АНУ-ын зах зээл: Хөрөнгийн зах зээлийн өсөлтийн хандлага үргэлжлэх үү?

2023 он 12 сар 7 өдөр
203
0

ГОЛ ӨНЦӨГ 

  • Nasdaq индекс 0.6%-аар уналт үзүүлэв 
  • 11-р сарын хөдөлмөрийн зах зээлийг илтгэх статистик маргааш зарлагдана 
  • Хөдөлмөрийн зах зээлийн статистик нь зах зээлийн дараагийн трендийн эхлэлийг тавих боломжтой 

Лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-аар буюу 70 нэгжээр өсөв. Технологийн салбарын NASDAQ индекс 0.6%-аар, S&P500 индекс 0.4%-аар тус тус унав. 

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК 

ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК 

Эх сурвалж: www.dailyfx.com 

PMI – Purchasing Managers Index гэдэг нь аж ахуй нэгж байгууллагуудын менежерүүдийн худалдан авалтын индекс юм. Энэхүү үзүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг тоон үзүүлэлтээр илэрхийлэн сар бүр хэмждэгээрээ онцлогтой. Уг индекс 50-с доош бол агшилт, 50-с дээш бол эдийн засгийн тэлэлтийг илэрхийлдэг. 

АНУ-ын Үйлчилгээний салбарын PMI үзүүлэлт Мягмар гарагт зарлагдаж хүлээлтээс давсан үр дүнг харуулав. Тодруулбал өмнөх 10-р сард 51.8 нэгж гарч байсан бол 11-р сард нэмэгдэж 52 нэгж гарна гэсэн эдийн засагчдын хүлээлттэй байсан. Гэвч бодит байдалд хүлээлтээс өндөр буюу 52.7 нэгж гарсан байна. Энэхүү үр дүн нь үйлчилгээний салбарын эдийн засаг тэлж байгааг харуулав. 

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Эх сурвалж: www.dailyfx.com 

Non Farm Payrolls –Өнгөрсөн сард шинээр бий болсон ажлын байрны тоо. 

Unemployment Rate – Нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүйчүүдийн тоо буюу ажилгүйдлийн түвшин. 

Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм. 

Энэ Баасан гарагт 11-р сарын хөдөлмөрийн зах зээлийн статистикууд зарлагдах хуваарьтай байна. Хөдөлмөрийн зах зээл тэр дундаа ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 10-р сард 3.9%-тай гарсан бол 11-р сард ч мөн 3.9%-тай гарах хүлээлттэй байгаа юм. Харин шинээр бий болсон ажлын байрны тоо хэмжээний хувьд 10-р сард 150’000 гарч байсан бол 11-р сард нэмэгдэж 180’000 гарах хүлээлттэй байгаа нь шинжээчид хөдөлмөрийн зах зээлийг эергээр харж байгааг харуулав. 

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

10-р сарын инфляцын статистик, Холбооны Нөөцийн Сангийн гишүүн Christopher Waller болон ХНС-ийн тэргүүн Jerome Powell нарын мэдэгдэлтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн эерэг хүлээлт нэмэгдлээ. Мөн түүнчлэн алтны ханш болон биткойны ханш огцом өсөлт үзүүлж, алтны ханш бүх цаг үеийн хамгийн дээд төвшнөө шинэчлэв. Мөн биткойн 2022 оны 4-р сараас хойш анх удаа 44’000 ам.долларт хүрлээ. Энэ бүгдээс харвал магадгүй бух зах зээлийн эхлэл ирж байж болох юм. Гэвч нөгөө талаас эдийн засгийн статистик үзүүлэлтүүд ямар гарах нь зах зээлд шууд нөлөөлөх нь мэдээж. Иймд дараа дараагийн статистикуудыг анхааралдаа авах нь зүйтэй.  

Энэ Баасан гарагт гарах хөдөлмөрийн зах зээлийн статистик хүлээлт нь эерэг байна. Хэрэв бодит байдалд ажилгүйдлийн түвшин 3.9% бус 4% ба түүнээс дээш гарч, шинээр бий болсон ажлын байрны тоо 180’000-аас бага гарсан тохиолдолд хөдөлмөрийн зах зээлийн хувьд муу мэдээ боловч хөрөнгийн зах зээл өсөлт үзүүлэх магадлалтай юм. Учир нь хөдөлмөрийн зах зээл суларч байгаа нь цалин хөлсний хэмжээг бууруулж, иргэдийн худалдан авалт болон эдийн засгийн эргэлтийг удаашруулах замаар инфляцыг бууруулж байгаа хэрэг юм. Тэгвэл нөгөө талаас ажилгүйдлийн түвшин 3.9%-аас бага гарч, шинээр бий болсон ажлын байрны тоо 180’000-аас давсан тохиолдолд хөрөнгийн зах зээл уналт үзүүлэх магадлалтай болно. 

ЭХ СУРВАЛЖ 

www.cnbc.com 

www.dailyfx.com 

www.tradingview.com 

www.reuters.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)