Азийн зах зээл: Энэ жил Эх газрын Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 41,974 компани шинээр байгуулагджээ.

2023 он 11 сар 20 өдөр
33
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • БНХАУ –н зүгээс зах зээлд суурилсан, хууль эрхзүйг баримталсан, дэлхийн жишигт нийцсэн бизнесийн орчныг бүрдүүлж гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх зорилготой буйгаа илэрхийлэв.
  • Энэ жил Эх газрын Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 41,974 компани шинээр байгуулагджээ. 

Даваа гарагийн 10:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 0.7% өсөлт үзүүлж  17,580 нэгжид хүрсэн бол “Hang Seng Tech” индекс 0.7% -рөссөн, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.16% -р буурсан байна. Азийн бусад захын хувьд Австралийн “S&P/ASX 200” индекс 0.18%-н, Японы “Nikkei 225” индекс 0.07% -н, БНСУ -н “KOSPI” индекс 0.76% -н өсөлттэй байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: SUNAC /1918.HK/ 6.3% өсөж 2.34 HKD, LI AUTO /2015.HK/ 2.8% өсөж 161.5 HKD, XIAOMI /1810.HK/ 2.6% унаж 15.52 HKD хүрсэн.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ –н томоохон индексүүд тогтвортой арилжаалагджаа. “NAS 100” индексийн фьючерсийн хувьд 2023 оны 7 –р сард тогтоосон дээд ханш орчимд дөхөж ирэв. Харин “S&P 500” ба “Dow Jones Industrial” индексүүдийн хувьд 2023 оны  9 -р сарын орой орчим арилжаалагдаж байна. Ханш эсэргүүцлийн бүс болох боломжтой оройн ханшууд дөхөж ирсэн хийгээд богино хугацаанд хэт хүчтэй өсөлт үзүүлсэн зэрэг нь ойрын хугацаанд уналт ирэх буюу засварын хөдөлгөөн ирэх магадлалыг нэмэгдүүлж байна.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 0.7 өсөлттэй нээгдлээ.

ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК

FDI нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм Аливаа нэг улсын хөрөнгө оруулагч өөр улсад бизнесээ өргөжүүлэх замаар аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмших бөгөөд нийт хувьцааны эзэмших хэмжээ нь хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжийн удирдлагын хяналтыг өгч байх үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдлээ гэж үздэг.

Өнгөрсөн Баасан гарагт БНХАУ –н аравдугаар сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын мэдээ зарлагдав. 2023 оны эхний арван сард Эх газрын Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 41,927 компани шинээр байгуулагдсан нь өмнөх жилийн мөн үеэс 32.1% -р өндөр үзүүлэлт болов. Нийт 987 тэрбум юанийн гадаадын шууд хөрөнгө оруулалт БНХАУ –д орж ирсэн ба энэ нь өмнөх жилийн мөн үеэс 9.4% -р бага үзүүлэлт болжээ. Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлаар БНХАУ зах зээлээ нээж, гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ давтан хэлсэн байна. Түүнчлэн тус улс гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтаа богиносгох, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт шинээр орох гадаадын хөрөнгө оруулагчдад тавих бүх хязгаарлалтыг цуцална хэмээн Үндэсний Хөгжил, Шинэчлэлтийн Хорооноос мэдэгдсэн байна. 

Түүнчлэн өнгөрөгч Пүрэв гарагт Сан Франциско хотод зохион байгуулагдсан Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний хурлын үеэр БНХАУ –н ерөнхийлөгч Xi Jinping “Гадаад орнуудын ЭЗ –н нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн ч БНХАУ –н зүгээс зах зээлд суурилсан, хууль эрхзүйг баримталсан, дэлхийн жишигт нийцсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилго маань өөрчлөгдөхгүй. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад эрх тэгш, чанартай үйлчилгээ үзүүлэх манай бодлого өөрчлөгдөхгүй” гэж хэлжээ. Тэрээр мөн “БНХАУ –н ЭЗ –н чанартай өсөлтийг бий болгох явдал нь биелэлээ олж байна. БНХАУ нь дэлхийн ЭЗ өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх болно. Бизнесийн хүрээний зарим удирдагчдын хэлдгээр БНХАУ нь хамгийн сайн хөрөнгө оруулалт хийх газар болсон бөгөөд ‘Дараагийн Хятад хаана вэ гэвэл Хятад хэвээр байх болно’ гэж мэдэгджээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033"

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

БНХАУ –д шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо өмнөх жилийн мөн үеэс 32% өссөн сайн мэдээ болсон хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 10 сар дараалан жилийн өмнөх үеэс бууралттай гарлаа. Энэ нь долларын эсрэг хүчтэй сулраад буй юанийн ханшнаас шалтгаалан хөрөнгө оруулагчид бусад алтернатив хөрөнгө оруулалтын боломжийг эрэлхийлэх, хөрвөх чадварын эрсдэлд орсон ҮХХ салбарын ЭЗ –т үзүүлэх сөрөг нөлөө, ЭЗ –н өсөлтийн удаашрал зэрэгтэй холбогдож байна. Харин БНХАУ –н зүгээс гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг буцаан сэргээхийн тулд зарим хязгаарлалтуудыг цуцалж эрх тэгш хандахаа илэрхийлээд байна. 

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)