АНУ-ын зах зээл: Инфляц буурах хүлээлттэй байна
ГОЛ ӨНЦӨГ
- Хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өндөр хувь хэмжээгээр өсөлт үзүүллээ.
- АНУ-ын 10-р сарын инфляц Мягмар гарагт зарлагдана.
- Энэ долоо хоногт хөрөнгийн зах зээл савлагаа өндөртэй байх магадлалтай.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 1.2%-аар буюу 391 нэгжээр өслөө. Технологийн салбарын NASDAQ индекс 2.1%-аар, S&P500 индекс 1.5%-аар тус тус өслөө.

Эх сурвалж. Таван Богд Капитал ҮЦК
УРЬДЧИЛСАН СТАТИСТИК
Эх сурвалж: www.dailyfx.com
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
PPI - Үйлдвэрлэгчийн үнийн индекс нь АНУ-д сар бүр хувийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, засгийн газар болон экспортын зориулалтаар борлуулсан барааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг.
Retail Sales - Жижиглэн худалдааны тайлан нь жижиглэнгийн бараа, үйлчилгээний борлуулалт нэг сарын хугацаанд хэр их хэмжээгээр өөрчлөгдсөнийг илэрхийлдэг.
Building Permits – Засгийн газраас олгосон шинээр барилга барих зөвшөөрлийн тоонд гарсан өөрчлөлтийг хэмждэг үзүүлэлт юм. Барилга барих зөвшөөрөл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлтийг харуулдаг гол үзүүлэлт болно.
Энэ долоо хоногт эдийн засгийн чухал статистикууд гарах төлөвтэй байна. Холбооны Нөөцийн Сангийн хамгийн их анхааралдаа авч буй үзүүлэлт болох АНУ-ын инфляцын түвшин маргааш буюу Мягмар гарагт 21 цаг 30 минутаас зарлагдах болно. Үүний дараагаар Үйлдвэрлэгчдийн Үнийн Индекс, Жижиглэн худалдааны борлуулалтын тоо хэмжээний өөрчлөлтийн хувь зарлагдана. Дээрх үзүүлэлтүүд эдийн засагчдын хүлээлтээс хэр их зөрөхөөс хөрөнгийн зах зээлийн цаашдын тренд тодорхойлогдоно.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчдадаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://tavanbogdcapital.com/FeaturedItem/757033
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
АНУ-ын Атланта хотын Холбооны Нөөцийн Сангийн гишүүн Raphael Bostic өнгөрсөн баасан гарагт өөрийн байр суурийг илтгэсэн. Тэрээр АНУ-ын инфляцыг зорилтот 2%-ийн түвшинд хүргэхэд ХНС дахин бодлогын хүүг нэмэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд одоогийн бодлогын хүүгийн нөлөө бүрэн ороход хугацаа хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Энэхүү мэдэгдэл нь ХНС-ийн тэргүүн Jerome Powell-ын “Бодлогын хүүг шаардлагатай бол дахин нэмнэ” гэсэн хатуу мэдэгдлийн дараахан гарсан бөгөөд зах зээлийг харьцангуй зөөллөсөн үйл явдал боллоо. Гэвч Мягмар гарагт гарах инфляцын тоо мэдээний дараа гишүүдийн байр суурь ямар байх нь шинжээчдийн анхаарлыг илүү татаж байна.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.