Өнөөдөр Монголд: Инфляцын түвшин 8.6% болж буурлаа

2023 он 12 сар 8 өдөр
464
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • 11-р сард Монгол Улсын инфляц 8.6 хувьтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна.
  • Ингэснээр инфляц сүүлийн 25 сарын хугацаанд хоёр сар дараалан нэг оронтой тоонд хадгалагдлаа.

Монголбанк инфляцыг 2023-2024 онд жилийн зургаан хувь орчимд, +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна. 

2023 оны 11-р сард хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 8.6 хувийн 3.6 нэгж хувийг нь дангаараа бүрдүүлсэн байна. Өмнөх сард инфляц есөн хувьтай гарахад 30-40 хувийг нь гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн гэсэн үндсэндээ хоёрхон бүтээгдэхүүний өсөлт нөлөөлж байсан юм. 

Үнийн тогтвортой байдал буюу инфляцыг зорилтот түвшинд  хадгалах нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад урьдач, суурь нөхцөл болдог.  Инфляц буурч, эдийн засгийн өсөлт нэмэгдэх хүлээлттэй байгаа хэдий ч үүнд хамгийн багадаа 1-2 жилийн хугацаа зарцуулахаар байгаа юм. 

Түлхүүр үгс:

Таван богд капитал ҮЦК

Инфляц

Эдийн засаг

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)