“Хувьцаа хуримтлал 2024” багц худалдан авалтын дүнгээ 2 дахин нэмлээ

2024 он 1 сар 3 өдөр
1859
1

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Хувьцаанд 3 жилээс дээш хугацаагаар хөрөнгө оруулбал ашигтай байх магадлал 70%-аас их байдаг.
  • Дотоодын хөрөнгийн зах зээл 5 жил тутамд нэг цикл байх магадлалтай.
  • Хөрөнгийн зах зээлийн уналттай, ёроолын жилүүдэд хөрөнгө оруулалтаа илүү өсгөх хэрэгтэй юм.
  • Хөрөнгө оруулалтаа өсгөхдөө зөв хувьцааг сонгох нь хамгийн чухал
  • Хэрхэн зөв хувьцаагаа сонгож “Хувьцааны хуримтлал” хийх вэ?

Ямар хугацаанд хөрөнгө оруулах вэ?

   Дотоодын хувьцаанд 1 ба 2 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт хийвэл алдах магадлал хамгийн их буюу 46-37% байна. Харин 3 болон түүнээс дээш жилийн хугацаанд хөрөнгө оруулбал ашигтай байх магадлал 70%-аас их байна. Гэхдээ энэ үзүүлэлт нийт хувьцаат компаниудын дундаж юм. Харин тухайлсан тодорхой компанийн хувьцааны ашиг нь дунджаас хэд дахин өндөр байх боломжтой. Гагцхүү сайн хувьцаат компанийн хувьцааг олж хөрөнгө оруулалт хийх нь гол асуудал юм. 

Хэзээ хөрөнгө оруулах вэ?

   Монголын хөрөнгийн зах зээлийг ТОП 20 индексийн өсөлт, бууралтаар ерөнхийд нь харах боломжтой. ТОП 20 индекс нь дотоодын хамгийн ТОП 20 компанийн хувьцааг багцалсан индекс юм. Тэгвэл 2006 оноос хойших уг индексийн ханшийн графикийг харвал дотоодын хөрөнгийн зах зээлийн нэг цикл 5 жил байх магадлалтай байгааг харж болно. Өөрөөр хэлбэл зах зээл түүхэн хамгийн өндөр өсөлттэй цэгээсээ буцаад уналт үзүүлсээр байгаад ёроолдоо хүрээд дараагийн хамгийн өсөлттэй цэгт хүрэх хүртэлх хугацаа дунджаар 5 жил байгаа юм. Уг 5 жилийн хугацаанд эхний 1-2 жилд уналт үзүүлж байгаад дараагийн 1 жилд хамгийн ёроол түвшинд хүрээд үүний дараагийн 2-3 жилд өндөр өсөлтийг үзүүлдэг ерөнхий хандлага байна.

   ТОП 20 индекс 2021.09.10-нд 49,252 хүрч байсан нь хөрөнгийн зах зээлийн хамгийн оргил үе билээ. Үүнээс хойш 569 ажлын хоног(2 жил 3 сар)-ийн хугацаанд оргил үетэйгээ харьцуулахад уналттай хэвээр байсаар байна. Өнөөдрийн буюу 2024 оны 1-р сарын 2-ны байдлаар оргил үетэйгээ харьцуулахад 17.3% уналт үзүүлжээ. Дээрх статистикаас харахад уг уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Ийм л үед бид урт хугацаанд өсөлт үзүүлэх, хямдарсан сайн хувьцаануудыг онилон хөрөнгө оруулах хэрэгтэй.

Ямар хувьцаанд хөрөнгө оруулалт хийх вэ?

   Багц бүрдүүлэлтийн зорилго нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг тараан байршуулах замаар багцын өгөөжийг хамгийн өндөр байлгахад оршдог билээ. “Таван Богд Капитал ҮЦК” ХХК-ийн зүгээс судалгаа шинжилгээнд үндэслэн өсөх потенциалтай хувьцаануудаар багцаа бүрдүүлэн харилцагчдадаа санал болгож байна. Багц бүрдүүлэхдээ дан ганц салбарын хувьцаа гэхээс илүүтэйгээр хүнс, санхүү, даатгал, уул уурхай, хөнгөн үйлдвэр гэх мэт олон салбарыг хамруулсан бөгөөд дотоодын хөрөнгийн биржид бүртгэлтэй 179 хувьцаат компаниудын өнгөрсөн болон ирээдүйн 5-н жилийн ашигт ажиллагаа, өсөлт, эрсдэл, ногдол ашиг болон үнэлгээ гэсэн үзүүлэлтүүдийг харьцуулсны үндсэн дээр багцдаа 11 хувьцаат компанийг сонгож оруулсан болно.

   Манай компанийн зүгээс эдгээр ёроолын жилүүдэд сайн компаниудын хувьцааг хямд ханш дээр тогтмол худалдан авах зорилгоор 2022 оноос эхлэн “Хувьцааны хуримтлал” багцаа үүсгэн 7 хоног бүр 250,000 төгрөгөөр хувьцааны худалдан авалт хийсээр байгаа ба 2023 оны жилийн эцсийн байдлаар манай багцын өгөөж 17.7% байгааг дуулгахад таатай байна. Тэгвэл 2024 он нь хөрөнгийн зах зээлийн дараагийн нэг циклийн ёроолын жил гэж харж байгаа учраас 7 хоног бүрийн худалдан авалтын дүнгээ 500,000 төгрөг болгож өнөөдөр 2024 оны анхны хувьцааны худалдан авалтаа хийлээ.

Харин энэхүү судалгаа, мэдээллээ манай компанийн мэргэжлийн хөрөнгө оруулалтын шинжээчид харилцагчдаа зориулсан “Хувьцааны хуримтлал”  хаалттай фэйсбүүк группээр дамжуулан тогтмол хүргэсээр байна. 

Хэрвээ та уг группт Хараахан нэгдэж амжаагүй бол та дансаа нээлгэн "Хувьцааны Хуримтлал" группт нэгдээрэй.

Вебээр данс нээх заавар: энд дарна уу

Application ашиглан данс нээх заавар: энд дарна уу 

Группэд нэгдэх линк: энд дарна уу

Түлхүүр үгс:

Хувьцаа

Таван Богд Капитал

Хувьцааны хуримтлал

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Та****длаа. Багц сонирхоё

2 жилийн өмнө

Багц сонирхоё

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)