АНУ-ын зах зээл: Joe Biden VS Xi Jinping. Хэн юу хэлэв?

2023 он 11 сар 17 өдөр
258
0

ГОЛ ӨНЦӨГ:

  • Хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд тогтвортой байна
  • Газрын тосны ханш энэ долоо хоногт 5%-аар уналт үзүүлэв
  • Joe Biden уулзалтын үеэр Xi Jinping бол дарангуйлагч хэмээв

Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.1%-аар буюу 45 нэгжээр унав. Технологийн салбарын NASDAQ индекс 0.1%-аар, S&P500 индекс 0.1%-аар тус тус өслөө.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

АНУ-ЫН ХАМГИЙН ТОМ СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

АНУ-ын хамгийн том жижиглэн худалдааны дэлгүүр болох Walmart [NYSE:WMT] өчигдөр гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тодруулбал нийт 160.8 тэрбум ам.долларын орлого олсон нь хүлээлт болох 159.3 тэрбум ам.долларыг давсан байна. Харин нэгж хувьцаанд ноогдох ашиг 1.53 ам.доллар гарсан. Тайлан хүлээлтээс давсан хэдий ч хувьцааны ханш 8%-аар уналаа.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР УНАСААР

Өнгөрсөн долоо хоногт газрын тосны ханш уналт үзүүлж баррель нь 77 ам.долларт ирээд байсан бол энэ долоо хоногт уналт үргэлжилсээр 73 ам.долларт ирлээ. Энэхүү уналтын шалтгаан нь дэлхийн хамгийн том газрын тос импортлогч улс болох БНХАУ-ын эрэлт буурсан гэсэн магадлалтай холбоотой. Одоогийн байдлаар нэг баррель газрын тосны ханш үргэлжлүүлэн уналт үзүүлэх магадлалтай.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Дэлхийн томоохон улс орны эдийн засаг хумигдаж, инфляц буурч байна. Тодруулбал АНУ-ын инфляц 3.7%-аас буурч 3.2% дээр ирлээ. АНУ-ын зорилтот инфляцын түвшин 2% байдаг. Иймд 2024 онд Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулж эдийн засгаа тэлэх, хөрөнгийн зах зээл өсөх үе ойртож байна. Мөн Ази Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт болж АНУ, БНХАУ-ын удирдагчид уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр хиймэл оюун ухааны мэдээллийн аюулгүй байдал, БНХАУ-ын технологид тавьж буй АНУ-ын хязгаарлалтын талаар хэлэлцсэн юм. Уулзалтын эхэнд БНХАУ-ын удирдагч Xi Jinping “АНУ болон БНХАУ нь хамт хөгжиж цэцэглэхэд энэ дэлхий хангалттай том” хэмээн хэлсэн нь хоёр орны харилцааг бүлээцүүлэх саналтай байгаагаа харуулав. Харин нөгөө талаас АНУ-ын ерөнхийлөгч Joe Biden нээлтийн үеэр Xi Jinping-ийг “dictator” буюу дарангуйлагч хэмээн хэлсэн нь хоёр орны хүйтэн харилцаа бүлээсэх болов уу гэсэн найдлагыг эргэлзүүлэв.

ЭХ СУРВАЛЖ 

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

АНУ-ын зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)