Азийн зах зээл: БНХАУ –н хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны "Short” арилжааны дүн сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрлээ.
ГОЛ ӨНЦӨГ:
- БНХАУ –н хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны "Short” арилжааны дүн сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрлээ.
- БНХАУ –н өнгөрсөн 1 –р сарын инфляц холимог гарлаа.
- Тэгвэл энэ сар буюу 2 –р сарын инфляц өндөр гарна гэсэн хүлээлт үүсээд байна.
- “Hang Seng” индекс 1.7% уналттай байна.
Баасан гарагийн 09:30 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.7% унаж 15,600 нэгжид хүрсэн бол,“Hang Seng Tech” индекс 2.1% -аар унав, Эх газрын Хятадын “CSI 300” индекс 0.6% -аар унав. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 0.6% -р өсөлттэй, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.2% -аар өсөлттэй, БНСУ -н “KOSPI” индекс мөн 0.4% -аар өсөлтэй байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Онцлох хөдөлгөөн: PING AN /2318.HK/ 3.9% унаж 32.45 HKD, LI AUTO /2015.HK/ 3.6% унаж 114.8 HKD, BABA /9988.HK/ 2.7% унаж 68.35 HKD хүрсэн.
Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 1.7% уналттай нээгдлээ.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
БНХАУ –н хөрөнгийн зах зээл 2024 он гарснаас хойш 3 их наяд ам.долларын үнэлгээгээ алдсан билээ. Үүний дараа эрх баригчдаас хөрөнгийн зах зээлийг дэмжих төрөл бүрийн арга хэмжээ авсан. Үүний нэг нь институцын томоохон хөрөнгө оруулагчдаас хувьцаа зээлж аван өөрсдөө болон харилцагчдаараа дамжуулан "Short” арилжаа хийхийг брокерын компаниуд дээр хориг тавьсан, хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулах хэмжээний богино арилжаа хийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх мэт арга хэмжээнүүд байна. Эдгээр арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа эх газрын Хятадын хөрөнгийн зах зээл дээр өнгөрсөн Лхагва гарагийн байдлаар хувьцааны "Short” арилжаанд орсон дүн 51.7 тэрбум юань хүртэл багасаж, 2020 оны 7 –р сараас хойших хамгийн доод түвшинд очлоо. Уг үйлдэл нь "Short” арилжаа хамгийн их хийгдсэн салбарууд болох био эм, электрон бараа, эрчим хүчний тоног төхөөрөмж, мэдээллийн технологи, банкнаас бусад санхүүгийн салбарын хувьцаануудын уналтыг хазаарлах нөлөө үзүүлэхээр байна.
БНХАУ анх 2012 онд маржин арилжаа болон богино арилжааны зөвшөөрлийг өгч байсан. Тэгвэл 2015 оны хөрөнгийн зах зээлийн уналтын үеэр мөн л богино арилжаа хийхийг хорьж, хувьцаа худалдан авах үйл ажиллагаа эхлүүлж байсан билээ. 2015 онд эх газрын Хятадын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5 их наяд ам доллароор унаж байжээ.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.
PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм. Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.
Өчигдөр БНХАУ –н 1 –р сарын инфляцын статистик мэдээ зарлагдлаа. Инфляцын жилийн /YoY/ өсөлт өнгөрсөн сард -0.8% гарч, сүүлийн 4 сар дараалан буурлаа. Энэ нь хүлээлт -0.5% -с өндөр хувь хэмжээгээр буурсан үзүүлэлт боллоо. Гэвч эдийн засагчдын зүгээс инфляцын өсөлтийг тооцоход ашигласан өнгөрсөн 2023 оны 1 –р сар нь өөрөө БНХАУ –н цагаан сар болон ковидын хязгаарлалтыг цуцалсан үе учраас инфляц хэт муу гарлаа хэмээн санаа чилээх шаардлагагүй гэж үзэцгээж байна. Харин инфляцыг өмнөх сартай нь харьцуулбал хүлээлт 0.4% -т хүрээгүй 0.3% гарсан хэдий ч сүүлийн 2 сар дараалан өсөлттэй гарсан нь сайн мэдээ боллоо.
Үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийн өсөлт жилээр -2.5% гарч хүлээлт -2.6% болон өнгөрсөн сарын үзүүлэлт -2.7% -с бага хэмжээгээр буурав.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
БНХАУ –н инфляц сүүлийн 3 сараар харвал сайжирч байна. Харин инфляцыг өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 0.8% унасан нь 2023 оны 1 –р сард БНХАУ –н цагаан сарын баяр болсон хийгээд ковидын хязгаарлалтыг цуцалсан зэргээс шалтгаалан уг сард эрэлт өндөр байсантай холбогдож 2024 оны 1 –р сарын инфляц муу гарлаа. Тэгвэл энэ 2 –р сарын инфляц нь бусад саруудтай харьцуулахад харьцангуй өндөр гарах магадлалтай байна.
ЭХ СУРВАЛЖ:
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.