OTC Бонд #2: ББЗЗ дэх бондын хүү эргээд өсөх хандлагатай байна
ГОЛ ӨНЦӨГ
- Ковид эхэлснээс хойших нийт хадгаламжийн жигнэсэн дундаж хүү ~4%-аар буураад байна.
- 12 сарын хугацаатай шинээр татаж буй хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 8.65%, харин нээлттэй бонд 13-14%, хаалттай бонд 13-17% байна.
- Бодлогын хүү энэ оны эхэнд 0.5%-аар өсөж, 6.5%-д хүрсэн бол өнөөдөр дахин 2.5%-аар огцом нэмэгдүүлж, 9%-д хүргэлээ. Энэ нь цаашдаа мөн өсөх хүлээлттэй байгаа нь зах зээл дэх хүүгийн түвшин эргээд өсөх нөхцөлийг бүрдүүлээд байна
2020 онд бодлогын хүүг огцом бууруулсан нь өнгөрсөн онд зээлийн хүүгээс илүүтэй хадгаламжийн хүүгийн бууралтад нөлөөлсөн байна. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулагчид хадгаламжаас өөр хөрөнгө оруулалтын хэрэгсэл сонирхох нэг шалтгаан болсон. Харин нөгөө талаас биржийн бус зах зээл дээр эрх зүйн орчин бүрдэж, аж ахуй нэгж байгууллагууд илүү хялбар замаар санхүүжилт татах боломжийг бий болгоод байна.
Үүнээс үзэхэд эрх зүйн орчин, хүүгийн түвшин зэрэг зах зээлийн суурь нөхцөл бүрдэж, хаалттай зах зээлийн эрэлт нийлүүлэлт бий болсноор өнгөрсөн хугацаанд Биржийн бус зах зээл дээр чамгүй дүнгээр хаалттай бондууд гарлаа. Бонд гаргасан үнэт цаас гаргагчдын хувьд сайн компаниуд ч олон байгаагаас харахад энэхүү хаалттай зах зээл мэргэжлийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах нь аргагүй юм.
Биржийн бус зах зээлийн гол бүтээгдэхүүн нь компанийн бонд бөгөөд энэ үнэт цаас нь нэг талаар хадгаламж шиг тогтмол хүүгээр өгөөж олж болохын зэрэгцээ хувьцаа шиг хоёрдогч зах зээлд арилжигдаж, үнэ нь хэлбэлздэг гэдгээрээ онцлогтой юм. Тийм ч учраас эрсдэл ба өгөөжийн хувьд хувьцаа болон хадгаламж гэх хөрөнгө оруулалтын дундын сонголт гэж хэлж болно. Монгол улсад биржийн бус зах зээлийн хөгжил дөнгөж эхэлж байгаа ба бондуудын хоёрдогч зах зээлд арилжигдах хөрвөх чадвар маш сул байдаг тул хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад бондын хүү нь голлох үзүүлэлт болж байна.
Сүүлийн жилийн статистикаас харвал, 1 жилийн хугацаатай нээлттэй бондын хүү 10-14%, хаалттай бондын хүү 13-17%-н хооронд хэлбэлзэж байна. Харин инфляцийн өндөр түвшинш бууруулах үүднээс Монголбанкнаас бодлогын хүүг энэ он гарснаас хойш нийт 3%-аар нэмж, 9%-д хүргэсэн нь өнгөрсөн хугацаанд буураад байсан зах зээлийн хүүгийн түвшин эргээд өсөх хүлээлтийг бий болгож байна.

Манай компанийн зүгээс хаалттай бондуудаа хөрөнгө оруулагчдадаа тогтмол санал болгож байгаа ба хэрвээ та хадгаламжаас өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бондын хөрөнгө оруулалт сонирхвол доорх хаягаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
☎ 9405-4554; 9405-4441
✉ cr@tavanbogdcapital.com
Түлхүүр үгс:
Биржийн бус зах зээл
OTC
Хаалттай бонд
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх


