Азийн зах зээл: Цахилгаан автомашин үйлдвэрлэгч ”XPENG” –н III улирлын тайлан гарлаа.

2023 он 11 сар 16 өдөр
323
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • БНХАУ болон АНУ –н төрийн тэргүүнүүдийн биечилсэн уулзалт өнөөдөр эхэллээ.
  • АНУ –н бодлогын хүү буурах нь хөрөнгийн зах зээлийг унагаах нөлөө үзүүлэх боломжтой гэв.
  • “XPENG” цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн III улирлын тайлан өчигдөр зарлагдлаа. 

Пүрэв гарагийн 11:00 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 1.8% уналт үзүүлж  17,744 нэгжид хүрсэн бол “Hang Seng Tech” индекс 2.6% -р, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.55% -р буурсан байна. Азийн бусад захын хувьд Австралийн “S&P/ASX 200” индекс 0.57%-н, Японы “Nikkei 225” индекс 0.68% -н, БНСУ -н “KOSPI” индекс 0.25% -н уналттай байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: XIAOMI /1810.HK/ 6.1% унаж 15.76 HKD, BABA /9988.HK/ 2.2% буурч 81.35 HKD, KUAISHOU /1024.HK/ 2.6% өсөж 59.8 HKD хүрсэн.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 1.8% уналттай байна.

Цахилгаан машин үйлдвэрлэгч “XPENG” -н III улирлын тайлан өчигдөр зарлагдлаа. Уг компанийн алдагдал жилийн өмнөхөөс 63% өндөр буюу -3.89 тэрбум юань гарсан байна. Түүнчлэн 40,008 ширхэг автомашин зарж, борлуулалтын орлого 8.53 тэрбум юань буюу өмнөх жилийн мөн үеэс 25% өсөлттэй гарав. Тайлангийн танилцуулгын үеэр ирэх IV улиралд уг компани дор хаяж 59,500 ширхэг автомашин борлуулна, борлуулалтын орлого 12.7 тэрбум юань хүрнэ гэсэн эерэг хүлээлттэй байгаагаа хэлжээ. Өнөөдөр XPENG хувьцаа /9868.HK/ 3.8% -н уналттай арилжаалагдаж байна.

АНУ –Н БОДЛОГЫН ХҮҮГИЙН НӨЛӨӨ

АНУ –н инфляц буурч байна, бодлогын хүүгийн өсөлт дууслаа гэсэн хүлээлтийн улмаас сүүлийн хэдэн долоо хоног тус улсын хөрөнгийн зах зээл өндөр өсөлт үзүүлээд байгаа билээ. Түүнчлэн зах зээлд дараа жилээс эхлэн бодлогын хүү буурна гэсэн хүлээлт нэгэнт үүсээд байна.  Энэ нь уламжлалт ойлголтын дагуу хөрөнгийн зах зээлд эерэг нөлөөтэй билээ. Гэвч ХНСангаас ирээдүйд бодлогын хүүг бууруулах нь эсрэгээрээ хөрөнгийн зах зээлийг унагаах нөлөө үзүүлэх боломжтой гэж Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны хувьцааны ахлах шинжээч Mike Wilson хэлэв. Тодруулбал инфляцын түвшин өөрөө буурах нь хувьцааны ханшид сөрөг нөлөөтэй гэж тэрээр үзэв. Тодруулбал үнийн өсөлт нь компаниудын орлогыг өсгөж, хувьцааны үнэлгээнд эерэг нөлөө үзүүлж байна. Гэвч инфляц буурч эхэлж байгаа нь компаниудын орлого, цэвэр ашигт сөргөөр нөлөөлж хувьцааны ханшийг унагах боломжтой гэв. Цаашилбал нийлүүлэлтийн гинжин хэлхээ урьд хожид байгаагүй хэмжээгээр сайжирсан нь компаниудын агуулахад их хэмжээний бараа материалын хуримтлал үүсгэж нийлүүлэлтийг хэмжээг нэмэгдүүлэх хандлагатай байна. Энэ нь борлуулж буй бүтээгдэхүүний үнийг өсгөх чадамжыг бууруулж, орлогод сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. 

БНХАУ БА АНУ

Өнөөдөр БНХАУ –н ерөнхийлөгч Xi Jinpin, АНУ –н ерөнхийлөгч Joe Biden нарын биечилсэн уулзалт Сан Франциско хотын “Bay Area” –д эхэллээ. Уг уулзалтаар тус 2 улсын хооронд өрнөөд буй бүхий л асуудлуудыг хэлэлцэж шийдэл олох зорилготой хэмээн АНУ –н зүгээс мэдэгдсэн байна. Тухайлбал Израйль-Хамасын дайн, Орос-Украйны дайн, Хойд Солонгос болон Оросын Холбооны Улсын харилцаа, БНХАУ –с импортоор АНУ улсад орж ирдэг фентанил өвчин намдаагчийн зохисгүй хэрэглээ, хагас дамжуулагчийн хориг, хиймэл оюун ухаан,гадаад худалдаа гэх мэт өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх ажээ.Хөрөнгө оруулагчид өнөөдөр БНХАУ болон АНУ –н төрийн тэргүүнүүдийн уулзалтанд гол анхаарлаа хандуулаад байна. 

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.

Өнөөдөр өглөөний 09:30 цагт БНХАУ –н орон сууцны үнийн индекс зарлагдлаа. Уг индекс нь өмнөх сарын түвшин болох -0.1% -тай ижил гарсан байна. Энэ нь шинээр баригдсан орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 0.1% -р бууралттай байгааг илтгэсэн үзүүлэлт юм.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

FDI нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм Аливаа нэг улсын хөрөнгө оруулагч өөр улсад бизнесээ өргөжүүлэх замаар аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмших бөгөөд нийт хувьцааны эзэмших хэмжээ нь хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжийн удирдлагын хяналтыг өгч байх үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдлээ гэж үздэг.

Маргааш үдээс хойг БНХАУ –н аравдугаар сарын гадаадын шууд хөрөнгө оруулалтын статистик мэдээ зарлагдахаар хүлээгдэж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)