АНУ-ын зах зээл: АНУ ба БНХАУ-ын ерөнхийлөгч нар уулзалт хийв

2023 он 11 сар 16 өдөр
254
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Үйлдвэрлэгчдийн үнийн индекс 0.5%-аар буурч хүлээлтээс бага гарав 
  • Хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжлэх магадлалтай байна 
  • Ази, номхон далайн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт боллоо 

Лхагва гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.5%-аар буюу 163 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 0.1%-аар, S&P500 индекс 0.2%-аар тус тус өслөө.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК 

ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК

Эх сурвалж: www.dailyfx.com 

PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг. 

Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг. 

Өчигдөр АНУ-ын эдийн засгийн чухал статистикуудын нэг болох Үйлдвэрлэгчдийн Үнийн Индекс, Жижиглэн худалдааны борлуулалтын тоо хэмжээ зарлагдав. Үйлдвэрлэгчдийн Үнийн Индекс хүлээлтээс их хэмжээгээр зөрлөө. Тодруулбал эдийн засагчид /0.1%/-аар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан бол бодит байдалд /0.5%/-аар буурсан байв. Харин жижиглэн худалдааны борлуулалтын хувьд хүлээлт /-0.3%/ байсан бол бодит байдалд /-0.1%/ гарчээ.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033  

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ 

Лхагва гарагт АНУ-ын San Francisco хотноо болсон Ази болон Номхон далайн орнуудын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Joe Biden, БНХАУ-ын Ерөнхийлөгч Xi Jinping нар уулзав. Энэхүү уулзалт нь АНУ болон БНХАУ-ын дээд түвшний харилцаа холбоог нэмэгдүүлэх зорилготой юм. Тус уулзалтыг нээж Xi Jinping “БНХАУ болон АНУ зэрэг хоёр том орны хувьд нэг нэгнээсээ нүүр буруулах нь сонголт биш. Тус хоёр улс хоёул амжилттай явахад дэлхий хангалттай том юм” хэмээн хэлжээ. Хэрэв энэхүү уулзалтаар тус хоёр том гүрэн маань харилцан тохиролцоонд хүрч цаашид худалдааны дайн, хориг саадаа зогсоовол 2018 оноос хойш хурцадсан төвөгтэй харилцаа намжих юм. 

ЭХ СУРВАЛЖ 

www.cnbc.com 

www.dailyfx.com 

www.tradingview.com 

www.reuters.com

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Долларын хөрөнгө оруулалт

АНУ-ын зах зээл

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)