АНУ-ын зах зээл: Хөрөнгийн зах зээлийн шинэ өсөлт эхлэв үү? Тийм бол яах ёстой вэ?
ГОЛ ӨНЦӨГ
- Хөрөнгийн зах зээл сүүлийн гурван өдөр 3.5% орчим хувиар өсөлт үзүүллээ
- АНУ-ын 10-р сарын инфляц хүлээлтээс бага буюу 3.2% гарчээ.
- Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалтаас татгалзаж эхэллээ.
Мягмар гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1.4%-аар буюу 489 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 2.4%-аар, S&P500 индекс 1.9%-аар тус тус өслөө.

Эх сурвалж. Таван Богд Капитал ҮЦК
ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
АНУ-ын аравдугаар сарын инфляцын статистик Мягмар гарагт зарлагдаж, хөрөнгийн зах зээл ногоорлоо. Тодруулбал эдийн засагчид үндсэн инфляц 3.7%-аас буурч 3.3% болно гэсэн хүлээлттэй байсан бол бодит байдалд 3.2% гарсан нь хүлээлтийг эвдлээ. Харин суурь инфляцын хувьд мөн адил хүлээлт болох 4.1%-аас бага буюу 4% гарсан байна.
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.
Өнөөдөр АНУ-ын эдийн засгийн чухал статистикуудын нэг болох Үйлдвэрлэгчдийн Үнийн Индекс, Жижиглэн худалдааны борлуулалтын тоо хэмжээ зарлагдана. Монголын цагаар орой 21 цаг 30 минутаас гарах бөгөөд эдийн засагчид Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс өнгөрсөн сараас 0.1%-аар өсөж, жижиглэн худалдаа 0.3%-аар буурсан хүлээлттэй байгаа.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
АНУ-ын инфляц өнгөрсөн зургаадугаар сараас хойш нэмэгдэж 3.7%-д ирээд байсан. Гэвч Мягмар гарагт үндсэн инфляц эргээд буурч 3.2%-д хүрсэн таатай мэдээгээр хөрөнгийн зах зээл нээгдлээ.
Инфляц буурсан нь Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлж, Засгийн газрын бондуудын өгөөжийг бууруулав. 2 жилийн хугацаатай Засгийн Газарын бондын өгөөж 21 суурь нэгжээр буурч 4.832% орчимд ирлээ. Харин 10 жилийн хугацаатай бондын өгөөж 18 суурь нэгжээр буурч 4.455%-д иржээ.
Инфляц буурсан сургаар хөрөнгө оруулагчид илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг сонирхов. Тодруулбал Засгийн Газрын бонд нь хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэгддэг бөгөөд инфляц хүлээлтээс бага гарснаар бондын өгөөж буурч хөрөнгө оруулагчид хөрөнгөө илүү эрсдэл ихтэй, үүнийгээ дагаад өгөөж өндөр салбар болох технологийн салбарт хөрөнгө оруулж эхэллээ. Үр дүнд нь өчигдрийн хаалтаар технологийн салбарын Nasdaq индекс 2.4% өсөлт үзүүлэв.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт