Өнөөдөр Монголд: Богд Банк ХК хувьцаагаа 20 хуваах асуудлыг хэлэлцэнэ

2022 он 10 сар 5 өдөр
837
0

ГОЛ ӨНЦӨГ

  • Богд Банк ХК ээлжит ХЭХ-ийн хурлаар хувьцааны хуваалтын асуудлыг хэлэлцэнэ.
  • Монос Хүнс ХК-ийн ногдол ашиг тараалт үргэлжилж байна

БОГД БАНК ХК-ИЙН ЭЭЛЖИТ БУС ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХУВЬЦААНЫ ХУВААЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

     "Богд Банк" ХК  нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зохион байгуулах гэж буй зарыг олон нийтэд зарласан бөгөөд хурлаар хэлэлцэх асуудалд дүрмийн сангийн нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр хувьцааг хуваах хувьцааны тоо ширхэгийг 20 дахин өсгөж, хувьцааны нэрлэсэн үнийг мөн хэмжээгээр бууруулах асуудлыг хэлэлцэх тухай тусгажээ. Хувьцааны хуваалт нь нэгжийн үнийг бууруулж, арилжааны идэвхийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой билээ. 

МОНОС ХҮНС ХК-ИЙН НОГДОЛ АШИГ ТАРААЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 "Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №27/02 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 817,700,856 төгрөг буюу нэгж хувьцаанд 2 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн билээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулж эхэлсэн байна.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

Хувьцаа

Хуваалт

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)