АНУ-ын зах зээл: Инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарлаа. Хөрөнгийн зах зээл цаашид яах бол?
ГОЛ ӨНЦӨГ
- АНУ-ын үндсэн инфляц жилийн өмнөх мөн үеэс 3.7% өссөн үзүүлэлттэй гарлаа
- Инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсан тул хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналт үзүүлэв
- Дараагийн Холбооны Нөөцийн Сангийн хурлаар бодлогын хүүгээ хэвээр нь үлдээх магадлал 88%-тай байна
Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн голлох гурван индексийн нэг DJIA 0.6%-аар буюу 173 нэгжээр буурлаа. Технологийн салбарын NASDAQ индекс 0.6%-аар, S&P500 индекс 0.6%-аар тус тус буурсан байна.

Эх сурвалж. Таван Богд Капитал ҮЦК
ӨНГӨРСӨН ӨДРИЙН СТАТИСТИК
Эх сурвалж. www.dailyfx.com
FOMC Minutes – Холбооны Нөөцийн Сангийн өнгөрсөн сард болсон хурлын тэмдэглэл
Core Inflation Rate - Суурь инфляц буюу нийт инфляцаас хамгийн их савлагаатай бүтээгдэхүүн болох хүнс, эрчим хүчийг хассан инфляцыг хэлнэ.
Inflation Rate - нийт инфляц нь хэрэглээний сагсан дах бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшин өсөхийг хэлнэ.
Пүрэв гарагт АНУ-ын есдүгээр сарын инфляцын түвшин зарлагдлаа. Тодруулбал үндсэн инфляцын хувьд эдийн засагчид 3.6% гарна гэсэн хүлээлттэй байсан бол бодит байдалд 3.7% гарч хүлээлтээс давав. Харин суурь инфляц хүлээлтийн дагуу 4.1% гарлаа.
ДАРААГИЙН СТАТИСТИК
Эх сурвалж. www.dailyfx.com
Michigan Consumer Sentiment – Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн хувийн санхүү, бизнесийн нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар сар бүр гаргадаг судалгаа юм.
Мичиганий их сургуулиас гаргадаг хэрэглэгчдийн мэдрэмжийн индекс нь эдийн засгийн нэгэн чухал статистикуудын нэг болдог. Учир нь АНУ-ын эдийн засгийн 68.5% орчмыг хувийн хэрэглээний зардал эзэлдэг. Иймд иргэдийн санхүүгийн нөхцөл байдал нь чухал нөлөө үзүүлдэг. Эдийн засагчид тус индекс 67.2 нэгж гарна гэсэн таамаглалтай байна. Хэрэв бодит байдал дээр хүлээлтээс давбал иргэдийн худалдан авах чадвар сайн байгааг, мөн эдийн засгийн цаашдын төлөвт итгэлтэй байгааг харуулна. Өнөөдөр гарах тус үзүүлэлт нь аравдугаар сарын урьдчилсан үзүүлэлт бөгөөд Монголын цагаар оройн 22 цагт зарлагдах төлөвтэй байна.

“Таван Богд Капитал ҮЦК” ХХК нь харилцагчиддаа олон улсын хөрөнгийн зах зээлд шууд хөрөнгө оруулах боломжийг нээж байна. Та дараах холбоосоор бүртгүүлэнэ үү: https://tavanbogdcapital.com/
ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ
Холбооны Нөөцийн Сангийн чухалчилж авч үздэг суурь инфляц хүлээлтийн дагуу буурч 4.1%д хүрсэн тул хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд хүчтэй уналт үзүүлээгүй байна. Гэвч үндсэн инфляц өмнөх сараас 0.4%-аар нэмэгдэж хүлээлтээс давсан тул хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд 0.6% орчмоор уналт үзүүлэв.
CME Group-ийн судалгаанаас харвал арван нэгдүгээр сарын нэгний өдрийн Холбооны Нөөцийн Сангийн[ХНС] хурлаар бодлогын хүүгээ хэвээр нь үлдээх магадлал 88.2%-тай байна. Харин энэ жилийн хамгийн сүүлийн ХНС-ийн хурал арван хоёрдугаар сарын арван гуравны өдөр болох бөгөөд тус хурлаар бодлогын хүүгээ нэмэх магадлал 31.4%-тай байна.
Сүүлийн үеийн геополитикийн хурцадмал байдал нь газрын тосны үнийг өсгөв. Энэ үйл явдлууд нь цаашид үргэлжлэх аваас инфляц нэмэгдэж богино болон дунд хугацаандаа хөрөнгийн зах зээл уналт үзүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ.
ЭХ СУРВАЛЖ
Түлхүүр үгс:
Таван Богд Капитал
АНУ-ын зах зээл
Долларын хөрөнгө оруулалт
Арилжаанд оролцох
Хувьцаа болон Брокертой асуудлаа мэргэжилтнүүдэд даатгаад та өөрийн ажлаа амжуул.