Өнөөдөр Монголд #6
ГОЛ ӨНЦӨГ:
- Ногоон даатгалтай холбоотой зохицуулалтуудын тогтоолын төслийг батлав.
- “Волтам” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрчээ.
Ногоон даатгал
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар даатгалын багц дүрмийн холбогдох хавсралт журмуудад ногоон даатгалтай холбоотой зохицуулалтуудыг нэмж тусгасан тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Ингэснээр ногоон даатгалын бүтээгдэхүүнийг тусад нь бүртгэх, даатгалын компаниудад ногоон бондод хөрөнгө оруулах боломж бий болж байна.
Ногоон даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болохын сацуу иргэд, даатгуулагчдын байгаль орчинд ээлтэй, бүтээгдэхүүн үйлчилгээ авах, хүрээлэн буй орчны бохирдолттой тэмцэх дадал, хэвшлийг суулгах ач холбогдолтой. Мөн хөрөнгийн зах зээл дэх ногоон санхүүжилтийг дэмжих улмаар ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд нэмэгдэх юм.
.png)
Волтам ХХК
Энэ хуралдаанаар мөн “Волтам” ХХК-ийн энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Тус компани нийт хувьцааныхаа 25 хувийг нийтэд санал болгож 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
.png)
Компанийн тухай
2001 онд гадаад худалдааны чиглэлээр үүсэн байгуулагдсан VОLTAM компани нь өнөөдөр дэлхийд тэргүүлэгч “JAPAN TABACCO INTERNATIONAL” компанийн албан ёсны дистрибьютер болон үйл ажиллагаа явуулж байна. Волтам ХХК нь Монгол улсын зах зээлд дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүн болох “Сaster” “LD” “Mevius” “Aroma Rich” “Саmel” зэрэг алдартай брэндүүдийг импортлон хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулдаг Монгол улсын шилдэг “ТОП-100” аж ахуйн нэгжийн шалгаруулалтын 2007 - 2020 онуудад тасралтгүй 13 жил шалгарсан амжилтaa жил бүр бататгасаар иржээ.
Эх сурвалж: http://www.frc.mn
Түлхүүр үгс:
Санхүүгийн Зохицуулах Хороо
Таван Богд Капитал
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх