АНУ-ын зах зээл: Үнэт Цаас Биржийн хороо Биткойны ETF-ийг зөвшөөрлөө
ГОЛ ӨНЦӨГ
- Хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлттэй байна
- АНУ-ын Үнэт Цаас Биржийн Хороо Bictoin ETF-ийг хүлээн зөвшөөрлөө
- Үнэт Цаас Биржийн хорооны тэргүүн ETF-ийг гаргаснаар илүү их хяналт тавих боломжтой гэж үзэв
Лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.45%-аар буюу 170 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 0.75%-аар өссөн бол S&P500 индекс мөн 0.57%-аар өсжээ.
Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
Өнөөдөр Монголын цагаар орой 21 цаг 30 минутаас хөрөнгийн оруулагчдын анхаарлын төвд байдаг статистик буюу инфляц зарлагдах хуваарьтай байна. Эдийн засагчид үндсэн инфляц 3.1%-аас нэмэгдэж 3.2%-тай гарна гэсэн хүлээлттэй байгаа. Харин суурь инфляц буурч 3.8%-тай гарах магадлалтай байгаа юм.
АНУ-ЫН ҮНЭТ ЦААС БИРЖИЙН ХОРОО “BITCOIN ETF”-ИЙГ ЭЦЭСТ НЬ ЗӨВШӨӨРЧЭЭ
Удаан хүлээсний эцэст АНУ-ын Үнэт Цаас Биржийн Хороо Лхагва гарагт “Bitcoin Spot ETF”-ийн санг бий болгохыг зөвшөөрч дүрэм, журам буюу зохицуулалтыг баталсан байна. Нийт ETF гаргах 11 хүсэлтэд зөвшөөрсөн бөгөөд үүнээс 29 тэрбум ам.долларын сантай Grayscale Bitcoin Trust өөрсдийн санг Spot ETF болгон хувиргаж, BlackRock, Fidelity зэрэг томоохон хөрөнгө оруулалтын сангууд өөрсдийн Bitcoin ETF-ийг Пүрэв гарагаас эхлэн арилжаалж эхлэх төлөвтэй байна.
“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Үнэт Цаас Биржийн Хорооны хувьд олон жилийн хугацаанд Bitcoin ETF-ийг гаргахыг зөвшөөрөөлгүй, хэдэн хэдэн байгууллагын хүсэлтийг буцааж байсан түүхтэй ч энэ удаад хүлээн зөвшөөрлөө. Мөн Хорооны Тэргүүн Gary Gensler нь албан тушаалаа хашиж байх хугацаандаа криптовалютыг ил тод шүүмжилсээр ирсэн. Гэвч тэрээр Bitcoin ETF-ийг зөвшөөрсний дараа мэдэгдэлдээ “энэхүү зөвшөөрлийг олгосноор илүү их хяналтыг бий болгон” гэж хэлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үг:
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.