АНУ-ын зах зээл: Google хиймэл оюун ухааны салбарт тэсрэлт хийх үү?

2023 он 12 сар 8 өдөр
263
0

ГОЛ ӨНЦӨГ 

  • Пүрэв гарагт Nasdaq индекс 1.4%-ийн өсөлтийг үзүүлжээ
  • Alphabet Inc буюу Google шинэ хиймэл оюун ухааны загвар болох “Gemini”-г танилцуулав
  • “Gemini” загвар нь “ChatGPT 3.5”-аас илүү хөгжингүй гэвч “ChatGPT-4 Turbo”-г давах уу?

Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-аар буюу 18 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 1.4%-аар, S&P500 индекс 0.8%-аар тус тус өсжээ. 

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК 

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК 

Эх сурвалж: www.dailyfx.com 

Non Farm Payrolls –Өнгөрсөн сард шинээр бий болсон ажлын байрны тоо.  

Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин.  

Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм. 

Өнөөдөр орой 21 цаг 30 минутаас 11-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистикууд зарлагдах хуваарьтай байна. Хөдөлмөрийн зах зээл тэр дундаа ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 10-р сард 3.9%-тай гарсан бол 11-р сард ч мөн 3.9%-тай гарах хүлээлттэй байгаа юм. Харин шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээний хувьд 10-р сард 150’000 гарч байсан бол 11-р сард нэмэгдэж 180’000 гарах хүлээлттэй байгаа нь шинжээчид хөдөлмөрийн зах зээлийг эергээр харж байгааг илтгэв. 

GOOGLE НЭГ ӨДӨРТ 5%-ААР ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ 

Пүрэв гарагт дэлхийн томоохон технологийн компаниудын нэг болох Alphabet Inc [NASDAQ:GOOGL] 5.31%-аар өсөлт үзүүлж технологийн салбарын хувьцаануудыг тэргүүлж эхэллээ. Тус өсөлт нь Alphabet компани өөрсдийн хиймэл оюун ухааны загвар болох “Gemini”-г танилцуулсантай шууд холбоотой юм. Alphabet компанийн зүгээс энэхүү хиймэл оюун ухаан нь OpenAi-ийн ChatGPT 3.5 загвараас хамаагүй илүү болсон гэдгийг мэдэгдсэн байна.  

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

Хиймэл оюун ухааны салбарт 2023 он гарснаас хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж Alphabet Inc [NASDAQ:GOOGL], Microsoft Inc[NASDAQ:MSFT], Nvidia Inc [NASDAQ:NVDA] болон бусад хиймэл оюун ухаан хөгжүүлэгч, хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцаа их хэмжээгээр өсгөхөд нөлөөлсөн билээ. Энэхүү хиймэл оюун ухааны хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлж буй компани бол яах аргагүй OpenAi буюу ChatGPT бөгөөд тус компани нь ашгийн бус компани гэдгээрээ онцлогтой. Wall Street-ийн шинжээчдийн үзэж буйгаар хэрэв OpenAi нь IPO хийж хувьцаагаа олон нийтэд санал болгосон тохиолдолд тус компанийн үнэлгээ 80 – 90 тэрбум ам.долларт хүрч технологийн салбарын нэгэн томоохон өрсөлдөгч болох магадлалтай байгаа талаар дурдсан юм. 

Пүрэв гарагт технологийн салбарын Nasdaq индекс 1.4%-ийн өсөлтийг үзүүлж, тус өсөлтийг Alphabet Inc [NASDAQ:GOOGL] компани тэргүүллээ. Нэг өдрийн дотор 5.3%-ийн өсөлт үзүүлсэн нь тус компанийн шинэ хиймэл оюун ухааны загвар хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч OpenAi-ийн “ChatGPT 3.5” загвараас илүү хөгжингүй хэмээн мэдэгдсэнтэй холбоотой. Гэвч Alphabet компани “Gemini” загвар OpenAi-ийн “ChatGPT-4 Turbo” загвартай харьцуулахад ямар түвшинд яваа талаар огт дурдаагүй байна. Мөн түүнчлэн энэхүү загвар бусад Google-ийн бүтээгдэхүүнүүдтэй холбогдох эсэх талаар мэдээлэл өгсөнгүй. Цаашид тус хоёр компанийн өрсөлдөөн хэрхэн өрнөх нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татжээ. 

ЭХ СУРВАЛЖ 

www.cnbc.com 

www.dailyfx.com 

www.tradingview.com 

www.reuters.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)