АНУ-ын зах зээл: Nasdaq индекс чухал бүс дээр ирлээ

2023 он 11 сар 20 өдөр
191
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Өнгөрсөн Баасан гарагт хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд тогтвортой байв 
  • Технологийн салбарын Nasdaq индекс чухал бүс дээр ирээд байна 
  • ХНС-ийн өмнөх хурлын тэмдэглэл Лхагва гарагт зарлагдана 

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.01%-аар буюу 1 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 0.08%-аар, S&P500 индекс 0.13%-аар тус тус өслөө.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК 

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

Эх сурвалж: www.dailyfx.com 

FOMC Minutes – Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн сард болсон хурлын тэмдэглэл 

Durable Goods Orders – Удаан эдэлгээтэй барааны үндсэн захиалгын тоо хэмжээний өөрчлөлтийг илэрхийлнэ. 

Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм. 

Энэ долоо хоногт Холбооны Нөөцийн Сангийн/ХНС/ өмнөх хурлын тэмдэглэл, удаан эдэлгээт барааны захиалгын тоо хэмжээ мөн Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн эдийн засгийн судалгаа Лхагва гарагт зарлагдах хуваарьтай байна. Дээрх статистикуудаас шинжээчдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл бол ХНС-ийн хурлын тэмдэглэл юм. Тус тэмдэглэлээс ХНС цаашдын мөнгөний бодлогын талаар ямар байр суурьтай байгааг харах нь чухал юм.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

АНУ-ын аравдугаар сарын инфляц буурч 3.2% дээр ирсэн нь зах зээлийн хүлээлтийг эерэг болгосон билээ. Энэ долоо хоногт гарах ХНС-ийн хурлын тэмдэглэл шинжээчдийн анхаарлын төвд байгаа хэдий ч тус хурал нь аравдугаар сарын инфляц 11 сарын 14-нд зарлагдахаас өмнө буюу 11 сарын 01-нд болсон нь тус хурлын шийдвэрт инфляцын нөлөө ороогүйг илтгэв. Иймд энэ удаагийн хурлын тэмдэглэл зах зээлд тийм ч хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй болов уу гэсэн таамаглалтай байна. 

ЭХ СУРВАЛЖ 

www.cnbc.com 

www.dailyfx.com 

www.tradingview.com 

www.reuters.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)