Азийн зах зээл: Хонг Конгын хөрөнгийн бирж 4 долоо хоног дараалсан уналтаа зогсоов

2022 он 3 сар 21 өдөр
215
2

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хятадын төрөөс хөрөнгийн захыг дэмжихээ мэдэгдсэний дараа Hang Seng индекс 4-н долоо хоног дараалсан уналтаа зогсоов
  • Hang Seng индексийн хувьцаанууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 468 тэрбум ам.доллароор зах зээлээ тэлэв
  • Hang Seng индекс өнгөрсөн долоо хоногт 9.6%-өр өсжээ. 

Бээжин хөрөнгийн захад дэмжлэг үзүүлэхээ амласнаар хөрөнгө оруулагчдад итгэл төрж улмаар Хятадын технологийн хувьцаанууд маш хурдтай өсөв. Тодруулбал Liu He тэргүүтэй Хятадын Төрийн зөвлөлийн хороо зах зээлийг тогтворжуулахыг амласны дараа лхагва болон пүрэв гарагт 66-н гишүүнтэй Hang Seng индекс 468 тэрбум ам.доллароор зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлсэн байна. 

Дээрх мэдэгдэл нь Орос Украины мөргөлдөөн, АНУ-д бүртгэлтэй Хятадын компаниуд зохицуулалтын эрсдэлтэй тулгарсан хүнд үед гарснаараа огцом өсөлтийг өдөөжээ.

Баасан гарагт Хонг Конгын хөрөнгийн бирж хаагдах үеэр Hang Seng индекс 88.83-н нэгжээр буурч 21,412.40 нэгж дээр хаагдсан бол даваа гарагийн хаалтын ханшнаас 9.6%-ар өссөн сайн үзүүлэлттэй байна

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТ:

Хятадын Төв банкнаас таамаглаж байснаар 3-р сарын аж ахуйн нэгж болон өрхийн зээлийн жишиг хүүг хэвээр нь үлдээсэн байна. Тодруулбал нэг жилийн хугацаатай зээлийн жишиг хүүг энэ оны 1-р сард 10 нэгжээр бууруулаад байсан бол 3-р сард 3.7% дээр хэвээр нь хадгалав.  Мөн 5-н жилийн хугацаатай зээлийн жишиг хүү өөрчлөгдөөгүй 4.6% дээр үлдэхээр болжээ. 

HANG SENG ИНДЕКС ДҮН:

Hang Seng индекс өнгөрсөн баасан гарагт бага зэрэг уналттай хаагдсаныг доорх зургаас харж болохоор байна. Мөн тус индекс өнгөрсөн долоо хоногийн турш 9.62%-ас дээш өсөлт үзүүлж 21,412.40 нэгж дээр хаагдсан байна. 

TOP MOVERS: HONG KONG STOCK MARKET 

Эх сурвалж: https://www.tradingview.com/

Түлхүүр үг:

Хувьцаа

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

Us****

3 жилийн өмнө

hi

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)