Азийн зах зээл: БНХАУ –н 11 –р сарын инфляц /YoY/ сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд очив.

2023 он 12 сар 11 өдөр
142
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хонг Конгод 2022 онд 49 үнэт цаасны компани үйл ажиллагаагаа зогсоосон бол энэ онд 30 үнэт цаасны компани хаалгаа барьжээ.
  • БНХАУ –н 11 –р сарын инфляц /YoY/ сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшинд очив.
  • “Hang Seng” индекс 1.28% -н уналттай нээгдлээ.

Даваа гарагийн 10:10 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.38% уналт үзүүлж  16,100 нэгжид хүрсэн бол,“Hang Seng Tech” индекс 1.55% -аар, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 1.00% -аар унасан. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.77% -аар, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.07% -аар, БНСУ -н “KOSPI” индекс 0.09% -аар тус бүр өссөн байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SUNAC /1918.HK/ 6.1% унаж 1.68 HKD, LI NING /2331.HK/ 12.4% унаж 18.7 HKD, JD /9618.HK/ 4.2%  өсөж 100.3 HKD хүрсэн.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 1.38% -н уналттай нээгдлээ.

Хонг Конгын 4.6 их наяд ам долларын үнэлгээ бүхий хөрөнгийн зах зээл сүүлийн 4 жил дараалан уналттай байна. Энэ нь уг зах зээлд үйл ажиллагаа явуулдаг брокерын компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв. Тодруулбал Хонг Конгод 2022 онд 49 үнэт цаасны компани үйл ажиллагаагаа зогсоосон бол энэ онд 30 үнэт цаасны компани хаалгаа барьжээ. Орлогын дийлэнх хэсэг нь арилжааны шимтгэл болон маржин арилжааны хүү зэргээс бүрддэг жижиг, дунд брокерын компаниуд хөрөнгийн зах зээлийн уналтын хүндийг үүрч байна. Хонг Конгын Үнэт Цаасны Холбооноос энэ оны эхэнд хийсэн судалгаагаар нийт брокерын компаниудын 72% нь 2022 онд алдагдалтай ажилласан ба энэ жил үйл ажиллагааныхаа дор хаяж 25% -г хумих төлөвлөгөөтэй буйг илрүүлжээ. 

ӨНГӨРСӨН СТАТИСТИК

Inflation Rate гэдэг нь хэрэглээний сагсанд орсон бараа, үйлчилгээний үнийн индексийг өмнөх сар болон жилтэй харьцуулан хэдэн хувиар өсөж буурсныг харуулдаг үзүүлэлт юм.

PPI гэдэг нь үйлдвэрлэгчдийн худалдан авсан болон зарсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт юм.  Үйлдвэрлэгчдийн худалдан авалтын зардал өсөх, өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх зэрэг нь ихэвчлэн хэрэглээний сагсны бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж инфляцыг өдөөх нөлөө үзүүлдэг.

Өнгөрсөн Бямба гарагт БНХАУ –н Үндэсний Статистикийн Хорооноос 11 –р сарын инфляцын мэдээг зарлав. Тодруулбал өнгөрсөн сард хэрэглэгчийн үнийн индекс буюу инфляц өмнөх жилийн мөн үеэс 0.5% буурсан нь сүүлийн 3 жилд хамгийн их буурсан дүн болов. Өмнөх сартай харьцуулбал инфляц мөн 0.5% бууралттай гарчээ. Эдгээр нь шинжээчдийн хүлээлтийг давж, өндөр хувь хэмжээгээр инфляц буурсан үзүүлэлт боллоо. Нөгөө талаас үйлдвэрлэгчийн үнийн индекс /PPI/ бас хүлээлт 2.8% -с их хувь хэмжээгээр уналт үзүүлж 3% -д хүрсэн байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Дэлхийн хоёрдогч том эдийн засгийн инфляцын хэмжээ сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрч дефляцид орлоо. Хүнс, шатахууны үнийг хасаж тооцсон суурь инфляц /core inflation/ өмнөх жилийн мөн үеэс 0.6% буурсан нь БНХАУ –н дотоод эрэлт үнийн өсөлт үзүүлэх түвшинд хангалттай хэмжээнд сэргэж чадахгүй буйг дахин харуулав. БНХАУ –н ЭЗ энэ 2023 онд үл хөдлөхийн салбарын хямрал, орон нутгийн засгийн газрын өрийн дарамт, гадаад орнуудын ЭЗ –н сулралтай холбоотой гадаад эрэлт муудсан зэрэг томоохон бэрхшээлүүдтэй нүүр тулаад буй нь иргэд хэрэглээгээ танаж бүсээ чангалахад хүчтэй нөлөөлөв. Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт БНХАУ –н эрх баригч Коммунист намын /CCP/ зүгээс ирэх 2024 онд дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн сэргэлтийг хурдасгана хэмээн мэдэгдсэн байна. Зах зээл энэ 12 –р сарын сүүлээр болох “Central Economic Work Conference” буюу жил бүр зохион байгуулагддаг эдийн засгийн чуулга уулзалтад анхаарлаа хандуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)