Азийн зах зээл: “Alibaba” группийн орлого 9% өсөж, хувьцааны ханш 9% унав.

2023 он 11 сар 17 өдөр
151
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • Өнгөрсөн 10 – р сард АНУ -н зүгээс хагас дамжуулагч бүтээгдэхүүний экспорт дээр тавьсан хориг нь  “Alibaba” группын үүлэн тооцолол, хиймэл оюун ухааны бизнест тодорхойгүй байдал үүсгэж байна.
  • Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 2.1% уналттай байна.

Баасан гарагийн 12::00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 2.1% уналт үзүүлж  17,445 нэгжид хүрсэн бол “Hang Seng Tech” индекс 1.9% -р, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.16% -р буурсан байна. Азийн бусад захын хувьд Австралийн “S&P/ASX 200” индекс 0.08%-н уналттай, Японы “Nikkei 225” индекс 0.2% -н өсөлттэй, БНСУ -н “KOSPI” индекс 0.69% -н уналттай байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: WUXI XDC /2268.HK/38.5% өсөж 28.55 HKD, MEITUAN /3690.HK/ 3.7% буурч 107.5 HKD, TENCENT /0700.HK/ 3.3% унаж 314.0 HKD хүрсэн.

Өчигдөр орой АНУ -н хөрөнгийн зах зээл харьцангуй тогтвортой арилжаалагдаж, “NASDAQ 100” 0.1% өссөн, “S&P500” 0.12% өссөн ,“Dow Jones Industrial” 0.13% унасан байна.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 2.1% уналттай байна.

“Alibaba” ба АНУ -н хагас дамжуулагчийн хориг 

Өчигдөр “Alibaba группийн III улирлын тайлан зарлагдлаа. Нийт орлого жилийн өмнөх үеэс 9% ихсэж 224.7 тэрбум юань, цэвэр ашиг өмнөх жилийн мөн үеэс 19% өсөж 40.1 тэрбум юань гарлаа. Гэвч хувьцааны ханш АНУ -н хөрөнгийн бирж дээр 9% уналттай хаагдсан бол Хонг Конгын бирж дээр өнөөдөр 10% уналттай арилжаалагдаж байна. Гол шалтгаан нь “Alibaba” группийн зүгээс охин компани болох  “Cloud Intelligence Group” -г тусдаа компани болгох төлөвлөгөөгөө цуцалсан мөн АНУ -н зүгээс тавиад буй чипний хориг уг охин компанийн тогтвортой үйл ажиллагаанд саад болж байна гэж мэдэгдсэнтэй холбогдов. Тухайлбал өнгөрсөн 10 -р сард АНУ -н зүгээс “NVIDIA” компанийн хиймэл оюун ухааны тооцоололд зориулсан дэвшилтэт “H800”, “A800” чипүүдийг БНХАУ -д худалдахыг хориглосон билээ. Нөгөө талаас хувьцаа эзэмшигчдэдээ анх удаагаа 2.5 тэрбум ам.доллар дүн бүхий ноогдол ашгийг тараах болсон, мөн тус группийг үүсгэн байгуулагч Jack Ma -н “JC Properties” болон “JSP Investment” компаниуд нь өөрийн эзэмшлийн 870 сая ам.доллар бүхий “Alibaba” -н хувьцааг энэ 11 сарын 21 -нд зарах болсноо АНУ -н Санхүүгийн Зохицуулах Хороонд /SEC/ мэдэгдсэн зэрэг нь ханшид сөргөөр нөлөөлөв.

 “Alibaba” группийн охин компани “Cloud Intelligence Group” нь хувийн сервер, датабааз, үүлэн тооцоолол, machine сургалт, загварчлал гэх мэт цогц үүлэн үйлчилгээ үзүүлдэг билээ. Уг охин компани нь “Alibaba” -н III улирлын нийт 224.7 тэрбум юань орлогын 12% -г /27.6 тэрбум юань/ бүрдүүлж байна. Түүнчлэн “Alibaba” групп нь 2023 оны 3 сард бизнесийн үйл ажиллагаагаа онлайн худалдаа, үүлэн үйлчилгээ, тээвэр логистик гэсэн 6 дэд компанид хувааж, хувьцааг нь олон нийтэд санал болгоно гэж зарлаж байсан. Гэвч өчигдөр “Cloud Intellgince Group” охин компанийг тусдаа компани болгож, IPO хийх төлөвлөгөөгөө цуцалж, харин өөрсдийн хяналтын дор бизнесийн үйл ажиллагааг нь тогтвортой хөгжүүлэх гэж буйгаа мэдэгдэв.  

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

FDI нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм Аливаа нэг улсын хөрөнгө оруулагч өөр улсад бизнесээ өргөжүүлэх замаар аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмших бөгөөд нийт хувьцааны эзэмших хэмжээ нь хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжийн удирдлагын хяналтыг өгч байх үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдлээ гэж үздэг.

Өнөөдөр үдээс хойш БНХАУ –н аравдугаар сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик мэдээ зарлагдахаар хүлээгдэж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үг:

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)