Төвлөрлийн судалгаа: АПУ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоо 2.81%-аар буурсан
ГОЛ ӨНЦӨГ
- Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.65%-аар өссөн
- TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын төвлөрөл энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.02%-аар буурч, дунджаар 76.24% байна
- АПУ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоо есдүгээр сарын байдлаар оны эхнээс 2.81%-аар буурсан байна
TOP20 БАГЦЫН ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРӨЛ
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин, засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах зорилгоор 1991 онд Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулснаар хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил эхэлсэн билээ. Өдгөө тус цаг үеэс 30 гаруй жил өнгөрсөн бөгөөд сүүлийн жилүүдэд хөрөнгийн зээлд оролцогчийн тоо тогтвортой нэмэгдсээр байна.
2022 оны 9-р сарын байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй олон нийтэд нээлттэй 320 хувьцаат компани байгаа бөгөөд тус компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо давхардсан тоогоор 451,408 байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.65%-аар өссөн үзүүлэлт бөгөөд үүнд засгийн газрын ковидын үеийн дэмжлэг, зээлийн эргэн төлөлтийн хойшлолт зэрэг хүчин зүйлсээс бий болсон бэлэн мөнгөний нөөц иргэдийг хөрөнгийн зах зээлд оролцоход сэдэлжүүлсэн нь нөлөөлсөн байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа боловч тус зах зээлийн хувьцааны төвлөрөл огт буурахгүй байна. Харамсалтай нь 2022 оны 9-р сарын байдлаар Монгол Улсын нээлттэй хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл дунджаар 80.34%-тай байгаа бөгөөд тус хэмжээний хувийг дунджаар зөвхөн 3-аас 4 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нар эзэмшиж байна.
TOP20 багцыг бүрдүүлж буй хувьцаат компаниудын нийт хувьцаа эзэмшигчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.82%-аар өсөж давхардсан тоогоор 198,257 хүрсэн байна. Үүнд TOP20 багцын шинэчлэл болон хөрөнгө зах зээлийн оролцогчдын өсөлт нөлөөлсөн байна.
2022 оны 9-р сарын байдлаар TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 198,198 буюу нийт хувьцаа эзэмшигчдийн 99.97%-ийг эзэлж байна. Гэвч тухайн хувьцаа эзэмшигчид нь нийт хувьцааны 23.76%-ийг эзэмшиж байна. Харин нийт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид буюу тухайлсан компанийн нийт хувьцааны 5 хувиас дээш хувийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч давхардсан тоогоор 59 байна. Энэ нь нийт хувьцаа эзэмшигчдийн 0.03%ийг эзэлж байгаа боловч тухайн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцаа нь нийт хувьцааны 76.24%-ийг эзэмшиж байна. Хэдийгээр нийт хувьцаат компаниудын дундажтай харьцуулахад TOP20 компанийн хувьцааны төвлөрөл 4.1%-аар бага байгаа боловч төвлөрөл ерөнхийдөө өндөр байгааг илтгэж байна.
TOP20 багцыг бүрдүүлж буй компаниудын төвлөрөл 2022 оны 9-р сарын байдлаар дунджаар 76.24% бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулахад 0.02%-аар буурсан байна. Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК, Сүү ХК, АПУ ХК,Монгол шуудан ХК болон Таван толгой ХК нь 87.04%-94.66%-ийн төвлөрөлтэй буюу хамгийн өндөр төвлөрөлтэй байна. Үүнээс Таван Толгой ХК нь орон нутгийн өмчит, Монгол Шуудан ХК нь төрийн өмчит хувьцаат компани тул төвлөрөл өндөртэй хувьцааны ангилалд орж байгаа бол бусад компаниудын хувьд 2-оос 6 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч тус бүр дээр дурдсан хувийг эзэмшиж байна. Ард санхүүгийн нэгдэл ХК, Монос хүнс ХК, Улсын их дэлгүүр ХК, Ард кредит ББСБ ХК болон Ард Даатгал ХК нь 42.23%-76.24%-ийн төвлөрөлтэй буюу хамгийн бага төвлөрөлтэй байна.
Компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй хувьцааны тоо өсөж буй нь голлох эздүүд хувьцаа зах зээлээс нэмж цуглуулж байгааг илэрхийлэх ба энэ нь тухайн компанийн үнэлгээний өсөх дохио болдог. Нөгөөтэйгөөр хувьцааны нийлүүлэлт буурч эрэлт өсдөг тул хувьцааны ханшид эергээр нөлөөлдөг байна. Тайлант хугацаанд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зах зээлээс хувьцаа худалдан авсан хамгийн өндөр дүн нь 187.5 сая төгрөгөөр АПУ ХК-ийн хувьцаа худалдан авсан нь бөгөөд энэ нь нийт хувьцааны 0.01%-тай тэнцэх хувьцааг худалдан авсан байна. Харин нөлөө бүхий хувьцаа эзэмшигч зах зээлд нийлүүлсэн хамгийн өндөр дүн нь -171.0 сая төгрөгөөр Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн хувьцаа зах зээлд нийлүүлсэн нь бөгөөд энэ нь нийт хувьцааны -0.19%-тай тэнцэх дүн юм.
2022 оны 1-р сараас 9-р сарыг хүртэлх хугацаанд TOP20-ын багцын Би Ди Сек ХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Талх Чихэр ХК-ийн хувьцааны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоонд өөрчлөлт орсон байна. Харин нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй үнэт цаасны тоо хамгийн өндөр буурсан нь АПУ ХК, Ард Санхүүгийн Нэгдэл ХК бол өссөн нь Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК, Талх Чихэр ХК байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин, Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийн компаниудын хувьцааг иргэдэд эзэмшүүлж байсан билээ. Гэвч хөрөнгө оруулалтын мэдлэг хангалтгүй тул цөөн хөрөнгөтэй хүмүүст худалдсанаас үүдсэн хувьцааны төвлөрлийн үр дүн одоог хүртэл үргэлжилж нийт хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн 80 гаруй хувийг тоогоор 1000 гаруй хүн эзэмшиж байна. Иймд ихэнх хувьцаат компаниудын хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангасан, компанийн сайн засаглал тогтоогүй байгаагаас гадна хувьцааны идэвхжилт, хөрвөх чадвар сул байна.
2022 оны 9 сарын байдлаар нийт хувьцаат компаниудын хувьцааны төвлөрөл 80.34%-тай, TOP20 багцын компаниудын хувьцааны төвлөрөл 76.24%-тай байгаа бөгөөд өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан бөгөөд үүнд багцын шинэчлэл болон хөрөнгийн зах зээлийн оролцогчдын өсөлт нөлөөлсөн байна. Харин энэ сард TOP20 хувьцаат компаниудын нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн тоонд өөрчлөлт ороогүй ба нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нар зах зээлээс эргүүлэн өндөр дүнтэй худалдан авалт болон нийлүүлэлт хийгээгүй байна.
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Хувьцаа
Төвлөрөл
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
4 Сэтгэгдэл
ХО****ДЭНЭ
Thanks
0
0
Us****
0
0
ga****oyunbayr@gmail.com
Данс нээж болохгүй бна
0
0
BA****
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0
22
Сэтгэгдэл үлдээх