Азийн зах зээл: Энэ долоо хоногт БНХАУ –н ЭЗ –н томоохон статистик мэдээнүүд гарах хуваарьтай.

2023 он 11 сар 13 өдөр
223
0

ГОЛ ӨНЦӨГ:   

  • БНХАУ –н аравдугаар сарын статистик мэдээнүүд энэ долоо хоногт зарлагдана.
  • АНУ –н инфляцын мэдээ Мягмар гарагт гарна.

Даваа гарагийн 11:10 цагт Хонг Конгын хөрөнгийн биржийн “Hang Seng” индекс 0.4% уналт үзүүлж  17,145 нэгжид хүрсэн бол “Hang Seng Tech” индекс 0.3% -н өсөлттэй, Шанхайн нэгдсэн индекс “SSE” 0.3% -н уналттай байна. Азийн бусад захын хувьд Австралийн “S&P/ASX 200” индекс 0.3% -н уналттай, Японы “Nikkei 225” индекс 0.6% -н өсөлттэй, БНСУ-ын “KOSPI” индекс 0.4% -н уналттай байна.

Эх сурвалж: Таван Богд Капитал ҮЦК

ХОНГ КОНГЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

Онцлох хөдөлгөөн: MOG DIGITECH /1942.HK/ 7.3% ахиж 1.31 HKD, LENOVO GROUP /0992.HK/ 3.6% өсөж 9.38 HKD, MEITUAN /3690.HK/ 2.3% буурч 108.1 HKD хүрсэн.

Өнгөрсөн  Баасан гарагт АНУ –н голлох 3 индекс 1.1% -с 2.25% хүртэл өсөлт үзүүллээ. Үндсэн шалтгаан нь томоохон технологийн компаниудболон хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны өсөлтөөс шалтгаалсан байна. Жишээлбэл “NVIDIA” 8 өдөр дараалан өсөлттэй, “Micrisoft” 10 өдөр дараалан өсөлттэй хаагдав.

Өнөөдөр Хонг Конгын хөрөнгийн зах зээлийн “Hang Seng” индекс 0.4% уналтай арилжаалагдаж байна.

УРЬДЧИЛСАН СТАТИСТИК

New Yuan Loans гэдэг нь тухайн сард иргэд болон бизнесүүдэд шинээр олгосон зээлийн хэмжээ юм. Уг статистик өндөр гарах нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлнө. Учир нь иргэд болон бизнесүүдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдэх үед, хэрэглээ, орон сууц, бизнесийн зээл авалтын хэмжээ дагаад нэмэгддэг.

 

Fixed Asset Investment гэдэг нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн машин, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө гэх мэт үндсэн хөрөнгөд зориулсан хөрөнгө оруулалт юм. 

 

Industrial Production нь БНХАУ –н аж үйлдвэр, уул уурхайн, цахилгаан эрчим хүч, цэвэр бохир усаар хангах гэх мэт нийтийн аж ахуйн байгууллагуудын үйлдвэрийн гарцыг хэлнэ.

 

Retail Sales нь иргэдийн хийсэн жижиглэн худалдааны дүнгийн өөрчлөлтийг хэмждэг хэрэглээний зардлын үндсэн хэмжүүр юм. Хэрэглэгчдийн худалдан авалт өсөх нь эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

 

Unemployment Rate нь БНХАУ –н ажилгүйдлийн түвшинг илэрхийлдэг үзүүлэлт.

 

House Price Index нь БНХАУ –н дунд болон том 70 хотод шинээр баригдсан орон сууцны үнийн өөрчлөлтийг харуулдаг үзүүлэлт юм. Энэ нь Үл Хөдлөх Хөрөнгийн салбарын үйл ажиллагааг тодорхойлох тэргүүлэх үзүүлэлт юм. Орон сууцны үнийн өсөлт нь хөрөнгө оруулагчдыг татаж, салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг.

 

FDI нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм Аливаа нэг улсын хөрөнгө оруулагч өөр улсад бизнесээ өргөжүүлэх замаар аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмших бөгөөд нийт хувьцааны эзэмших хэмжээ нь хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжийн удирдлагын хяналтыг өгч байх үед гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдлээ гэж үздэг.

 

БНХАУ –н юаниар олгосон шинэ зээлийн дүн /New Yuan Loans/, үндсэн хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ /Fixed Asset Investment/, аж үйлдвэрийн гарцын хэмжээ /Industrial Production/, жижиглэн худалдааны дүн /Retail Sales/, ажилгүйдлийн хэмжээ /Unemployment Rate/, орон сууцны үнийн индекс /Housing Price Index/, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ /FDI/ гэсэн томоохон статистик мэдээнүүд энэ долоо хоногт гарахаар хүлээгдэж байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ

Энэ долоо хоногийн дундуур БНХАУ –н эдийн засгийн чухал статистик мэдээнүүд гарахаар хүлээгдэж байна. Түүнчлэн Лхагва гарагт АНУ –н аравдугаар сарын инфляцын мэдээ гарна. Эдгээр мэдээнүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын чиглэлийг тодорхойлоход маш чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс энэ долоо хоногийн Лхагва гараг хүртэл томоохон индексүүд тогтворжилтын хөдөлгөөн хийх өндөр магадлалтай. 

ЭХ СУРВАЛЖ: 

http://www.aastocks.com/en/default.aspx 

www.cnbc.com

www.dailyfx.com

www.tradingview.com

www.reuters.com

www.bloomberg.com

 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Азийн зах зээл

Долларын хөрөнгө оруулалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)