Өнөөдөр Монголд. Төрийн Банк ХК нэмэлтээр 5.6 сая ширхэг хувьцаа гаргана

2022 он 10 сар 4 өдөр
662
1

ГОЛ ӨНЦӨГ

  • "Төрийн банк" ХК нэмэлтээр 5.6 сая хувьцаа гаргана
  • Гадаад валютын нөөц импортын 2-3 сарын хэрэгцээг хангах түвшинд байна

ТӨРИЙН БАНК ХК НЭМЭЛТЭЭР 5.6 САЯ ХУВЬЦАА ГАРГАНА

   Төрийн банкны үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт есдүгээр сарын 30-ны өдөр Монголын хөрөнгийн биржид эхэлсэн 10 цагаас эхэлсэн билээ. Үнэт цаасны эхний өдрийн захиалга 100% даван биелж эрэлт өндөртэй байсан бөгөөд өнөөдөр 16 цагийн байдлаар Төрийн Банк ХК-ийн анхдагч зах зээлийн захиалгын явц 163%-тай байна. Иймд үнэт цаасны танилцуулгад тусгагдсаны дагуу нийт гаргасан  хувьцааны 15 хувийг нэмж гаргах бөгөөд захиалгыг хувь тэнцүүлэх болно. Өөрөөр хэлбэл анх зарласан 37.5 сая ширхэг хувьцаа дээр 5.6 сая хувьцааг нэмж гаргахаар болсон байна. 

ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ ИМПОРТЫН 2-3 САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ТҮВШИНД БАЙНА

   Монгол Улсын гадаад валютын албан нөөц есдүгээр сард 2.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн харьцуулахад 33.16 хувиар буураад байна. Импортоор авч буй бараа, үйлчилгээний өртөг, зардал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцлийн алдагдал даамжирч, гадаад валютын нөөц буурахад нөлөөлж байгаа аж. 

Төлбөрийн тэнцлийн алдагдал оны эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум ам.доллар хүрээд буй бөгөөд эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ, үнийн дүн өсөж, гадаад худалдаа сүүлийн саруудад ашигтай гарч буй ч төрийн өмчит томоохон компаниуд урьдчилан борлуулах нөхцөлтэйгөөр худалдаа хийсэн тул төлбөрийн тэнцлийн алдагдал өссөөр байгаа юм.

   Таван Богд Капитал ҮЦК ХХК-ийн зүгээс цаг тухай бүр онцлох хувьцаат компаниудын талаар мэдээлэл хүргэдэг ба та эдгээр хувьцаануудын талаар нэмэлт мэдээлэл авах, хөрөнгө оруулах бол доорх утсаар холбогдоно уу. 

Түлхүүр үгс:

Таван Богд Капитал

IPO

Ханш

Арилжаанд оролцох

Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.

Сэтгэгдэл

1 Сэтгэгдэл

БА****МАА

2 жилийн өмнө

төрийн банкны нэмэлт хувьцаа хэзээ гарах бол…хугауаа тодорхой юу…

0

0

Сэтгэгдэл үлдээх

санал болгох мэдээ
Бид үнэт цаасны зах зээлд мэргэжлийн өндөр ёс суртахуун, ур чадварыг эрхэмлэн харилцагчид, хөрөнгө оруулагчид болон нийгэмдээ сайн сайхныг бүтээнэ. Бидний алсын хараа бол таны хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай гарц нь байх бөгөөд ямагт харилцагчийнхаа эрх ашигийг нэгдүгээрт тавьж ажиллах болно. Хамгийн чанартай хөрөнгө оруулалтыг хамгийн хялбар арга замаар хийх боломжийг бодит болгох нь бидний нэн тэргүүний зорилго болно.
Мэдээлэл
Судалгаа, сургалт
IPO анализ
Брокерийн үйлчилгээ
Хөрөнгө оруулалтын зөвлөх
Техник шинжилгээ
Сургалт, хөгжил
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16, “Галлериа-Улаанбаатар” худалдаа үйлчилгээний төвийн зүүн жигүүр, 1 давхарт
Facebook
Twitter
Instagram
Youtube
Discord
©2021 Таван Богд Капитал ҮЦК ХХК (Бүх эрх хуулиар хамгаалагдсан)