Азийн зах зээл: “Moody’s” агентлагийн зүгээс БНХАУ –н 8 том банкны зэрэглэлийг сөрөг /negative/ болгож буурууллаа.

2023 он 12 сар 7 өдөр
192
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • “Moody’s үнэлгээний агентлагаас БНХАУ –н зэрэглэлийг сөрөг болгож бууруулав.
  • БНХАУ –н 11 –р сарын гадаад худалдааны статистик гарав.
  • “Hang Seng” индекс 1.28% -н уналттай нээгдлээ.

Пүрэв гарагийн 11:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.6% уналт үзүүлж  16,200 нэгжид хүрсэн бол,“Hang Seng Tech” индекс 1.7% -аар, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.39% -аар унасан. Азийн бусад захын хувьд Японы “Nikkei 225” индекс 1.63% -аар, Австралийн “S&P/ASX 200” индекс 0.33% -аар, БНСУ -н “KOSPI” индекс 0.22% -аар уналттай байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: CMBANK 3968.HK/ 3.39% унаж 25.65 HKD, XIAOMI /1810.HK/ 2.4% унаж 14.42 HKD, HSBC HOLDINGS /0005.HK/ 0.58%  өсөж 59.9 HKD хүрсэн.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 1.6% -н уналттай нээгдлээ.

MOODY’S & БНХАУ

Зээлжих зэрэглэлийн үнэлгээний агентлаг болох Moody’s өчигдөр БНХАУ –н засгийн газрын зээлжих зэрэглэлийг тогтвортой /stable/ төлөвөөс сөрөг /negative/ болгож бууруулав. Бээжингийн зүгээс өрийн дарамтад ороод буй орон нутгийн засаг захиргаа болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд өгөх дэмжлэг нь ихээхэн хэмжээний нөөц шаардаж, улмаар БНХАУ –н санхүү, эдийн засгийн чадавхыг бууруулна гэж үзсэнтэй холбоотой ажээ. Энэ нь БНХАУ -н одоо байгаа урт хугацааны “A1” үнэлгээг /дунджаас өндөр зэрэглэл, эрсдэл бага/ ирээдүйд бууруулах боломжтойг илэрхийлсэн үйл явдал боллоо. Уг мэдэгдлийн араас БНХАУ –н Сангийн Яамны зүгээс “Moody’s БНХАУ –н эдийн засгийн өсөлтийн төлөв болон төсвийн тогтвортой байдалд санаа зовж байгаа нь илүүц юм” хэмээн хариу мэдэгдэл хийв.

Түүнчлэн БНХАУ –н “ICBC”, “Bank of China”, “China Construction Bank”. “Agricultural Bank of China” гэх мэт 8 том банкны зээлжих зэрэглэлийн төлөвийг мөн сөрөг ангилал руу буулгажээ. Түүнчлэн БНХАУ –н төрийн өмчит, санхүүгийн бус 36 байгууллага, орон нутгийн засгийн газрын санхүүжилтийн /LGFV/ 22 байгууллагын зэрэглэлийг сөрөг болгов. Үүн дотор “Alibaba” /9988.HK/, “Tencent” /0700.HK/, “China Petroleum Chemical Corporation” /0386.HK/, “Dongfeng Group” /0489.HK/ /зэрэг компаниуд багтжээ. 

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Balance of Trade гэдэг нь тухайн сард хийсэн экспорт, импортын дүнгийн зөрөө юм. Экспортын бараа бүтээгдэхүүнийг тухайн улсын үндэсний валютаар худалдаж авдаг тул экспортын эрэлт болон валютын эрэлт шууд холбоотой.

Өнөөдөр БНХАУ –н гадаад худалдааны статистик мэдээ зарлагдлаа. Өнгөрсөн 11 -р сарын гадаад худалдааны тэнцэл 68.3 тэрбум ам.доллар /491 тэрбум юань/ гарсан нь өмнөх сараас 20% өссөн үзүүлэлт болов. Тодруулбал 10 –р сард экспортын хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 6.4% -р буурч байсан бол өнгөрсөн сард эсрэгээрээ 0.5% -н өсөлт үзүүллээ. Харин импортын хувьд хүлээлтийн /3.3%/ дагуу өсөж чадалгүй 0.6% буурчээ. 2023 оны эхний арван нэгэн сарын нийт гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 37.96 их наяд юань гарсан нь өмнөх жилийн эхний арван нэгэн сартай ижил дүн болов. Үүнийг задлаад харвал экспорт 21.6 их наяд юань болж 0.3% өсөв, импорт 16.36 их наяд юань болж 0.5% буурсан буюу худалдааны тэнцэл 5.24 их наяд юань гарсан нь өмнөх жилтэй харьцуулахад 2.8% өсөлттэй болов. Гэвч гадаад худалдааны тэнцлийг ам доллароор хөрвүүлж харвал 2023 оны эхний арван нэгэн сард 748.13 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь өмнөх жилээс 2.7% бага үзүүлэлт болжээ. Энэ нь юанийн ханш ам долларын эсрэг суларсантай холбоотой.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Өнөөдөр зарлагдсан гадаад худалдааны тэнцлийн мэдээ нь 10 -р сарын үзүүлэлтээс тэс ондоо гарлаа. Тухайлбал 10 -р сард экспорт буурж, импорт өсөж байсан бол 11 -р сард эсрэгээрээ үр дүн гарав. Энэ нь магадгүй 10 –р сарын эхээр үргэлжилсэн 7 хоногийн урт амралттай холбогдож, иргэдийн эрэлт нэмэгдэж компаниудын импорт хийсэн түүхий эд, таваарын хэмжээ өссөнтэй холбогдсон байх боломжтой. БНХАУ –н 2023 оны гадаад худалдааны тэнцэл нь өмнөх жилтэй харьцуулбал юаниар өөрчлөлтгүй байгаа хэдий ч ам доллароор багассан байна. Нөгөө талаас БНХАУ –н засгийн газар, томоохон банк, төрийн өмчит байгууллагын зэрэглэлийн төлөвийг сөрөг болгож “Moody’s” –с бууруулсан нь зах зээл дээр илүү хүчтэй нөлөөлж унагах нөлөө үзүүлээд байна. 

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)