АНУ-ын зах зээл: Инфляцын өсөлт хөрөнгийн зах зээлд нөлөөлж чадсангүй
ГОЛ ӨНЦӨГ
- Инфляц хүлээлтээс өндөр гарсан нь бодлогын хүүг бууруулах магадлалыг багасгалаа
- Инфляц өндөр гарсан хэдий ч хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд тогтвортой байв
- Инфляц их хэмжээгээр нэмэгдсэн тул PPI индекс ч мөн хүлээлтээс өндөр хувиар нэмэгдэх магадлалтай
Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.04%-аар буюу 15 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс тогтвортой байсан бол S&P500 индекс мөн 0.07%-аар буурчээ.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
АНУ-ын өнгөрсөн 12-р сарын инфляц хүлээлтээс өндөр гарлаа. Тодруулбал эдийн засагчид 12-р сард инфляц 3.1%-аас нэмэгдэж 3.2%-тай гарах таамаглал дэвшүүлсэн ч бодит байдалд 3.4% гарчээ. Энэхүү өсөлт нь инфляц буурч, бодлогын хүүг бууруулж эхлэх хараахан болоогүй байгааг илтгэв. Харин хүнс болон эрчим хүчний салбарын инфляцыг хассан суурь инфляц нь 4%-аас буурч 3.9%-тай гарлаа. Гэвч хүлээлт болох 3.8%-аас өндөр байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
Өнөөдөр Монголын цагаар орой 21 цаг 30 минутаас АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн өөрчлөлтийг харуулах индекс зарлагдах хуваарьтай байна. Өнгөрсөн 11-р сард PPI индекс 0%-тай гарч байсан бол 12-р сард 0.1%-тай гарах хүлээлттэй байгаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
АНУ-ын инфляцын хувьд хүлээлтээс давсан нь маш муу мэдээ боллоо. Хэдийгээр суурь инфляц буурч 3.9% болсон хэдий ч үндсэн инфляц өссөн нь 12-р сард эдийн засгийн эргэлт баяр ёслолтой холбоотойгоор огцом нэмэгдсэн болохыг харууллаа. PPI индексийн хувьд хүлээлт 0.1% байгаа хэдий ч үндсэн инфляцын өсөлтийг авч үзвэл 0.1%-аас өндөр гарах магадлалтай байна.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.