Банк Реформер: Төрийн банкны ханшийн өсөлт хоёрдогч зах зээлийн арилжааны түүхэн өндөр түвшинд байна
ГОЛ ӨНЦӨГ
- Төрийн банк ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонд тооцож, 2022.10.11-ний өдрөөс эхлэн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлээд байна.
- Хоёрдогч зах зээлийн эхний өдөр нэгж хувьцааны ханш 15%-аар өссөн бол өнөөдрийн байдлаар 249,819 ширхэг арилжигдаж, 31%-ийн өсөлтийг үзүүлсэн байна.
- Харин сүүлийн 5 жилийн хугацаанд IPO хийсэн 14 компанийн түүхээс харахад, хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс 5 өдрийн дотор хувьцааны ханш дунджаар 18% өсөж байжээ.
2017 оноос хойш хийгдсэн IPO-үүдээс хоёрдогч зах зээл эхэлснээс хойш 5 өдрийн дотор хамгийн өндөр өсөлт үзүүлсэн компани нь ЛэндМН болон АйТүүлс ХК байсан байна. ЛэндМН хувьцаа эхний 5 өдөр дараалан 15% (өдрийн ханшийн хэлбэлзэх хязгаар) өссөнөөр нийт 101% өсч байсан түүхтэй. Ийнхүү нийт IPO хийсэн 14 компаниас хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс 5 хоногийн дараа 2 хувьцаа бага зэрэг уналттай, 4 хувьцаа бараг өөрчлөлтгүй, үлдсэн хэсэг нь өсөлт 3-100% өсөлт үзүүлсэн байна.
Дээрх 14 компанийн хувьцааны ханш хоёрдогч зах зээл дээр хэрхэн өсөж байсан статистикийг харвал эхний өдөр дунджаар 7%, хоёр дахь өдөр 9.7% өссөн бол 5 дахь өдрийн байдлаар дундаж өсөлт 18% хүрсэн байна. Тэгвэл IPO хийсэн санхүүгийн салбарын хувьцаануудын(LEND, MNDL, AIC, ADB, INV, BODI болон BOGD) өсөлтийг харахад эхний өдөр 8%, хоёр дахь өдөр 10%-ийн өсөлт үзүүлж байсан бол 5 дахь өдрийн байдлаар 22%-ийн өсөлтийг үзүүлсэн байна.
Харин 2022.10.11-ний өдөр Төрийн банк ХК-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэж, ханш 15% өссөн бол өнөөдөр буюу арилжааны 2 дахь өдөр IPO хийсэн өдрөөс 31% өссөн нь түүхэн дундаж үзүүлэлтийн хамгийн өндөр түвшинд хүрсэн харагдаж байна.
ӨНӨӨДӨР БИРЖИД ОНЦЛОХ ХУВЬЦАА: ТӨРИЙН БАНК ХК
Монголын хөрөнгийн биржид нэгдүгээр ангилалд шинээр бүртгэгдсэн “Төрийн банк” ХК нь нийт хувьцааныхаа 5% буюу 37,475,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг дуустал авч дууслаа.
Анхдагч зах зээлийн нийт захиалгаар 7,306 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 67,356,571,200 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт боллоо. Тус үнэт цаасны захиалга нь санал болгосон дүнгээс давсан тул 5,621,250 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргасан бөгөөд энэхүү нэмэлт хувьцааг 100 хувь олон нийтэд хуваарилахаар болсон байна.
Стратегийн хөрөнгө оруулагчдын захиалгыг 100% биелүүлж, олон нийтээс ирүүлсэн захиалгын 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 13.6 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар болсон билээ.
ТӨРИЙН БАНКНЫ ТУХАЙ
Төрийн банк нь анх 2009 онд Сангийн яам болон Хадгаламжийн даатгалын корпорацын хөрөнгө оруулалтаар байгуулагдсанаас хойш өдгөө 495 салбар нэгжээрээ дамжуулан 2.3 сая иргэдэд хүрч үйлчилж байна. Төрийн банкны стратеги нь дундаж болон дунджаас доогуур орлоготой иргэдийг дэмжихэд чиглэн ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд тэтгэвэр болон нийгмийн халамжийн мөнгө олгох үйл ажиллагааны 80 гаруй хувийг дангаар гүйцэтгэж байна. Moody's зээлжих чадварын үнэлгээ B3, тогтвортой.
Төрийн банк нь дунд хугацаандаа хэрэгжүүлэх стратегийн тэргүүлэх 3 чиглэлийг тодорхойлж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Үүнд:
- Дундаж давхаргад зориулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн боловсрол олгох
- Цахим шилжилт хийж дундаж давхаргын харилцагчдад чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.
- Банкны үйл ажиллагааг байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, зохистой засаглалыг бэхжүүлэх чиглэлд хандуулах.
САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
“Банкны системд нөлөө бүхий банк” гэж сүүлийн 6 сарын турш банкны системийн нийт активын 5 буюу түүнээс дээш хувь эзэлж буй банкийг хэлнэ. Харин Төрийн банк нь нийт банкны салбарын 9.3%-ийг дангаар эзэлдэг (2022 оны хагас жилийн байдлаар) системийн 4 дэх том банк юм.
2022 оны хагас жилийн байдлаар зээлийн багц 12%, өөрийн хөрөнгө 19% өссөн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад цэвэр ашиг 2 дахин нэмэгдэж 70 тэрбум төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 20% даваад байна. Энэ нь Системийн ТОП 5 банкнаас 3-т жагсаж байгаа үзүүлэлт юм. Түүнчлэн цэвэр ашиг сүүлийн 4 жилд 51-1163%-ийн өсөлт үзүүлсэн байна.
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Төрийн банк ХК-ийн хоёрдогч зах зээлийн 2 дахь өдрийн арилжаа өнөөдөр явагдаж дууссан бөгөөд хувьцааны ханш нь IPO хийсэн өдрөөс 31%-ийн өсөлт үзүүлж 775.58 төгрөгт хүрсэн ба өнөөдрийн арилжааны үнийн дүн 194 сая төгрөг байна. IPO хийсэн 14 компанийн хоёрдогч зах зээлийн түүхэн өсөлтийг харвал хувьцааны ханш дунджаар 9.7% өссөн байна. Түүнчлэн санхүүгийн салбарын түүхэн дундаж өсөлтийг харвал хувьцааны ханш мөн адил 10%-ийн өсөлтийг үзүүлсэн байна. Харин Төрийн банк ХК-ийн хувьцааны ханш анхдагч зах зээлийн ханшнаас эхний өдөр 15%, хоёр дахь өдөр 31% өссөн нь түүхэн дундаж үзүүлэлтээс өндөр харагдаж байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АНХААРАЛД!
Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу.
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
Банк Реформер
Төрийн банк
Хаалтын ханш
Хаалтын огноо
Хамгийн дээд
Хамгийн доод
Үйлдэл | Огноо | Симбол | Үнэ | Хэмжээ | Биелэлт | Нийт дүн | Төлөв | Шимтгэл | Нөхцөлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
No data |
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
4 Сэтгэгдэл
Us****
0
0
УР****МЭГ
Товч тодорхой мэдээлэл өгдөгт баярлалаа
0
0
ГА****ӨР
Таванбогдын хамт олондоо баярлала
1
0
Us****
Данс нээх гэсэн яаж нээх вэ хувьцаа сонирхож байна үр өгөөж хэр вэ авах н нэгж хувьцааны үнэ 1ширхэг хуьвцаа н 564 юм уу
0
0
Сэтгэгдэл үлдээх