Банк Реформер: Төрийн банкны ханш 3 өдөр дараалан 15%-аар өслөө. Цаашид яах бол?

2022 он 10 сар 13 өдөр
1520
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Хоёрдогч зах зээлийн арилжааны 3 дахь өдрийн байдлаар 98,934 ширхэг арилжигдаж, нэгж хувьцааны ханш IPO хийсэн ханшаас 51%-аар өслөө.
  • Сүүлийн 5 жилийн хугацаанд IPO хийсэн 14 компанийн түүхээс харахад, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс 5 өдрийн дотор хувьцааны ханш дунджаар 18% өсөж байжээ.
  • Харин ЛэндМН хувьцаа эхний 5 өдөр дараалан 15% (өдрийн ханшийн хэлбэлзэх хязгаар) өссөнөөр нийт 101% өсөж байсан түүхтэй. Тэгвэл төрийн банк энэ түүхэн өсөлтийг давтах болов уу?

   2017 оноос хойш хийгдсэн IPO-үүдээс хоёрдогч зах зээл эхэлснээс хойш 5 өдрийн дотор хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компани нь ЛэндМН болон АйТүүлс ХК байсан байна. ЛэндМН хувьцаа эхний 5 өдөр дараалан 15% (өдрийн ханшийн хэлбэлзэх хязгаар) өссөнөөр нийт 101% өсөж байсан түүхтэй. Ийнхүү нийт IPO хийсэн 14 компаниас хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс 5 хоногийн дараа 2 хувьцаа бага зэрэг уналттай, 4 хувьцаа бараг өөрчлөлтгүй, үлдсэн хэсэг нь 3-100% өсөлт үзүүлсэн байна. Харин Төрийн банк ХК-ийн хувьцааны ханш 3 өдрийн турш энэхүү түүхэн өндөр өсөлтийн түвшинд байлаа. Цаашид яах бол?

   Дээрх 14 компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр хэрхэн өсөж байсан статистикийг харвал эхний өдөр дунджаар 7%, хоёр дахь өдөр 9.7%, гурав дахь өдөр 11.6% өссөн бол 5 дахь өдрийн байдлаар дундаж өсөлт 18% хүрсэн байна. Тэгвэл IPO хийсэн санхүүгийн салбарын хувьцаануудын(LEND, MNDL, AIC, ADB, INV, BODI болон BOGD) өсөлтийг харахад эхний өдөр 8%, хоёр дахь өдөр 10%, гурав дахь өдөр 12% -ийн өсөлт үзүүлж байсан бол 5 дахь өдрийн байдлаар 22%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. 

Харин өнөөдөр Төрийн банк ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны 3 дахь өдөр болж, ханш өмнөх өдрөөс 15%, IPO хийсэн ханшаас 51% өссөн нь дундаж үзүүлэлтийн хамгийн өндөр түвшинд хэвээр байгаа харагдаж байна.

ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ

   Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.

   Төрийн банк нь дунд хугацаандаа хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх 3 чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Дундаж давхаргад зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн боловсрол олгох
  2. Цахим шилжилт хийж дундаж давхаргын харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
  3. Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хандуулах.

САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

   “Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.

   2022 оны хагас жилийн байдлаар зээлийн багц 12%, өөрийн хөрөнгө 19% өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг 2 дахин нэмэгдэж 70 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20% даваад байна. Энэ нь Системийн ТОП 5 банкнаас 3-т жагсаж байгаа үзүүлэлт юм. Түүнчлэн цэвэр ашиг сүүлийн 4 жилд 51-1163%-ийн өсөлт үзүүлсэн байна.     

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ       

     Төрийн банк ХК-ийн хоёрдогч зах зээлийн 3 дахь өдрийн арилжаа өнөөдөр явагдаж дууссан бөгөөд хувьцааны ханш нь IPO хийсэн ханшаас 51%-ийн өсөлт үзүүлж 891.91 төгрөгт хүрсэн ба өнөөдрийн арилжааны үнийн дүн 81 сая төгрөг байна. IPO хийсэн 14 компанийн хоёрдогч зах зээлийн түүхэн өсөлтийг харвал хувьцааны ханш дунджаар 11.6% өссөн байна. Түүнчлэн санхүүгийн салбарын түүхэн дундаж өсөлтийг харвал  хувьцааны ханш мөн адил 12%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Харин Төрийн банк ХК-ийн хувьцааны ханш анхдагч зах зээлийн ханшнаас эхний өдөр 15%, хоёр дахь өдөр 31%, гурав дахь өдөр 51% өссөн нь түүхэн дундаж үзүүлэлтээс өндөр харагдаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Төрийн банк

Банк Реформер

Хаалтын ханш

Хаалтын огноо

Хамгийн дээд

Хамгийн доод

ЗАХИАЛГА ӨГӨХ
ЗАХИАЛГЫН САН
Биелсэн хэлцлүүд
Огноо:
1 өдөр
7 хоног
1 сар
Үйлдэл
Огноо
Симбол
Үнэ
Хэмжээ
Биелэлт
Нийт дүн
Төлөв
Шимтгэл
Нөхцөлийн хугацаа
No data

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)