Өнөөдөр Монголд: Улсын төсвийн орлого ₮20.7 их наяд төгрөгт хүрлээ

2023 он 12 сар 19 өдөр
328
2

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Монгол Улсын төсвийн орлого XI-р сард ₮20.7 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 43.6 хувиар өслөө.
  • Төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 18.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20.5% өссөн ч төсвийн тэнцэл ашигтай гарлаа. 

2023 оны 11-р сарын эцсийн гүйцэтгэлээр улсын төсөвт төвлөрсөн орлогын хэмжээ 20.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 43.6 хувь өсөөд байна. Нийт орлого өсөхөд онцгой албан татварын орлого 90.9 хувиар, нийгмийн даатгалын орлого 30.1 хувиар, НӨАТ-ийн орлого 20.4 хувиар, АМНАТ 2.2 дахин, бусад төрлийн татвар 2.1 дахин өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна. 

2023 онд Төрийн албан хаагчдын цалинг  үе шаттайгаар нэмэгдүүлж, төсвийн ашгаас нийт 900 гаруй тэрбум төгрөг зарцуулж, тодотгосноор нийгмийн даатгалын орлого өсөхөд гол нөлөөг үзүүлжээ. 

Мөн эхний 11 сарын хугацаанд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 62 сая тонн, зэсийн баяжмал 1.4 сая тонн, түүхий газрын тос 4.3 сая баррель болсон нь АМНАТ-ийн өсөлтөд нөлөөлсөн байна. 

2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх хөрөнгө оруулалтын арга хэмжээний төсөв өмнөх онуудаас буурч батлагдсан юм. Үүний дагуу 2023 оны 11-р сарын байдлаар сард 3.7 их наяд төгрөг зарцуулжээ. 

 

Эх сурвалж: Bloombergtv.mn

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал ҮЦК

Эдийн Засаг

Уул уурхай

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

2 Сэтгэгдэл

Us****

1 жилийн өмнө

Үргэлж алдагдалтай гардаг төсвийн тэнцэл ашигтай гарч байгаа нь баярлууштай сайхан зүйл болсон байна. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүн байгалийн баялагаа биржээр ил тод арилжаалах ажлаа үргэлжлүүлэн хийгээрэй. Биржээр худалдаалах ажлыг эхлүүлсэн Уул уурхайн сайд Ж.Ганбаатарт гүнээ талархаж байна. Улс орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй хүн

0

0

Ба****

1 жилийн өмнө

Хувцаа зарж болхуу

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)