Өнөөдөр Монголд #7

2022 он 3 сар 25 өдөр
591
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • 2021 оны 11-р сарын 29-ний өдөр “Лэнд бонд Транч I”-ээр 14%-ийн хүүтэйгээр, 25,000 ширхэг бондыг олон нийтэд нээлттэй арилжсан билээ.
  • Харин “Лэнд Бонд Транч II”-ын хүүгийн хэмжээг 15% болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн ба анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 28-аас 31-ний хооронд явагдахаар болсон байна.

    “ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 11-р сарын 24-ний өдөр Санхүүгийн Зохицуулах Хороонд олон нийтэд нээлттэй санал болгохоор “Лэнд бонд” өрийн хэрэгслийн зөвшөөрлийг авсан ба “Лэнд бонд Транч I”-ээр 14%-ийн хүүтэйгээр, 25,000 ширхэг бондыг нээлттэй арилжиж, 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлжээ.

    2022 оны I улиралд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал ковидын нөлөөлөл болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулалтын үнэ цэн буурах, үнэгүйдэх эрсдэлийг бууруулах зорилгоор “Лэнд Бонд Транч II”-ын хүүгийн хэмжээг 15% болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

    “Лэнд Бонд Транч II”-ийг жилийн 15%-ийн хүүтэй, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хагас жил тутам хүү төлөгдөх, 2 жилийн хугацаатайгаар олон нийтэд санал болгох ба анхдагч зах зээлийн захиалгыг 3 дугаар сарын 28-ны өглөөний 10:00 цагаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цаг хүртэл захиалга хүлээн авах юм.

Компанийн тухай  

    “ЛэндМН ББСБ” ХК нь Монгол улсын зах зээлд анх удаа технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан Финтек бизнес моделийг LendMN аппликейшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж буй барьцаагүй хямд өртөгтэй, хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Хиймэл оюун ухаанд суурилсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ санхүүгийн салбарт шинэ жишиг тогтоогч болоод байна. 

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

Тус бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доорх утсаар холбогдоно уу.

Холбогдох утас: 9510-2229; 9400-4442

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

ЛэндМН

ЛэндБонд

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)