Азийн зах зээл: БНХАУ –н дотоод эрэлт өнгөрсөн аравдугаар сард сайжирч, аж үйлдвэрийн гарцын хэмжээ өслөө

2023 он 11 сар 15 өдөр
118
0

ГОЛ ӨНЦӨГ: 

  • “Hang Seng” индекс 2023 оны 3-р сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлтөө үзүүллээ.
  • БНХАУ –н дотоод эрэлт өнгөрсөн аравдугаар сард сайжирч, аж үйлдвэрийн гарцын хэмжээ өслөө.

Лхагва гарагийн 12:22 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 2.8% өсөлт үзүүлж  17,888 нэгжид хүрсэн бол “Hang Seng Tech” индекс 2.9% -н, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.45% -н өсөлттэй байна. Азийн бусад захын хувьд Австралийн “S&P/ASX 200” индекс 0.3% -н, Японы “Nikkei 225” индекс 2.3% -н, БНСУ-н “KOSPI” индекс 2.0% -н өсөлттэй байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: XPENG /9868.HK/ 6.3% ахиж 67 HKD, JD /9618.HK/ 4.6% өсөж 104.2 HKD, SMIC /981.HK/ 0.2% буурч 22.0 HKD хүрсэн.

Өчигдөр АНУ –н аравдугаар сарын инфляцын мэдээ зарлагдав. Суурь инфляц өмнөх сарын дүн болох 3.7% -с 3.2% болж 13% буурав. Үүнд байгалийн хий болон автомашины түлшний үнэ өндөр хэмжээгээр буурсан нь ихээхэн нөлөөлсөн байна. Суурь инфляц хүчтэй буурсан нь ирэх саруудад болох ХНСангийн хурлаар бодлогын хүүг өсгөх магадлалыг 10% -с бага түвшин хүртэл буулгаж, ам.доллар сулрах нөлөө үзүүлж, хөрөнгийн зах зээл өсөх гол шалтгаан боллоо. Харин үндсэн инфляц /core inflation/ нь есдүгээр сард 4.1% байсан бол аравдугаар сард 4.0% гарчээ. Үндсэн инфляц ХНС –н зорилтот түвшин болох 2% -н түвшнөөс 2 дахин өндөр байна. Энэ нь АНУ –н Төв Банкны амны уншлага болоод буй ‘higher for longer” буюу урт хугацаанд хүүг өндөр түвшинд байлгах гол үндэслэл билээ. 

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 2.8% өсөлттэй нээгдэв. Энэ нь одоогийн байдлаар 2023 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

ӨНӨӨДРИЙН СТАТИСТИК

Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалтюм. 

 

Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.

 

Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

 

Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.

БНХАУ –н үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ /Fixed Asset Investment/, аж үйлдвэрийн гарцын хэмжээ /Industrial Production/, жижиглэн худалдааны дүн /Retail Sales/, ажилгүйдлийн хэмжээний /Unemployment Rate/ статистик мэдээ өнөөдөр зарлагдлаа. Үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилийн аравдугаар сарын үеэс 2.9% -р өсөлттэй гарсан нь хүлээлт /3.1%/ болон есдүгээр сарын үзүүлэлтээс бага гарлаа. Энэ нь аж ахуй нэгжүүд бизнесээ тэлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлэх зорилгоор биет хөрөнгүүдэд хөрөнгө оруулалтын дүнгээ хангалттай хэмжээнд өсгөхгүй буюу эдийн засгийн урт хугацааны нөхцөл байдалд итгэлгүй байгааг илтгэж байна. Харин нөгөө талаас БНХАУ –н аж үйлдвэрийн салбарын гарцын хэмжээ  хүлээлтийг эвдэж /4.4%/, сүүлийн 5 сарын дээд түвшинд /4.6%/ очив. Түүнчлэн жижиглэн худалдааны хэмжээ 2022 оны 10 –р сарын үеэс 7.6% -р өсөлттэй гарав. Эдгээр нь есдүгээр сартай харьцуулбал өнгөрсөн аравдугаар сард ЭЗ –ийн үйл ажиллагаа идэвхжиж, дотоодыг эрэлт сайжирч буйг харууллаа. Ажилгүйдлийн түвшний хувьд өнгөрсөн сараас өөрчлөлтгүй буюу 5% гарсан байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

БНХАУ –н жижиглэн худалдааны хэмжээ, үйлдвэрлэлийн гарц өссөн, мөн АНУ –н инфляцын түвшин буурч байгаа зэрэг нь өнөөдөр зах зээл өсөхөд хүчтэй нөлөөллөө. Мөн БНХАУ –н аравдугаар сарын статистик мэдээнүүдийн ихэнх нь гарч дууслаа. Тодруулбал гадаад орнуудын ЭЗ –н өсөлт удааширснаар, гадаад эрэлт хумигдаж экспортын хэмжээ багасав. Нөгөө талаасимпортын хэмжээ сүүлийн 17 сард анх удаа өсөлттэй /+3%/ гарсан, жижиглэн худалдааны хэмжээ сүүлийн 4 сар дараалан өссөн нь дотоодын эрэлт сайжирсан буюу БНХАУ –н иргэдийн ЭЗ –д итгэх итгэл сэргэж буйг харуулав. Аж үйлдвэрийн салбарын хувьд PMI индекс аравдугаар сард 50 –с доош гарсан буюу уг салбар хангалттай хэмжээнд өсөж чадахгүй илтгээд байсан бол өнөөдөр гарсан мэдээгээр аж үйлдвэрийн салбарын гарцын хэмжээ өмнөх жилийн мөн үеэс 4.6% өсөж хүлээлтийг /4.4%/ эвдлээ. Цаашлаад инфляцын түвшин жилийн өмнөхөөс огт өөрчлөлтгүй 0% гарсан нь ЭЗ өсөлт удаан буйг харуулсан билээ. Дүгнээд хэлбэл аравдугаар сарын хувьд холимог мэдээ гарлаа. Гэхдээ оны эцэс гэхэд БНХАУ -н эдийн засаг зорилтот 5% гэсэн хувьд түвшиндээ хүрэх бүрэн боломжтой гэж өөрийн зүгээс харж байна.

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/

https://www.scmp.com/

https://www.dailyfx.com/

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)