ үзүүлэлт нь P/B=1.1x байгаа нь өөрийн хөрөнгөтэйгөө тэнцэхүйц үнэлэгдэж байгааг илэрхийлж байна. Харин бид цаашдаа тухайн банкны 2022 оны эцсийн гүйцэтгэл хэр байх, мөн тухайн үеийн ханш, зах зээлийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан дараа дараагийн дүгнэлтүүдийг хүргэх болно.
ТАЙЛБАР
Өөрийн хөрөнгийн өгөөж: Return on Equity буюу RoE үзүүлэлт нь сүүлийн 12 сарын нийт цэвэр ашгийг дундаж өөрийн хөрөнгөд харьцуулж тооцох замаар нэгж эздийн өмчид ногдох ашгийн хувийг илтгэдэг харьцаан үзүүлэлт юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
![](http://trader.tavanbogdcapital.com/uploads/news/21-10-2022/Underwriter Updated.png)
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Төрийн банк
Банк Реформер
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
3 Сэтгэгдэл
Нэ****
Данс нээлгий
0
0
Нэ****
Данс нээлгий
0
0
Us****
564 авсан хувьцаагаа өсөөд 664 болонгууд зарж болон гэсэн үг үү
0
0
Сэтгэгдэл үлдээх