АНУ-ын зах зээл: Крипто валютын зах зээлд юу болоод байна вэ?
ГОЛ ӨНЦӨГ
- Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн 11 сарын 1-ний өдрийн хурлын тэмдэглэл гарлаа
- Хөрөнгийн зах зээлийн индексүүд бага зэргийн уналт үзүүлэв
- Binance crypto биржийн гүйцэтгэх захирал Changpeng Zhao гэм буруугаа хүлээж, гүйцэтгэх захирлын суудлаасаа буулаа
Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.2%-аар буюу 62 нэгжээр унав. Технологийн салбарын NASDAQ индекс 0.6%-аар, S&P500 индекс 0.2%-аар тус тус уналаа.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК
ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САНГИЙН ӨНГӨРСӨН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
Өнгөрсөн шөнө Холбооны Нөөцийн Сангийн/ХНС/ 11-р сарын хурлын тэмдэглэл зарлагдлаа. Тус тэмдэглэлээс харвал ХНС-ийн гишүүд инфляц буурах хандлага илт тодорхой болтол үргэлжлүүлэн мөнгөний хатуу бодлогыг баримтлахыг дэмжсэн байна. Мөн түүнчлэн бодлогын хүүгээ нэмэх гэхээс илүүтэй одоогийн түвшинд нь тогтвортой байлгах тал дээр илүү анхаарчээ. Нөгөө талаас тэмдэглэлд бодлогын хүүг бууруулах талаар огт дурдаагүй байсан нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй.
BINANCE-Д ЮУ БОЛОВ?
Crypto ертөнцийн хамгийн том бирж болох Binance-ийн Гүйцэтгэх захирал Changpeng Zhao эрүүгийн хэрэгт буруугаа хүлээж гүйцэтгэх захирлынхаа ажлаас чөлөөлөгдөөд байна. Тодруулбал Zhao болон бусад удирдах албан тушаалтнууд мөнгө угаахтай тэмцэх үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлээгүй бөгөөд АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг санаатайгаар зөрчихийн зэрэгцээ банкны нууцын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Changpeng Zhao нь өөрийн цахим хуудсандаа “Өнөөдөр би Binance-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууж байгаагаа дуулгахад харамсалтай байна. Би алдаа хийсэн, мөн үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Харин Binance цаашид хөгжих ёстой бөгөөд та бүхэнд шинэ гүйцэтгэх захирал/CEO/ болох Richard Teng-ийг танилцуулж байна” хэмээн мэдэгджээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Богино хугацааны хүүгийн зардлыг тогтоодог ХНС-ийн бодлогын хүү нь одоо 5.5%-ийн түвшинд байгаа бөгөөд энэ нь сүүлийн 22 жилийн хугацааны хамгийн өндөр түвшин юм. Бодлогын хүүг өндөр түвшинд барих нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг. Иймд хөрөнгө оруулагчид бодлогын хүүг хэзээ бууруулах бол гэсэн хүлээлттэй байгаа бөгөөд өнгөрсөн 11-р сарын 1-нд болсон ХНС-ийн хурлын дараа тэргүүн Jerome Powell хэвлэлийн бага хурлаар “Бид бодлогын хүүгээ бууруулах талаар огт авч хэлэлцэхгүй байгаа” гэсэн мэдэгдлийг хийж байсан. Хурлын тэмдэглэл дээр ч мөн гишүүд бодлогын хүүг бууруулах талаар огт дурдаагүй байгаа нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Үүнтэй холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналт үзүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.